Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд өнгөрсөн сард аймшигт гал гарсны улмаас 159 хүн амиа алдсан. Амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэж, гашуудах гурван өдрийг албан ёсоор зарласан билээ. Энэ хугацаанд иргэд тухайн гал гарсан орон сууцны хорооллын ойролцоох цэцэрлэгт хүрээлэнд цэцэг өргөж, гашуудлын үгсээ бичиж наацгаасан.
Гашуудлын үгс саяхныг хүртэл цэцэрлэгт хүрээлэнд байсан боловч Ням гаригаас Даваа гаригт шилжих шөнө бүгдийг нь юу ч үгүй цэвэрлэж, хуулж авчээ.
Тэдгээр захидал дээр иргэд янз бүрээр гашуудлаа илэрхийлсэн байсан. Зарим хүн болсон явдалд засгийн газар буруутгасан бол зарим нь галын жинхэнэ шалтгааныг олж тогтоохыг шаардсан байв. Гэвч засгийн газрыг шүүмжилсэн агуулгатай захидлуудаас болоод сайн дурынхныг хөлсөлж, гашуудлын захидлуудыг цэвэрлүүлсэн бололтой.
Цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэсэн ч гэлээ Даваа гаригийн байдлаар хүмүүс цэцэг авчирч тавьсаар л байжээ. Гашуудлаа илэрхийлэхээр ирсэн 20 гаруй насны эмэгтэй энэ аймшигт явдлыг хэзээ ч мартахгүй гэдгээ илэрхийлээд, амь хохирогчдын дурсгалыг хүндэтгэх илүү их цаг гаргаж өгөх ёстой гэжээ.
3,548.92






















































Нэргүй 2025-12-09 202.179.25.254
хятад энд тэнд бөөгнөрөх олуулаа цуглахыг тас хорьдог
ЗАЙЛ 2025-12-09 202.9.46.181
ТАНАЙХ БАС ГЭХДЭЭ ЕР НЬ БОЛ МАШ ХАТУУ ХАРГИС САЙТ ШҮҮ