Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна

 Энэ сарын 11-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 12-нд нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.


2025 оны арванхоёрдуаар сарын 10-14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Маргааш буюу энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 11-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын ихэнх нутгаар, 13-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд Алтайн уулархаг нутаг, Арц-Богдын өвөр хоолойгоор, 12-нд говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Маргаан /2025.12.10/нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -34-39 хэм, өдөртөө -23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28-33 хэм, өдөртөө -16-21 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -15-20 хэм, өдөртөө -5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө -21-26 хэм, өдөртөө -11-16 хэм хүйтэн байна гэж Ус, цаг уур орчны мэдээллийн газраас мэдээлэв.

Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 9, 12-нд ялимгүй цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 9, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8 -13 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Яармаг-Сонгиныорчмоор -27-32 хэм, бусад хэсгээр -20-25  хэм, өдөртөө -11-16 хэм хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-09 202.9.41.8

Эдийн засг засгийн газр гэсн манж үгнүүдийн монгоо хэлнээс авч хаях хэрэгтэй тэгэхгүй бол бүх юм иэн манж үгээр манжлж яригдж яваад бн бусд мэдээч ийм гажиг үгээр яваад бодит бдалв дээр тэгж явгддгүй шүү утгачлж орчуубл утгө өөрөөр гарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж