Япон: Баавгайтай тэмцэх мангас роботоо танилцуулав

Япон: Баавгайтай тэмцэх мангас роботоо танилцуулав

Япон: Баавгайтай тэмцэх мангас роботоо танилцуулав

Ульдаг, архирдаг, гялалзсан улаан нүдтэй робот чоно Японд үзэгдэх болов. Баавгайн дайралт нэмэгдэх болсон тус улсад энэхүү механик бүтээл гэнэтийн зүйл болоод байна.

Мангас чоныг эхлээд харахад хямдхан мануухай мэт. Гэхдээ ямар нэг амьтан ойртож ирсэн тохиолдолд мэдрэгч нь ажиллаж, улмаар толгойгоо эргүүлэн, нүдээ улаанаар эргэлдүүлдэг. "LED" гэрэл тусгах нүд болон машины дуут дохиотой дүйцэх чанга дуу нь амьтдыг айлган үргээх зорилготой. Хиймэл чоно ойролцоогоор 50 төрлийн дуу авиа гаргана. Нэг л төрлийн авиагаа гаргаад байвал амьтдад дасал болох тул амьтны архираан, хүний хашгираан гээд олон янзын дуу чимээ гаргадаг аж. Эдгээр дуу чимээг хиймэл оюун ухаан болон зохиогчийн эрхгүй материал ашиглан бүтээжээ.

Тус бүтээгдэхүүн зах зээлд гарсан даруйдаа эрэлт нь нэмэгдэх төлөвтэй байна. Зөвхөн Япон гэлтгүй хилийн чанадаас хүртэл мангас чоныг сонирхжээ. Тухайлбал, Энэтхэг улсаас нэгэн хэрэглэгч мангас чоныг заануудын эсрэг ашиглах боломжтой эсэхийг асуусан байна.

Хоккайдод төвтэй "Ohta Seiki" компани мангас чоныг хөгжүүлжээ. Анхны бүтээгдэхүүнийг аль 2016 онд танилцуулсан боловч тухайн үедээ гадаад төрх нь гологдож байв. Тухайн үед зэрлэг амьтныг тогтой хашаагаар айлгадаг байжээ. Өдгөө "Ohta Seiki" компани баавгайнуудыг хөөх зориулалттай алсын удирдлагатай өөрөө явагч төхөөрөмжийг хөгжүүлж байна.

Мангас роботыг энд тэнд туршилтаар байрлуулаад үр дүнтэй болохыг нь нэгэнт баталсан тул өдгөө 330 орчмыг ферм зэрэг хэд хэдэн газарт байршуулсан байна. Гэхдээ баавгай тун болгоомжтой амьтан тул ямар нэг дуу чимээ гарсан газар руу барагтай бол ойртож ирдэггүй аж.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.112.68

Манайд бас хэрэгтэй эд байна. Сүүлтэй , Сүүлгүй 2 шонын эсрэг хэрэглэж болох юм байна. Мэдээж камертай бичлэг хийдэг бхад болно.

Avatar

Нэргүй 2025-12-09 202.131.248.226

yaasan muuhai tsarai zustei amitan be, haraad zurh zogsmoor ed bna

Avatar

Нэргүй 2025-12-09 103.229.122.155

Манайд ч гэсэн хэрэгтэй эд байна. Манайх шиг амьдрал мэдэхгүй амьтдын гаргасан хатуу хариуцлагатай хуулийн гайгаар чоно ихдэж мал байтугай хүнд халтай болсон энэ үед чоноо цөөрүүлж харин ирвэс, баавгай, шилүүс, нохой зээх, зэрлэгшсэн ноход мэтийг айлган хөөхөд тустай эд байна. Манай залуучууд хийж чаддаг болов уу? Одоо хятадууд дор нь хийгээд хямдхан зарж эхэлнэ тэрийг хүлээх үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж