"Х" компани Европын комисст хориг тавив

"Х" компани Европын комисст хориг тавив

"Х" компани Европын комисст хориг тавив

"Х" компани Европын комиссын тус платформ дээрх хаягийг хааж, зар сурталчилгаа байрлуулахыг хориглолоо. Энэ нь Европын холбоо "Х"-г цэнхэр тэмдгийн асуудлаас болж 140 сая ам.доллараар торгосноос хэдхэн хоногийн дараа болж байна.  Энэ талаар "Х"-ийн удирдах ажилтан Никита Биер хэлэхдээ, Европын комисс "Х"-ын зарын системд байсан “сул тал” (эксплойт)-ыг ашиглаж, торгуулийн талаарх постоо илүү олон хүнд хүргэхийг оролдсон гэж тайлбарлажээ. Тэрбээр мөн "Европын комисс өөрсдөд нь дүрэм үйлчлэхгүй гэж бодож байна. Тиймээс дүрмийн дагуу зар нийтэлдэг хаягийг нь устгасан" гэж мэдэгджээ. Үүний хариуд Европын комисс ямар нэгэн зөрчил хийгээгүй, зөвхөн "X"-ээс олгодог зарын хэрэгслүүдийг ашигласан гэж мэдэгдэж байна.

ЕВРОПЫН КОМИСС ЯАГААД "Х"-Д ТОРГУУЛЬ НОГДУУЛСАН БЭ?

Европын холбооны Дижитал үйлчилгээний хууль (DSA)-ийн дагуу "Х"-ийн цэнхэр тэмдэг нь хэрэглэгчийг бодит эсэхийг шалгадаггүй тул төрөл бүрийн залилан, дуурайлган хуурах гэмт хэрэг гарах эрсдэлтэй. Мөн тус платформ дээрх зар сурталчилгааны талаарх мэдээлэл хангалттай ил тод биш гэж үзсэн байна. Улмаар "Х" платформд эдгээр асуудлыг тайлбарлах 60 хоногийн хугацаа өгчээ. Хэрвээ заасан хугацаанд тайлбар өгөөгүй бол шийтгэл оногдуулна гэж комисс мэдэгдсэн байна. Үүний дараа "Х"-ийн эзэмшигч Эдон Маск "Европын холбоог татан буулгах хэрэгтэй" гэж тус платформ дээр нийтэлжээ. Мөн нэг хэрэглэгчийн тус холбоог  фашизмтай зүйрлэсэн постыг ретвит хийсэн. Түүнээс гадна Марко Рубио зэрэг АНУ-ын зарим албан тушаалтнууд Европын холбоог Америкийн бизнес эрхлэгчдийг онилж, цензурдэж байдаг гэж буруутгажээ.

Никита Биерийн мэдээлснээр, Европын комисс хуучин "Х" хаягаа ашиглан ховор хэрэглэгддэг нэгэн “эксплойт”-ыг идэвхжүүлжээ. Улмаар комиссын нийтэлсэн пост нь видео мэт харагдаж, илүү олон хүнд хүрэхээр төөрөгдүүлсэн линк байв. Энэхүү арга нь өмнө нь хэзээ ч ашиглагдаж байгаагүй бөгөөд одоо устгасан байна. Европын комисс үүнийг үгүйсгэж, “платформын өөрсдийн өгсөн хэрэгслийг л ашигласан” гэж удаа дараа мэдэгдсэн.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж