Ливерпуль ба Салах: Египетийн хааны Мерсисайд дахь эрин дуусав уу?

Ливерпуль ба Салах: Египетийн хааны Мерсисайд дахь эрин дуусав уу?

Ливерпуль ба Салах: Египетийн хааны Мерсисайд дахь эрин дуусав уу?

Английн Премьер лигийн аваргууд болох Ливерпуль клуб энэ улирал тун тааруу байгаа. Тэд бүх тэмцээний хүрээнд сүүлийн 15 тоглолтынхоо есөд нь хожил авч чадсангүй. Үүнээс гадна багийн дотоод асуудал нь хурцдаж, багийн од тоглогч Мохамед Салахын баг дахь байр суурь ганхаж эхлэв.

Салах энэ улирал Премьер лигийн эхний 12 тоглолтод гараанд гарч, дөрвөн гоол, хоёр гоолын дамжуулалт гэсэн үзүүлэлттэй байсан. Гэвч сүүлийн гурван тойргийн тоглолтод сэлгээнд суув.

Өнгөрсөн Бямба гаригт Ливерпуль болон Лийдс Юнайтед багуудын тоглолт 3-3 гэсэн харьцаатай эвийн гэрээ байгуулсан. Сэлгээний сандалд суусан Салах тус тоглолтын дараа ярихдаа "Хэн нэгэн бүх бурууг надад тохох хүсэлтэй байна. Клуб уг нь өнгөрсөн зун надад олон зүйл амалсан юм. Харин одоо би сэлгээнд байна. Клубын зүгээс амлалтдаа хүрсэнгүй. Би дасгалжуулагчтайгаа сайн харилцаатай байсан. Одоо бид хоёрын тунд ямар ч харилцаа алга. Яагаад гэдгийг нь мэдэхгүй байна. Хэн нэгэн намайг энэ багт хүсэхгүй байгаа юм шиг л санагдаж байна" гэжээ.

Салах хэвлэлд тийм ч олон удаа ярилцлага өгөөд байдаг тамирчин биш. Тэрбээр өнгөрсөн найман жилийн хугацаанд ердөө дөрөвхөн удаа хэвлэлд ярилцлага өгч байсан түүхтэй. Гэвч энэ удаад үнэхээр тэссэнгүй бололтой.

Юу болоод байна вэ?

Хэдхэн сарын өмнө нь л Салах 29 гоол оруулсан үзүүлэлттэй Английн Премьер лигийн улирлын шилдгээр тодорч, багаа аваргын цомд хөтөлж байлаа. 2017 онд Италийн Ромагаас Мерсисайдын улаан багт нэгдэж байсан египет залуу тус багийн төлөө 420 тоглолтод 250 гоол оруулж, хүртэж болох бүхий л цомыг хүртсэн. Гэвч өдгөө Ливерпулийн удирдлагууд болон дасгалжуулагч Арне Слот нар түүнд хүндлэл үзүүлэхгүй байна гэлтэй.

Лигийн эхний 12 тоглолтод Салах гараанд гарсан ч Вест Хэм Юнайтедтай хийсэн тоглолтоос эхлэн талбайд гарсангүй. Түүнийг сэлгээний сандалд суусан гурван тоглолтод баг нь нэг хожиж, хоёр тэнцэв.

Салах ярихдаа "Энэ бол шударга бус зүйл. Хэрэв би өөр газар байсан бол клуб нь тамирчнаа хамгаалах байсан юм. Одоо ‘Мог автобусны доогуур шид учир нь тэр энэ багийн асуудал’ гэх боллоо. Би өөрийгөө асуудал гэж бодохгүй байна. Би гарааны эрхийн төлөө өдөр бүр тэмцэхгүй. Учир нь би энэ эрхийг аль хэдийнэ олоод авчихсан. Би клубээс том биш. Би юунаас ч том биш. Гэхдээ энэ би үүнийг хүртэх эрхтэй" гэжээ.

Өнгөрсөн жилийн өдийд 13 гоол оруулаад байсан Мо Салах өдгөө ердөө дөрвөн гоол оруулсан.

Яагаад Ливерпуль өнгөрсөн зун түүнд шинэ гэрээ санал болгосон бэ?

Өнгөрсөн зун Ливерпулийн гурван гол тоглогчийн гэрээ дууссаны нэг нь Салах байсан юм. Нөгөө хоёр нь Виржиль ван Дайк болон Трент Александр-Арнольд байв.

Дээрх гурван тамирчин бол яахын аргагүй Ливерпулийн амжилтын үндэс суурь. Салахын төлөө ч Саудын Арабын баян багууд холбогдож, Аль Эттихад хүртэл 2023 оны зун 150 сая фунтын санал тавьсан сурагтай. Гэвч Мо Англид үлдэхийг хүссэн. Түүний гэр бүл Англид суурьшиж, аз жаргалтай амьдарч байсан юм. Ливерпуль ч түүнд зохих ёсных нь хүндлэлийг үзүүлсэн.

Ливерпулийн спортын захирал Ришард Хьюс, Салахын төлөөлөгч Рами Аббас Исса нар ч шинэ гэрээн дээр ярилцаж, долоо хоногийн 400 мянган фунтын цалнн дээр тохирч чадсан. Түүний шинээр байгуулсан гэрээ 2027 онд дуусна.

Ливерпуль клуб Александр-Арнольдыг Реал Мадрид алдсаныг эс тооцвол багийн гол хүмүүсээ хадгаж чадсан.

Энэ өвөл Салах клубыг орхих уу?

Нэгэнт л дасгалжуулагч Арне Слотын төлөвлөгөөнд багтахаа больсон Салахыг энэ өвөл багаа солино гэх яриа гарчээ. Мэдээж хамгийн гол өрсөлдөгчид нь Саудын Арабын Аль Иттихад болон Аль Хилал нар байх төлөвтэй.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр Италийн Сери-А лигийн багууд ч Салахыг авахад гайхах зүйлгүй гэнэ. Өдгөө 33 настай түүний цалин, нас хоёр нь Европын багуудад очиход саад болж байх шиг. Мөн Францын ПСЖ клуб түүнийг сонирхоно гэжээ.

Хэрэв Салах явбал түүнийг орлох хамгийн боломжтой хувилбар нь Борнмутын Антуан Семеньё аж. Өдгөө 25 настай гана залуу энэ улирал зургаан гоол оруулаад байна. Түүний гэрээг чөлөөлөх үнэ 60 сая фунт.

Түүнчлэн Реал Мадридын Родриго, ПСЖ-ы Брэдли Баркола гэх нэрс гарчээ.

Эсрэг хувилбар

Нөгөө талд Салахыг үлдээж, дасгалжуулагч Арне Слотыг явуулах хувилбар гарчээ. Гэхдээ клубын удирдлагууд түүний шийдвэр, санаа бодлыг бүх талаараа дэмжиж байгаа гэж эх сурвалж ESPN-д хэлжээ. Слот хүн бүхэнтэй шударга, шулуун харьцдаг учир хүндлэл хүлээсэн нэгэн гэнэ.

Ливерпулийн фэнүүд Салахыг хайрлаж, үлдээсэй гэж бодож байгаа бол удирдлагууд нь Слотын талд зогсож байна.

Ливерпуль өнөө шөнө 04:00 цагаас Интер Милан багтай тоглоно. Харамсалтай нь тус тоглолтын бүрэлдэхүүнд Мо Салах багтаагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-09 59.153.113.232

Салах энэ жил форм маш муу байгаа, гараанд дархлагдаад, өрсөлдөөнгүй гараанд гараад байх ч мэдээж муу л үр дагавар дагуулна ш дээ

Avatar

Нэргүй 2025-12-09 202.131.225.197

80-90ond top toglogch 5-10 match-d form unahiig jirriin bdag l ed gej uzdeg blaa, odoo bol naad hogoo shuud haya gdg l bolj, araas ni 100 har alaltsaad dairna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж