Газын зурваст энх тайвныг тогтоох Дональд Трампын төлөвлөгөөний дагуу тогтоосон "шар шугам"-ыг цаашдаа Израилийн шинэ хил гэж тооцох болсныг тус улсын армийн тэргүүн Эйял Замир мэдээллээ. Мөн Израиль одоогийн цэргийн байршлаа хадгална гэв. Одоогийн байршлаа хадгалснаар Израиль Газын зурвасын талаас илүү хувийг хяналтдаа авах ба үүнд хөдөө аж ахуйн ихэнх талбай, Египеттэй хиллэдэг боомт зэрэг газар нутаг багтана.
Эйял Замир Газын хойд хэсэгт үүрэг гүйцэтгэж буй израиль цэргүүдтэй уулзах үеэрээ энэ мэдэгдлийг хийсэн юм. Тэрбээр Палестины сүйдсэн тосгод болох Бейт Ханоун, Жабалияагаар мөн айлчилжээ. Угтаа бол аравдугаар сард тохиролцсон гал зогсоох гэрээний дагуу Израилийн арми Газыг эзлэхгүй, өөртөө нэгтгэхгүй байх ёстой. Гэвч Эйял Замирын сүүлийн мэдэгдэл үүнтэй зөрчилдөж байна гэж үзэв.
Түүний мэдэгдэл албан ёсны байр суурь болох эсэхийг Израилийн засгийн газар баталгаажуулаагүй байна.
Өнгөрсөн сард батлагдсан НҮБ-ын тогтоол ёсоор Газын зурвас олон улсын аюулгүй байдлын хүчнийг байршуулахыг зөвшөөрсөн. Гэсэн ч одоогоор цэрэг илгээсэн улс байхгүй байна. Зарим улс энхийг сахиулах үйлсэд нэгдэх сонирхолтойгоо илэрхийлсэн боловч ачир дээрээ эрсдэл хүсэхгүй байгаа бололтой.
Израилийн дайралт, нүүлгэн шилжүүлэх тушаалаас палестинчууд Газын зүүн хэсэг рүү дүрвэсэн. Орон гэрээ орхин дүрвэсэн хоёр сая гаруй хүн өдгөө Вашингтон Д.С-ийн хэмжээнд ч хүрэхгүй нарийн, элсэрхэг бүсэд шахцалдан толгой хоргодож байна.
Трамп дайныг түр зогсоох, цэргийн байрлал шилжүүлэх зорилгоор энэхүү "шар шугам"-ыг анх тогтоосон. Гэхдээ Израилийн арми тэрхүү "шар шугам"-ын дагуу хэдийнэ байр сууриа бэхжүүлж, бетон бэхлэлт зэргийг байршуулж эхэлжээ. Мөн тус "шар шугам"-ыг үхлийн аюултай хил гэж зарлаад хил зөрчихийг завдсан хүмүүсийн амийг хөнөөсөн явдал нэг бус удаа гарсан байна.

3,548.92


















































Нэргүй 2025-12-09 178.174.229.45
PALESTINII MUUSAIN TERORISTUUDIIG BUGDIIG N ALAAD GAZAR DEER N TARIA TARIH HTEI . PALESTIN BOL HOGIIN URGAMAL
Нэргүй 2025-12-09 59.153.112.68
Ялахгүй байж дайн эхэлбэл ийм л үр дүнд хүрнэ. 2 сая хүн зугтаж дүрвэж 500 000 хүн үхлээ. Том сургамж.
Нэргүй 2025-12-09 66.181.187.230
Трамп гэж Т1 шог гар нэг л их энх тайванч царай гаргаж, сайн сайхан үг урсгаад давхиад байдаг ч үнэн хэрэгтээ Орос, Израйлийн түрэмгийллийг дэмжээд ш****г гар ш дээ !!!
Нэргүй 2025-12-09 66.181.189.201
Израил Газын зурвасаас нутаг эзэлж авчээ