Трамп 12 тэрбум ам.долларын тусламжийн багц санаачлав

Трамп 12 тэрбум ам.долларын тусламжийн багц санаачлав

Трамп 12 тэрбум ам.долларын тусламжийн багц санаачлав

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ургацын үнэ буурч, худалдааны хурцадмал байдал нэмэгдэж буйтай холбогдуулан фермерүүдийг дэмжих зорилгоор 12 тэрбум ам.долларын хөдөө аж ахуйн тусламжийн багц гаргах болжээ. Ялангуяа Хятадтай хийж буй худалдааны дайнаас Америкийн хөдөө аж ахуйг хамгаалах зорилготой юм.

Тусламжийн багцын 11 тэрбум ам.доллар нь эрдэнэ шиш, буурцаг, улаан буудай, хөвөн, будаа зэрэг гол ургац тариалдаг фермерүүдэд нэг удаагийн тэтгэмж хэлбэрээр олгогдоно.

Үлдсэн нэг тэрбум ам.доллар нь хөтөлбөрт хамрагдаагүй бусад төрлийн ургацын үйл ажиллагаа явуулдаг фермерүүдэд зориулагдана. Ингэснээр зах зээл сайжиртал хөдөө аж ахуй эрхлэгчдэд энэ жилийн ургацыг борлуулж, ирэх жилдээ бэлтгэх боломжийг олгох гүүр болно гэж албаныхан үзэж байна. Худалдааны дайн Америкийн хөдөө өж ахуйн эрхлэгчдэд хүнд тусч байна. Учир нь тус улсын шар буурцаг, улаан тутаргыг Хятад улс хамгийн их худалдан авдаг байжээ. Түүнчлэн, үр, бордоо, химийн бодис, техник хэрэгсэл гээд фермерүүдийн хувьд үйлдвэрлэлийн зардал нэмэгдсэн. Ургацын үнэ буурснаар тэдний хувьд ашиг ч бага болжээ. Улмаар тусламжийн багц гаргах санаачилга гаргаж, фермерүүд ч таатай хүлээн авч байна.

Гэхдээ энэ нь урт хугацааны асуудлыг шийдвэрлэхгүй гэж үзэж байна.

Индианна мужийн нэгэн фермер "BBC" агентлагт хэлэхдээ, "Энэ нь богино хугацаанд туслах нь гарцаагүй. Гэхдээ бодит асуудлыг шийдвэрлэхгүй. Бид тусламж авахыг хүсэхгүй байгаа ч татгалзаж чадахгүй нөхцөл байдалд орсон" гэжээ. Мөн энэ мөнгө нь шууд төлбөр тооцоо хийх, үр эсвэл бордоо авахад ашиглагдана гэж зарим фермер хэлж байлаа. Тиймээс цаашид засгийн газар тусламж тараахын оронд зах зээлдээ анхаарах хэрэгтэй гэж тэд үзэж байна.

Америкчуудын хувьд амьжиргааны үнэ нэмэгдэж буйд санаа зовж байна. Харин Трамп фермийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх нь хүнсний үнийг бууруулна гэж үзэж байна. Үүнээс гадна 12 тэрбум ам.долларын тусламж нь Трампын санаачилж буй анхны тохиолдол биш. Тэрбээр 2019 онд 22 тэрбум ам.доллар, 2020 онд 46 тэрбум ам.долларын тусламж тарааж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зөв 2025-12-09 202.9.46.223

Айл ийм арчаатай, өөрийн зах зээлээ хамгаалж байдаг. Гэтэл манай хулгайчууд Орос Хятад -стан орнуудын худалдааны гэрээнд нэгдэж байна гээд өөрийн аж ахуй эрхлэгчдээ өшигчин хаяж гадны панзчидыг чөлөөтэй болгож өгөөд мунхарч суух. Мөн ч сайхан байгаа биз? Таминээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж