Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы зүүн хойд хэсэгт 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Японы зүүн хойд хэсэгт Даваа гаригт /2025.12.08/ 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтөөс болж Номхон далайн эрэг орчмоор 70 см хүртэл цунами үүссэн бөгөөд 23 хүн бэртэж гэмтэв. Гэмтсэн хүмүүсийн олонх нь нурж унасан тавилга сэлтэд цохиулсан бол цөөн хэдэн хүн машин нь нүх рүү унаснаас болж гэмтжээ.

Газар хөдлөлтийн төв нь Аомори мужийн эргээс 80 км зайд байсан. Японы газар хөдлөлтийг 1-7 хүртэл хэмжүүрээр хэмждэг. Аомори мужид бүртгэгдсэн чичиргээг "6+" гэж үнэлжээ.

Цунамийн сэрэмжлүүлэг зарласан тул 90 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэх тушаал гаргажээ. Гэхдээ цунамийн сэрэмжлүүлгийг удалгүй зөвлөмж болгож аюулын түвшнийг нь бууруулсан байна. Цаг уурын агентлагийн мэдээлснээр, Хоккайдо, Аомори, Иватэ орчимд цунамийн сэрэмжлүүлэг зарласан бөгөөд зарим боомтоор 20-70 см хүртэл цунами ажиглагджээ. Тухайлбал, Иватэ мужийн Күжи боомтод 70 см цунами үүссэн.

Хачинохэгийн ахлах сургуулийн дэд захирал Сатоши Като газар хөдлөлт болох үед гэртээ байжээ. Гамшиг болсон даруйд тэрбээр машинаа унаад сургууль руу гарсан аж. Учир нь газар хөдлөлт болсон тохиолдолд сургуулийн байрыг аюулгүй хоргодох газар болгон ашиглахаар журамласан байдаг. Гэвч замдаа үймж сандарсан хүмүүс болон түгжрэлтэй таарсан байна. Өдгөө Хачинохэгийн агаарын баазад 480 орчим хүн толгой хоргодож байна.

Батлан хамгаалах яамны зүгээс 18 нисдэг тэргийг хохирлын үнэлгээнд зориулан дайчилсныг салбарын сайд Шинжиро Коизүми мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-09 202.55.191.130

Амгалан байгаасай

Avatar

Нэргүй 2025-12-09 45.117.35.24

Аралтайгаа нэг л өдөр живэх хувь заяа хүлээж байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.161.55

КУРИЛЫН 4-Н АРАЛ НЬ ОРОСЫН МЭДЭЛД БАЙСАН ТУЛДАА ОНГОН ДАГШИНААРАА ХАДГАЛАГДАЖ ИРСЭН.

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.112.47

ЯПОН БҮСГҮЙЧҮҮДИЙГ БАВАХ ЮМСАН. ТЭДНИЙ ДООДОХ МАШ ЦЭВЭРХЭН БАЙДАГ ГЭСЭН.

Avatar

Царай муутай 2025-12-09 202.9.46.223

Эмэгтэйчүүд нь царай муутай, майга, бүргэд хамартай, сорсгой шар шүдтэй учраас доодох юм босохгүй ,агшаад цаашаа шигдчихдэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж