Оюутолгойтой холбогдох сонсгол өнөөдөр өнжинө

Оюутолгойтой холбогдох сонсгол өнөөдөр өнжинө

Оюутолгойтой холбогдох сонсгол өнөөдөр өнжинө

Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх УИХ-ын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр эхэлсэн бөгөөд өнөөдөр /2025.12.09/ өнжөөд маргааш үргэлжлэх аж.

Сонсголоор маргааш “Оюутолгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судлах юм байна.

Сануулахад, Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ажиллаж байгаа бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Зулпхар, Ш.Бямбасүрэн, П.Ганзориг, Б.Жаргалан, Д.Пүрэвдаваа, Ө.Шижир нар ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

сонгогч 2025-12-09 202.9.46.13

Хамаг баялагаа ухуулчихаад, дийлэшгүй өрөнд баригддаг улс дэлхийд Монголоос өөр байхгүй…16 жил мөлжүүлж дээрэмдүүлжээ………..Оюутолгойн гэрээг хүчингүй болгож, цоо шинээр байгуулах шаардлагатай гэдэг нь сонсголоос харгдлаа…..Ийм тэнэг "гэрээ" хийж улс орноо хорлосон нөхдүүийг шууд буудаж, бүх хөрөнгийг нь хураа….Гэрээг Монгол улсад ашигтайгаар шинэчилж чадахгүй, эсвэл хүсэхгүй бол рио тинтог хөөж зайлуулая….

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.179.155

Rio Tinto-г хөөж явуул

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.179.155

100% эзэмшсэн ч менежментийн зардал өндөр байна, ашигтай ажиллах болоогүй байна гээд улстөрчдийг авилгадаад, ард түмнийг мунхруулаад суугаад байж болно шүү дээ. Хувьдаа биш хогийн луйварчин кампани гэдэгтээ асуудал нь байна.

Avatar

Нэргүй 2025-12-09 49.229.168.122

Батнайрамдал чинь юу ч мэддэггүй улаан сухай харвард төгссөн коммунист л байна

Avatar

Зочин 2025-12-09 59.153.87.54

оюутолгойн татвараар бид амьдарч байгаа. нь үнэн. Гэрээг анх хийхэд гай болсон зүйл бол 34 хувь эзэмшинэ гэж хууль баталсан УИХ ын гишүүд .

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.187.230

Тиймээ тэр 34 хувь чинь л хамаг гайг чирч бгаа юмшүү дээ !

Avatar

ЭЗ-ийн хямрал болж байсан үе 2025-12-09 202.9.46.223

2009 онд ордонд цүнхтэй мөнгө тараагаад гэрээгээ бандан тас болгоод авсан. Манай хулгайчид бөөн баяр, гэрээ хийсний Баярын хурал, баярын концерт, хүндэтгэлийн том хүлээн авалт болсон. УИХ-д МАН 45 гишүүнтэй олонхи, ЕС нь С.Баяр, ЗГ-ын нэр нь стандарт бус гэгдэх хамтарсан засаг байлаа.

Avatar

Нэргүй 2025-12-09 103.229.122.155

Оюу Толгойн татвараар бид амьдардаг гэж юу дэмийрээд байнаа. Оюу толгой татвар өгөх нь битгий хэл өдөрт манайх 13 тэрбумыг Оюу толгойн тавьсан өрийн хүү болгон өгч байна. Татварын мэдээг харсан ч Оюутолгой Эрдэнэтээс 30 дахин бага татвар төлж энэ мөнгө эргээд хүүнд явж байгааг мэддэггүй юм уу? Рио тинто өв соёл бөхийн барилдаан гэх мэт зүйлд хандив өгч тэнэг ард түмнийг молигдож байгаа болохоос жинхэнэ утгаараа эдийн засагт нэмэр болохгүй харин ч дарамт болж байгааг монголчууд ойлгох хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-09 202.55.191.194

Жоомоо а**х нь зөв, гэрээ л бүү шатаачихаарай. Түр хорооныхоон !!! Баярцогтын хэлээд байгааг тунгаана биз, ЭРХ БАРИГЧИД,

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 2025-12-09 103.229.123.231

Манай залуучууд дэлхийн хэмжээний уул уурхайн компаниудад удирдах ажил хийж байгаа нь бидний бахархах зүйл мөн. Ирээдүйд өөрийн үндэсний компаниудад ажиллах боловсон хүчин бэлтгэгэдэж байна гэсэн үг.Болд, Мөнхсүх нарыг бид мэддэг болсон . Гэхдээ монголчуудын “хээрийн нохой аюултай, хээрийн нохойтой нийлсэн гэрийн нохой бүр ч аюултай” гэсэн үг бий.Гэрийн нохой байна гээд мал үргэхгүй байж байгаад бариулдаг гэсэн үг.Хувь хүний ухаан мэдэх хэрэг юм даа.

Avatar

Хулгай 2025-12-09 202.9.46.223

Намынхаа нүүрсний хулгайчдыг дийлэхгүй байж гадны том монополь корпорацийн хулгай луйврыг яаж зогсоож чадхав дээ.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2025-12-09 103.229.123.231

Улс дамжсан уул уурхайн компаниуд хөгжиж буй орнуудын байгалийн баялгыг яаж хямд авч ашиг олохов гэдэг нь бүр САЛБАР ШИНЖЛЭХ УХААН БОЛТЛОО ХӨГЖСӨН, АМЬДРАЛ ДЭЭР ТУРШИГДСАН ТОГТОЛЦОО болсон зүйл. .Нөгөө нэг үнэн нь буурай орнуудад, түүний дотор Монголд гүний уул ууррайг эрхлэх боловсон хүчин, техник, технологи байхгүй учир гадагшаа царайчилахаас аргагүй болдог явдал.Энэ хоёр талын балансыг бариулж ажиллах нь амаргүй бөгөөд манай төр засгийн удирдагчдын мэдлэг ухаан мэдэх хэрэг болж байна даа. Энэ

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-09 103.229.123.231

Сонсгол иргэдийн мэдэх эрхийг хангахад хэрэгтэй болж байна. Гэхдээ иргэд бидэнд эрх мэдэл үгүй учир энэ нь ач холбогдол бага байдаг. Гол нь сонсголын мөрөөр УИХ, ЗГ ажил хийх хэрэгтэй. Сонсгол даргалагч гишүүний үүрэг нь сонсголыг дэгийн дагуу зохион байгуулах юм. ГЭРЧ, ОРОЛЦОГЧДЫГ ЗАГНААД БУРУУТГААД БАЙЖ ТААРАХГҮЙ. Энэ чинь заалны уур амьсгалыг эвддэг муу талтай.Батнайрамдал анхаарна биз.

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.187.230

Ёстой үнэн шүү ! Батнайрамдал гэж Харвардын коммунис т харилцааны соёл, сэтгэлгээний цараа муутай нөхөр бна.
Оюу толгойн үйл ажиллагаанд анализ хийж, дүгнэлт гарга х нь маш зөв, тэхдээ ийм бүдүүлэг, хөлс мөнгөөр улс төри йн суулт хийж бгаа хэрүүлч авгай шиг загниад байх нь олн ы дургүцлийг хүргэж бна !!!

Avatar

ДАНХ 2025-12-09 66.181.189.243

маргааш шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж