Согтуу хүн гадаа -20 хэмд 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй

Согтуу хүн гадаа -20 хэмд 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй

Согтуу хүн гадаа -20 хэмд 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй

Шинэ жилийн уур амьсгал орж, аж ахуй нэгж, албан байгууллагын баярын өдрүүд үргэлжилж байна. Энэ өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгддэг байна. Тодруулбал, ГССҮТ-д баяр ёслол болж байгаатай холбоотой архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх улмаар осгож гар хөлөө хөлдөөсөн, халтирч унаж бэртэж, гэмтсэн иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр өдөрт 400 гаруй хүн яаралтай тусламж үйлчилгээ авч байгаа аж. 2024 онд осгосон 115, хөлдсөн 529 хүн эмнэлгийн тусламж авч байжээ.

Иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ихэвчлэн гавал, тархины гэмтэл авдаг байна. Учир нь согтуу хүн савж унах үед өөрийгөө хянах чадваргүй байдаг тул илүү гэмтдэг аж. Өөрийгөө хянах чадваргүй учраас шууд гэртээ харьчихдаг, маргааш нь бүр хүндрээд эмнэлэгт очих тохиолдлууд гардаг байна. Энэ нь эмнэлзүйн хувьд хүндрэх эрсдэлтэйг эмч нар анхааруулж байгаа юм.

Хүний биеийн температур 36, 37 градус. 32-35 хэм болоход хөнгөн зэргийн осголт явагдана. 28-32 хэм болоход хөдөлгөөн удааширч, царай хөхөрч, зүрх судасны үйл ажиллагаа алдагдана. 28 хэмээс доош ороход хүний аминд халтай. Осголт гэдэг нь бүтэн бие даарч хөрөөд дулаан буурч, бүх эрхтэн тогтолцооны талаас өөрчлөлт гарахыг хэлнэ.

Согтуу хүн гадаа -20 хэмд 20 минут байхад хөлдөх эрсдэлтэй гэнэ.

Хөлдөлт нь удаан хугацааны хүйтний үйлчлэлд үе мөчний төгсгөл хэсэг, чих, хамар зэрэг хатуу болж хөлдөнө гэсэн үг. Хөлдөлтийн дөрвөн зэрэгтэй. Хөлдөлтийн нэгдүгээр зэрэг нь цайж хүйт оргиод хорсож чинэрдэг. Хоёрдугаар зэрэг хавдаж улайгаад, мэдээ алдаж цэврүү үүснэ. Гуравдугаар зэрэг мөн л цайж цэврүүтээд, цэврүүний дор хөхөлбийтөж улаан хүрэн болоод ихээр хавдаж чинэрч өвдөнө.

Дөрөвдүгээр зэрэг бол хөлдөөсөн мах шиг тогшиход дуугарч хатуу болж хөлддөг. Эмчилгээний зарчим нь тухайн хэсэг газарт бүлээцүүлэх, цэврүүтэж шарх үүсвэл шархыг нь боож эргэж сэргэхийг нь хүлээгээд үхэжсэн эдийг тайрч авах мэс засал хийдэг байна.

Хэдхэн жилийн өмнө байгууллагынхаа шилдэг ажилтан болсон залуу осгож амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв. Тэрээр амьдардаг байрныхаа гадаа орцондоо орж чадалгүй амиа алдсан байсан бөгөөд ажлынхаа оны шилдэг ажилтнаар шалгарсан өргөмжлөл хажууханд нь хэвтэж байсан гэдэг. Тиймээс албан байгууллага, хамт олон баяр, ёслолын үйл ажиллагааг зохион байгуулахдаа оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангаж нэгдсэн унаагаар үйлчлэх, найдвартай дуудлагын жолооч дуудах, такси үйлчилгээнд суулган гэрт нь хүлээлгэн өгөх зэрэг аюулгүй ажиллагааг дотооддоо зохион байгуулж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг холбогдох байгууллагуудаас анхааруулав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-09 103.212.116.170

SAWI80955877TSAG SEXSDEX

Avatar

Баярын бичгээ тэврээд... 2025-12-09 202.9.46.223

Ёолкноор байгууллагынхаа арга хэмжээнд Баярын бичгээр шагнуулаад баярласандаа тасарч харих замдаа Баярын бичгээ тэврээд хөлдөж үхсэн авгай гарсан шүү!

Avatar

Бадарч тахар 2025-12-09 66.181.184.18

Хөлдөөсөн мах болчих нөхдүүд хртод олон бий шүү ! Хөдөө бол гайгүй !

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.87.54

ихэнхи нь хөдөөнөөс ирсэн хүмүүс байдаг. ер нь хөдөө архи уудаггүй эр хүн байдаг юм уу

Avatar

Нэргүй 2025-12-09 103.212.116.170

VANXANDI XALYYN SEKSDEED BOOW XXI BOOW DOLOOJ ALNI SEKSDEX ANUSN MASSAJLI80955877XUCHINDUULI

Avatar

Нэргүй 2025-12-09 202.126.89.245

Bayar hurgej baahan baysgaj bgaad uhaan aldatal sogtuu bolgood haritsgaadag. Setgeliin hoorol hetsuu hetsuu. Heden hun shildeg ajiltnii gerchipgeegee hajiuda taviad ongorson bol. Hairan hun.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж