Их Британийн ОХУ-ын эсрэг шинэ ХАМГААЛАЛТ

Их Британийн ОХУ-ын эсрэг шинэ ХАМГААЛАЛТ

Их Британийн ОХУ-ын эсрэг шинэ ХАМГААЛАЛТ
Батлан ​​​​хамгаалахын сайд Жон Хийлид шумбагч онгоцны эсрэг бие даасан байлдааны систем болох Протейсийн загвартай танилцаж байна.

Их Британийн батлан хамгаалах дарга нар усан доорх кабель болон дамжуулах хоолойг хамгаалахад шаардлагатай технологийн олон сая ам.долларын төлөвлөгөөг боловсруулжээ.

Тодруулбал, стратегийн батлан хамгаалах тойм хөтөлбөрийн хүрээнд зарласан Атлантик Бастион хөтөлбөр буюу Атлантын бэхлэлт нь усан доорх байгууламжид учирч болзошгүй аюулыг тодорхойлж, хамгаалах зорилготой.

Үүний тулд бие даасан тээврийн хэрэгсэл болон хиймэл оюун ухааныг байлдааны хөлөг онгоц, нисэх онгоцтой нэгтгэх төлөвлөгөөг боловсруулжээ. Тус улсын Батлан хамгаалах яам уг хөтөлбөрийн "Оросын шумбагч онгоц болон усан доорх үйл ажиллагаа дахин сэргэсэнтэй шууд холбоотой" гэж мэдэгдэв. Энэ нь өнгөрсөн сард Их Британийн усан замын эргэн тойронд Янтарь гэх тагнуулын хөлөг онгоц үзэгдсэнтэй нягт холбоотой юм. Атлантын бэхлэлт хөтөлбөрт Их Британийн Батлан хамгаалах яам 18.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт татсан. Тиймээс ирэх жил гэхэд хэрэгжүүлэх боломжтой болно гэж албаныхан найдаж байна. Одоогийн байдлаар Их Британи болон Европын 26 компани уг төслийг хэрэгжүүлэх санал ирүүлжээ.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын батлан хамгаалахын сайд Жон Хийли Атлантын бэхлэлтийн нэг хэсэг болгон ашиглаж болох зарим хуучны технологийг судлахаар Портсмутын Тэнгисийн цэргийн баазад зочилсон.

Эл үеэр усан доорх "SG-1 Fathom", хүнгүй алсын удирдлагатай завь "Rattler", "Proteus" нэртэй бие даасан шумбагч онгоцны эсрэг нисдэг тэрэгний загвар, "Excalibur" нэртэй туршилтын шумбагч онгоц зэрэгтэй танилцжээ. Тэрбээр хэлэхдээ, "Дайснууд Их Британи болон холбоотнуудын өдөр тутмын амьдралд нэн шаардлагатай далай доорх дэд бүтцийг онилж байгаа гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй" гэж эл үеэр мэдэгдсэн байна. Мөн "Энэхүү шинэ аюул заналхийллийн эрин үе батлан ​​​​хамгаалахын шинэ эринийг шаардаж байгаа. Бид тулааны талбарт хязгаарлалт тогтоох хэрэгтэй тул дайны чадавхад хурдацтай шинэчлэл хийх ёстой" гэжээ. Атлантын бэхлэлтийн нээлт нь Даваа гаригт (2025.12.08) Лондонд болсон Олон улсын тэнгисийн хүчний бага хуралтай давхацсан юм.

Бага хурлын үеэр Их Британийн тэнгисийн цэргийн нэгдүгээр тэнгисийн лорд генерал Сэр Гвин Женкинс "SDR буюу Стратегийн батлан ​​​​хамгаалахын тоймд далайн бүс нутгийн аюулгүй байдал алдагдаж болзошгүйг тогтоосон. Далайн аюулгүй байдал нь Их Британийн хувьд стратегийн зайлшгүй шаардлага гэж тодорхойлогддог. Үйлдэл хийх цаг болжээ." гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр мөн "Энэ нь Оросын эсрэг усан доорх байлдааны орон зайг хамгаалах бидний зоримог шинэ арга барил болох Атлантын бэхлэлтээс эхэлнэ" гэж онцлон тэмдэглэсэн байна.

Түүнчлэн, Батлан ​​​​хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Атлантын бэхлэлт нь хиймэл оюун ухаанаар ажилладаг акустик илрүүлэх технологиор холбогдсон хөлөг онгоц, шумбагч онгоц, нисэх онгоц, нисгэгчгүй хөлөг онгоцыг дижитал чиглүүлэх вэб сүлжээнд холбосон байх болно. Энэ нь дайсны аюул заналхийллийн эсрэг тулааны талбарт нэн шаардлагатай шийдвэрийг илүү хурдан гаргаж, хэрэгжүүлэх боломжийг олгодог зэвсгийн системийн анхдагч сүлжээ юм" гэж онцлон тэмдэглэжээ.

Их Британийн хамгаалахын хүсэж буй усан доорх дэд бүтэц нь тус улсын харилцаа холбооны амин чухал хэсэг юм. Мөн олон улсын харилцаа холбооны мэдээллийн 99 хувь болон цахилгаан, газрын тос, байгалийн хий зэрэг амин чухал эрчим хүчний хангамжийг дамжуулдаг. Үүнтэй холбоотойгоор, өнгөрөгч Пүрэв гаригт Их Британи, Норвеги улс тэнгисийн цэргийн хүчинд байлдааны хөлгийн нэгдсэн флотыг ажиллуулахыг зөвшөөрсөн батлан ​​​​хамгаалах гэрээнд гарын үсэг зурсан юм.  Энэхүү гэрээ нь далайн доорх чухал кабелийг хамгаалах зорилготой юм.

ЭХ СУРВАЛЖ: SKYNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-12-09 202.126.88.188

Англи вампирууд хүн төрлөхтний олон талт гайхамшигт соёл иргэншлийн талыг устгасан түүхээ ямагт давтахыг хүсдэг .
Фашизм бол английн клонничлолын үеийн бүтээл .
Англи үндэстнүүд устаж мөхсөн цагт л даян дэлхий дайн байлдаан , аллага хядлагагүй амар амгалан болох ыолно .

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-12-09 59.153.114.182

Ванга зөгнөсөн.Орос.мандан.бадарч байна.
Оросууд.дэлхийд ноёрхож магадгүй.

Avatar

Туяа 2025-12-09 202.55.188.123

Орос хулмасуудыг устга

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.160.85

салтаагаа угаа өмхий үнэртэж байна

Avatar

Зочин 2025-12-09 202.126.88.188

Бүхэл бүтэн үндэстэн устгагдаж алга болохоос өмнө чам шиг юм л үхэж өт хорхойны хоол болох болно гэдгийг санаж яв !!!

Avatar

ҮГЛЭЭ.ӨВГӨН 2025-12-09 59.153.114.182

Хулмас арилгах.бодис.олдоогүй.бололтой???

Avatar

Нэргүй 2025-12-09 103.168.34.162

тэмбүүтэй авгай минь үнэр чинь орчныг бузарлаж бна

Avatar

Лайба 2025-12-09 66.181.179.73

Завины зураг тавьчхаад нисгэгчгүй гэдэг нь тэнэгтэж байгаагийн мэдэхгүй байгаагийн шинж.

Avatar

Нэргүй 2025-12-09 202.126.89.14

Орос гэж 1 лайтай улс байна аа

Avatar

СЛАВА РОССИИ 2025-12-09 66.181.161.55

МУУСАЙН НОВШНУУД ЧИНЬ ЦӨМИЙН ДАЙНД ӨДӨӨН ХАТГАЖ БАЙХ ШИВ. ЦӨМИЙН ДАЙН БОЛЖ ЕВРОП ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИГДАХАД ХҮРВЭЛ ИХ БРИТАНИ БУРУУТАЙ.

Avatar

Нэргүй 2025-12-09 185.207.107.216

Фашист колонийн Британи улсанцар Уэльс, Шотланд, Англи, Умард Ирланд 4 улс болон задрах болтугай!

Avatar

Зочин 2025-12-09 103.26.195.89

Санал нэг. Угаасаа Ирланд шотланд тусгаар улс болохыг хүсдэг. Их Британи задарвал колони улс ( одоо хүртэл арлын жижиг улсууд английн колони хэвээр байгаа ) гэж үгүй болж дэлхий амар амгалан орших болно.

Avatar

Нэргүй 2025-12-09 59.153.112.47

Хойд солонгост бол зөвхөн пьхенянд л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү, харин ОХУ-д зөвхөн москвад л амьдрал сайхан бусад газар нь амьдрал хэцүү том жижиг 2 хувилбар мэт боловч ОХУ нь чөлөөт эдийн засагтай хувийн өмчтэй байж болдог, нэг хүнд ноогдох ДНБ-ээрээ бол тэнгэр газар 2 шиг ялгаатай. Хойд солонгосын амьдрахад хамгийн таатай нийслэл пьхенян хот нь ОХУ-ын хамгийн алс хязгаарт оршдог Владивостокыг ч гүйцэхгүй, владивостокоос ч илүү ядуу хот.

Avatar

Нэргүй 2025-12-09 202.9.40.166

Ингэж худлаа хуцсаар 35 жил боллоо доо. гэтэл хойд солонгос нь хэрэг дээрээ ажишйлдвэрлэлээ ардчилалаас аьарч хамгаалж чадсан үйлдвэрлэх хүчээ хадгалж үлдэж чадсан маш хөгжилтэй орон болж таараад байгаа шүү худалч минь

Avatar

Нэргүй 2025-12-09 45.50.66.204

Tиймээ орос путин л байдлыг дордуулж байгаа этгээд байна

Avatar

Нэргүй 2025-12-09 66.181.187.230

Орос Путин ч энэ дэлхийн улс орнуудыг зэвсгээр хөөцөлдүүлж сайн чадаж бнаа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж