"ТАЗ бол төрийн бодлогыг хамгийн ихээр будилуулж буй газар"

"ТАЗ бол төрийн бодлогыг хамгийн ихээр будилуулж буй газар"

"ТАЗ бол төрийн бодлогыг хамгийн ихээр будилуулж буй газар"

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.12.08/ ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцлээ.


Эхний асуудлаар Төрийн албаны тухай хууль болон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдад төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Тус танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн хийж, гишүүдийн асуултад хариулав.

Гишүүдийн зүгээс Төрийн албаны зөвлөл (ТАЗ) сүүлийн жилүүдэд нэг намын бүтцийн байгууллага мэт ажиллаж ирснийг онцолж, МАН-ын даргын албан бичгийг үндэслэн төрийн албан тушаалд томилгоо хийх нь хууль зөрчсөн үйлдэл болохыг хатуу сануулав. Мөн нийслэлийн 45 төлөөлөгчөөс 40 нь орон нутгийн өмчит компанид удирдах алба хашиж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах дуу хоолойгоо чөлөөтэй гаргах боломжийг хааж байгааг шүүмжиллээ.

Түүнчлэн “Төрийн албаны тухай хууль” нэрийн дор тухайн байгууллага МАН-ын нөлөөнд ажиллаж ирсэн, гадаадад төгссөн шинэ үеийн боловсон хүчин, залуучуудад хаалттай, коммунист хэв маяг бүхий тогтолцоотой болсон гэдгийг бүлгийн гишүүд тэмдэглэв. Төрийн албаны зөвлөл нь төрийн боловсон хүчний бодлогыг хамгийн ихээр будилуулж буй газар гэдгийг онцлон, хууль биелүүлж ажиллах шаардлага тавилаа.

Хуралдааны хоёр дахь асуудлаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийн байдал, эдгээрт өөрчлөлт оруулах шаардлагын талаар Ардчилсан намын бүлгээс байгуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонсжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-08 103.212.163.205

Салбар зөвлөл Мэргэжилтэн дээр сул орон тоо зарлаад иүүгийгээ шууд томилонгуут түр орлон даргыг үүргийг гүйэтгэгчэ даргаар ажиллуулж болдог юмуу тэр сул орон тоонд хүн авдаггүй бусад нь ажлын ачаалал нэмэгдээд байна энд ТАЗ хяналт шалгалтаа хиймээр байна Хууль тэгш шударга үйлчлэх ёстой

Avatar

Зочин 2025-12-08 202.21.107.3

Өнөөгийн энэ олон намын тогтолцоо чинь л төрийн ажил албыг ийм болгож байна шдээ.

Avatar

Сүк 2025-12-08 103.57.93.59

энэ нэг хөдөө царайлсан,хувалз дорлигжавын утсан хүүхэлдэй бүтэхгүй ээ нээрээ яагаад да

Avatar

Батзандан 2025-12-08 208.98.222.103

Энэ хөдөөний царайт чинь дуу орчихож

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.115.124

Ардчилсан намынхан, чуулганыг бүрэн хэмжээгээр нь буюу санал хураалттай нь хамт байнга үздэг хүмүүс байдаг шүү. Та нар Ардын намын гаргасан санаачилгуудыг эсэргүүцдэг мөртлөө өөрсдөө засгийн эрхэнд гарахаараа нөгөө Ардын намын гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлдэг.

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.179.114

ТАЗ-д шинэ үеийн технологи нэвтрүүлэх хэрэгтэй. Хамгийн дампуу байгууллага.

Avatar

Зочин 2025-12-08 202.126.90.108

Ваар цэнгээний хамгаалагч Төгсцэнгэл төрийн албаны болзол шаардлага хангаагүй байж томилогдсон.
ТАЗ-үнэхээр бүтэхгүй,ярьж хэлж байгаагаа ойлгохоо байсан авгайчууд цугласан газар.

Avatar

М.Амар настан. 2025-12-08 66.181.179.73

АН-ЫГ арчаагүй новшнууд толгойлж байсан учраас 35 жилд ганцхан удаа засаглаж ард олонд тоогдсонгүй.

Avatar

Нэргүй 2025-12-08 103.229.123.231

Монголын төрийн албыг будилаантуулдаг эзэд бол намууд. АН ичихгүй зөрчинө. МАН ичингүйрэн зөрчинө.Хоёр намын нэр нь өөр боловч өөрсдийнхөө гишүүдийг хуулийн гадуур төрийн албанд оруулах гэдэг нь агаар нэг.Харин ТАЗ намын хэн нэгэн даргын албан бичгийг үндэслэх биш, эрх нь зөрчигдсөн этгээдийн гомдлоор маргаан үүсгэж асуудлыг шийдэх ёстой.Сүүлийн үед гадаадад төгссөн хэлтэй залуучуудыг төрд авахгзй байна гэдэг ташаа мэдээ, Тэднээс хэлний шалгалт авахгүй, ажилласан жил заахгзй болсон..Хэвээр биз.

Avatar

Нэргүй 2025-12-08 103.229.123.231

Дээрх мэдээнээс үзэхэд өмнө нь МАН эрхбарьж байсан аймагт АН ялж л дээ. Тэгээд АН-ын шинэ дарга нь хууль зөрчөөд өмнө нь ажиллаж байсан албан хаагчдыг халаад өөрсдийн намын гишүүдийг томилж. Түүнийг нь МАН-ын дарга нь эсэргүүцэж ТАЗ-д бичиг өгч л дээ.ТАЗ АН-ын шинэ даргыг нь хууль зөрчсөн гэж. Шинэ дарга нь АН-ын даргадаа ТАЗ-ийг хашраагаад өг гэмн бололтой. НЭГ ИЙМЭРХҮҮ ЮМ БОЛСОН БАЙЖ ТАГАДГҮЙ БАЙНА..

Avatar

Иргэн 2025-12-08 43.228.129.178

Төрийн албаны шалгалтыг нэг шатлалтай болгомоор байна. Эхлээд ерөнхий шалгалт өгнө, дараа нь тусгай шалгалт өгнө гээд иргэдийг маш их чирэгдүүлж байна. Тусгай шалгалтыг хүний оролцоогүй дүгнэдэг болгох хэрэгтэй тэгэхгүй бол тусгай шалгалтын ярилцлага хэсэг дээр өөрсдийн хүнийг аваад, бусад хүнийг зориуд дарж унагадаг үүнтэй иргэд эвлэрцэн ч байх шиг. Үүнийг шалгадаг газар байхгүй. Шалгалтыг хүний оролцоогүй дүгнэдэг болгох хэрэгтэй. Ярилцлагын шалгалтын хэсэг гэж жинхэнэ будилуулдаг гарууд шүү.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Яаж ийгээд хуулийн гадуур төрд ажилд орох гэдэг сонирхол намуудад ч, зарим иргэдэд ч байдаг юм 2025-12-08 103.229.123.231

Монголын төрийн албыг будилаантуулдаг эзэд бол намууд. Н ичихгүй зөрчинө. МАН ичингүйрэн зөрчинө.Хоёр намын нэр нь өөр боловч өөрсдийнхө гишүүдийг хуулийн гадуур төрийн албанд оруулах гэдэг нь агаар нэг.Хатин ТАЗ намын хэн нэгэн даргын албан бичгийг үндэслэх биш эрх нь зөрчигдсөн этгээдийн гомдлоор маргаан үүсгэж асуудлыг шийдэх ёстой.Сүүлийн үед гадаадад төгссөн хэлтэй залуучуудыг авахгзй байна гэдэг ташаа мэдээ, Хэлний шалгалт авахгүй, ажилласан жил заахгзй байсан..Одоо хэвээр биз.

Avatar

Нэргүй 2025-12-08 64.119.29.217

Үнээн

Avatar

Нэргүй 2025-12-08 103.229.121.115

ТАЗ адгийн газар

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.189.201

ТАЗ үнэхээр үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж