“Татварын өршөөл үзүүлэхгүй”

“Татварын өршөөл үзүүлэхгүй”

“Татварын өршөөл үзүүлэхгүй”

УИХ дахь АН-ын бүлэг болон тус намын дарга О.Цогтгэрэл эдийн засгийн буюу татварын өршөөл үзүүлэх нь зүйтэй гэх байрь суурийг удаа дараа илэрхийлсэнтэй холбогдуулан Сангийн яамнаас өнгөрсөн баасан гарагт мэдэгдэл гаргав. Тодруулбал, татварын өршөөл үзүүлэх асуудлыг хөндөн, нийгэмд хүлээлт үүсгэх нь эдийн засаг, бизнесийн орчны болон төсвийн тогтвортой байдлыг алдагдуулж, татварын шударга, зайлшгүй байх зарчмыг сулруулах сөрөг үр дагавартайг энэ үеэр дурдлаа. Дийлэнх татвар төлөгч үүргээ ухамсарлан цаг тухайд нь төлдөг бөгөөд өршөөл үзүүлэх нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэгч, хариуцлагатай, шударга татвар төлөгч иргэд, аж ахуйн нэгжийн хөдөлмөрийг үл ойшоох, хохироох, цаашид үүнээс зайлсхийх сэдлийг төрүүлэх уршигтай аж.

Түүнчлэн эх үүсвэр нь тодорхойгүй, үндэслэлгүй, нуугдмал, авлигынх байж болзошгүй хөрөнгө, орлогыг өмнө нь өр­шөөн, татварын хариуцлагаас чөлөөлснөөр мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрс­дэл үүсгэсэнд тооцогдон манай улс “Саарал жагсаалт”-д орсон, өршөөлийн хуулийн сөрөг үр дагавар одоо ч үргэлжилсээр байгааг тус яамныхан онцоллоо. Улмаар татварын шинэч­лэлийн хүрээнд өр төлөх хугацааг уян хатан тогтоож, хариуцлагатай татвар төлөгчдийг дэм­жин, 3-4 их наяд төгрөгөөр татварын ачааллыг үе шаттай бууруулахаар тооцож буй гэнэ. Тий­мээс улсын эдийн засаг, төсвийн тогтвортой байдал, татварын тогтолцоо, шударга ёс, хууль дээдлэх зарчим зэрэгт өршөөл хортойг хөндөн, татвар төлөгчдийн дунд ойлгомжгүй, тогтвор­­­­гүй байдал бий болгон, бодит бус хүлээлт үүс­­гэхгүй байхыг Сангийн яамнаас уриаллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-08 202.9.40.91

өршөөл ч гэх шиг … тэгэхээр татвараа төлөөд явж байгаа шударга хүмүүсийн хохь нь болох уу ? яаж элийрэхээрээ ийм юм ярьдаг байна ? энэ цогтгэрэл чинь солиорчихсон юм уу эсвэл ??

Avatar

Соёлоо . 2025-12-08 202.55.188.44

ҮХСЭН АЦНЫ ЧИНЬ ӨРШӨӨЛ 😡😡😡

Avatar

зочин 2025-12-08 103.212.118.10

Татварын өршөөл үзүүлэхгүй байх нь зөв. Татварыг төлөх ёстой иргэн, аж ахуйн нэгжүүд бүгд төлж байх үүрэгтэй.
Татварын өршөөл үзүүлэх нь харин буруу жишиг тогтооно. Аль ч улс татвараа авч байж иргэдээ тэжээж, улсаа хөгжүүлдэг.

Avatar

Нэргүй 2025-12-08 49.0.156.20

Ядарсан ард иргэдийнхээ машины татварыг нэмдэг Задарсан луйварчдынхаа татварыг өршөөдөг байж болох уу

Avatar

irged 2025-12-08 112.72.9.122

urshuul yzyylj boloxgyi eeulsad tulux estoi tatvaraa zaaval tulux xeregtei

Avatar

Нэргүй 2025-12-08 202.9.40.81

Татварын өршөөл үзүүлж болохгүй. Ялангуяа хууль зөрчдөг, ямар ч санхүүгийн сахилга батгүй том аж ахуйн нэгжүүдийн захирлууд лобби хийж, Монгол улсын татварын орчин хууль эрх зүйг дураараа өөрчилж байна. Төлж байгаа 99%-ийг нь хохироож, төлөхгүй гүрийж 10 жил тутамд өршөөл хүлээдэг нөхдүүдийг харин ч шоронд хийх ёстой. Хууль зөрчиж байгаа хүмүүсийг яагаад өршөөх ёстой гэж?

Avatar

Нэргүй 2025-12-08 180.149.65.2

слон түмнийг шулж дээрэлхэж идэж ууж ханахгүй нээ энэ сангийн яамныхан татварынхан аан

Avatar

Зочин 2025-12-08 66.181.160.40

НӨАТ-ын татварыг нэг удаа өршөөх нь зөв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж