Тойргийнхноо тоодоггүй гишүүн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Тойргийнхноо тоодоггүй гишүүн хэн бэ?

УИХ-ын
2008 оны сонгуульд Сэлэнгэ аймагт нэр дэвшин, парламентад суусан гишүүн
О.Чулуунбатад иргэд, сонгогчид нь ихэд гомдолтой байна. Эрхэм гишүүн
Төрийн ордонд заларснаасаа хойш хоёр жилийг ардаа хийсэн ч тойргийнхоо
зарим суманд өнөөг хүртэл очиж, бараагаа харуулаагүй ажээ. Тиймээс
сонгогчид нь Ерөнхий сайд С.Батболдыг Сэлэнгэ аймагт ажиллах үед гомдол
мэдүүлж, амжсан байна. Намынхаа даргын дэргэд сонгогчдоосоо хатуухан үг
сонсоно чинээ төсөөлөөгүй байсан гишүүний хувьд энэхүү шүүмжлэл хатуухан
“бэлэг” болсон сурагтай. Хамт нэг тойрогт сонгогдсон УИХ-ын гишүүн
Э.Бат-Үүл, Сангийн сайд С.Баярцогт  нарыг сонгогчид нь “Бидэнтэй тогтмол
уулзаж, санаа бодлыг маань сонсч, аймагтаа их зүйл хийж байгаа” гэж
тэнгэрт гартал магтсаныг хэлэх үү, банкир гишүүний нүүр чинэрэн, орох
байх газраа олж ядсан гэнэ шүү.
Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж