Сонсгол: Оюутолгойн орд нь 6,3 тэрбум геологийн нөөцтэй

LiveСонсгол: Оюутолгойн орд нь 6,3 тэрбум геологийн нөөцтэй

Сонсгол: Оюутолгойн орд нь 6,3 тэрбум геологийн нөөцтэй

Оюутолгойн сонсгол өнөөдөр /2025.12.8/ эхэлж байна.


14 : 25
2025-12-8

"Оюутолгойн борлуулалт 3 жилийн дараа 3 дахин буурна гэлээ"

УИХ-ын гишүүн Ө.Шижир: 

-Хамгийн эхний асуудал бол монголчууд Оюутолгойгоос хэзээ ашгаа хүртэх вэ гэдэг асуудал. Энэ тов байнга өөрчлөгддөг. Өнөөдрийн байдлаар 2037 он гэхэд ашгаа хүртэж эхлээд 2040 оноос эхэлж Оюутолгойн борлуулалт гурван жилийн дараа гурав дахин буурна гэж шинжээч хэллээ. Өөрөөр хэлбэл, ашиг олоод гурван жилийн дараа үйл ажиллагааны зардал хэвээрээ мөртлөө боруулалт багасна гэсэн үг. Хоёрдугаарт, түр хорооны 12 удаагийн хуралд 92 мянга гаруй баримт бичиг ирэхэд түүний 50 гаруй хувь нь нууцын тамгатай. Ингэхээр бид нар мэдээлэлгүй болж байна. Оюутолгойн санхүүгийн тайлан хүртэл нууц байгаа. Энэ мэт бид бүх юмыг нуугаад байхаар хэзээ асуудлыг ил тод ярьдаг болох юм. Дээрээс нь хувь нийлүүлэгч, хөрөнгө оруулагчдын гэрээ байгуулагдсанаас хойш таван сарын дараа ТЭЗҮ батлагдсан байх жишээтэй. Энэ бүхэн хууль нийцсэн байна уу. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх компана хууль, дүрэм журам дагаж мөрдөх ёстой. Түүнээс дуртай үедээ дагаж мөрдөөд дургүй үедээ дагаж мөрдөхгүй байж болохгүй. Рио Тинто яагаад манайд 11 хувийн зээл өгсөнхэрнээ Онтрэ-д зургаан хувийн хүүтэй зээл өгсөн юм.  ОТ-н ТУЗ 9 гишүүнтэй. Тэдний 6-г нь Рио Тинто томилдог. С.Мөнхсүх захирал та ТУЗ-д гурав дахь жилдээ сууж байна. Үйл ажиллагаа эрхэлж эхэлснээсээ хойш жил бүр өнөөдрийг хүртэл хэдэн ам.долларыг менежментийн төлбөрт хэчнээн компанид өгдөг вэ. Менежментийн төлбөр 6 хувь буюу өндөр байна.  Одоо бид нийт 12 тэрбум ам.долларын зээлтэй болсон. Рио уул уурхайн биш санхүүгийн бизнес эрхлээд байна уу?     

Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: 

"Онтрэ"-тэй хийсэн хэлцэл 2004 оноос эхлэлтэй. Тухайн үед Рио, би байгаагүй. Оюутолгой "Онтрэ"-тэй хэлэлцээ  хийгээд сайжруулсан хувилбараа ТУЗ-д танилцуулсан, шийдвэр хүлээж байна.  "Туркойз хилл ресурс" өөрөө хөрөнгийн бирж дээр том хувьцаатай компани байсан. "Pentwater" компани томоохон хөрөнгө оруулагчдын нэг байсан. Гүний уурхайн зардал хэтрэлттэй холбоотой цаг үе хугацаанд амжиж мэдээлээгүй, үүнээс бол "Pentwater" компани хөрөнгө оруулагчийн хувьд хохирол хүлээсэн гэдэг нэхэмжлэлийн дагуу шүүх дээр явж байсан. Гэхдээ талууд ойлголцоод талууд эвлэрлийн гэрээ зурсан байгаа. ТУЗ-ийн гишүүдийн тухайд хувьцаа эзэмшигч хоёр талд адил байр сууриа илэрхийлэх үүрэгтэй байдаг. Оюутолгойн ТУЗ-ийн гишүүдэд санал зөрөлдөх үе бий. Оюутолгойн төлөө шийдвэр гаргадаг. Рио гишүүний олноороо хүч түрдэггүй, аль болох ойлголцож 100 хувийн санал гаргах гэж хичээдэг. Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх тэрбээр, "Менежментийн төлбөрт нийт Рио тинтод 1.1 тэрбум ам.доллар орчим байгаа байх.                     

 

12 : 09
2025-12-8

Дэлхийн шилдэг 20 зэс үйлдвэрлэгчээс 12 дугаар байрт жагсч байна

Оюутолгойн орд нь 6,3 тэрбум геологийн нөөцтэй. Зэс үйлдвэрлэлийн хувьд 2024 оны байдлаар дэлхийн шилдэг 20 зэс үйлдвэрлэгчээс 12 дугаар байрт жагсаж байна. 2009 онд байгуулсан Засгийн газар болон Рио тинто компанийн байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүү 11 хувь байхаар тохиролцсон бол Онтрэ компани болон Риотинтотой 6,7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байна. АМНАТ-ыг манай тал борлуулалтын үнэлгээний таван хувь гэж тооцсон бол Онтрэ компани хоёр хувь гэж тооцсон. 

11 : 45
2025-12-8

Онтрэгийн тусгай зөвшөөрлийн 2 талбай дээр 188 тэрбумын хайгуул хийсэн

УИХ-ын гишүүн Б.Жаргалан: 

-Оюутолгой бүлэг ордын нөөцийн 60 орчим хувь нь C зэрэгтэй гэж танилцууллаа. 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш Оюутолгой компаниас хайгуулын ажилд хэр их хөрөнгө зарцуулж байгаа вэ. C зэргийнхээ нөөцийг A,B болгоход ямар төлөвлөгөөтэй ажиллаж байгаа вэ? Хоёрдугаарт, ордын нөөцийн талаарх гадаад, болон дотоод мэдээллүүд зөрөөд байна гэж сая шинжээчид хэллээ. Үүнд тайлбар өгөхгүй юу. 

Ил уурхай хариуцсан ерөнхий менежер Отгонбаяр: 

Оюутолгойн хувьд хайгуулыг тасралтгүй хийдэг. 2009 онд 36 сая тонн зэстэй байсан бол 2014 онд 46 сая тонн болсон. Хайгуулын ажил огт зогсдоггүй жил бүр тайлан, тооцоогоо өгөөд явдаг. 

Оюутолгой компанийн нөөцийн үнэлгээ хариуцсан менежер Одончимэг: 

-2003-2024 оны хооронд өнөөдрийн байдлаар Онтрэгийн тусгай зөвшөөрлийн хоёр талбай дээр 188 орчим тэрбум төгрөгийн хайгуулын ажил гүйцэтгээд байна. 

 

 

11 : 08
2025-12-8

"Оюутолгой, Онтрэ компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай байсан"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: 

Оюутолгойн Хянан шалгах түр хороо байгуулагдаад таван сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 12 удаа хуралдсан байна. Мөн нийт үүнтэй холбоотой 28 орчим төрийн байгууллагуудтай уулзсан. Эдгээр байгууллагуудаас ганцхан байгууллагад зургаан удаа албан бичиг өгсөн боловч ирээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улс өөрөө 34 хувийг эзэмшдэг, Монгол Улсад бүртгэлтэй Оюутолгой компанийн гүйцэтгэх удирдлагыг дуудаж танилцуулгаа тавиач гэсэн. Хянан шалгах түр хороо гэдэг бол Монгол Улсын хамгийн том хяналтын механизм. Яагаад тайлангаа тавиагүй вэ. Хоёрдугаарт, бид Хянан шалгах түр хорооны хуралд дээр 92467 хуудас нотлох баримт цуглуулсан. Харамсалтай нь 51 хувь нь байгууллагын нууц, төрийн нууц, албаны нууц, маш нууц гэсэн тамга дарчихсан байгаа учраас өнөөдөр энд ашиглаж чадахгүй байна. Тэр дундаа Оюутолгой, Онтрэ компаниас ирсэн хуудас болгон нууцын тамгатай байсан. Тэр битгий хэл Хянан шалгах түр хорооны даргад ирсэн албан тоотуудын дийлэнх нь нууцын тамгатай байсан. Ингээд нууцын тамгатай ирэхээр олон нийтэд мэдээлэх эрхгүй болж байгаа юм. Энэ шийдвэрийг ямар учраас гаргаж хуудас болгон дээр нууцын тамга дарсан юм бэ. 

Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх:

-Миний бие Оюутолгой компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд очоод удаагүй байгаа ирэх оны хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно. Гэсэн Оюутолгойн төсөл дээр нэлээд удаан ажиллаж байгаа. Гэхдээ өөрийн мэдэж буй мэдээллийн хүрээнд асуултад хариулъя. Нэгдүгээр, Хянан шалгах түр хорооны хуралд очихгүй байх шийдвэрийг компаниараа ярилцаж байгаад гаргасан. Яагаад оролцох боломжгүй байгаа вэ гэдгээ тухайн үед албан бичгээр өгсөн. Тухайлбал, тэр үед Оюутолгойн хүүгийн асуудлаар хувь нийлүүлэгчидтэй уулзаж байсан мөн тухайн үед манай компани дотооддоо удирдлага солигдож нөхцөл байдал тогтворгүй байсан учраас ажилчдаа албадаагүй. Харин нууцын тамгын тухайд компанийн дотоод журмаар  зарим асуудлыг олон нийтийн хэрэгцээнд шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүд байдаг.  

10 : 22
2025-12-8

Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлыг хэлэлцэнэ

Хянан шалгах түр хорооны сонсголд оролцож буй бүрэлдэхүүнд гурван хуулийн этгээдийн 31 оролцогч нэр ирүүлснээс 27 нь ирсэн байна. Сонсголд бүртгүүлсэн иргэд бас оролцож байна. Дарааллын дагуу өнөөдөр Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоосон асуудлыг хэлэлцэнэ. Эхлээд Оюутолгой төслийн ерөнхий танилцуулгыг хийж, бүлэг ордын геологи нөөцийн асуудал, Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал болон тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. 

Мөн Жавхлант-Шивээтолгойн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал ба Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын асуудлаар үргэлжилнэ. 

Санал хураалтад 7 гишүүн оролцож, 100 хувийн саналаар сонсголын сэдэв батлагдлаа. 

10 : 13
2025-12-8

АН-ын бүлэг хуралддаг танхимд мэдэгдэлгүйгээр сонсгол зохион байгуулсан гэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан явуулдаг Чингис хаан танхимд хяналтын сонсгол зохион байгуулсан гэдгийг АН-аас мэдэгдэж, хүсэлт тавьлаа. 

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Сонсгол зохион байгуулах танхимтай холбоотой асуудал гарлаа. Уг нь Хяналтын сонсгол хийх мэдээллийг сарын өмнө хийсэн. УИХ-ын хянан шалгах түр хороо хуулиараа зургаан сарын хугацаанд хуралдаж, үр дүнгээ УИХ-д танилцуулах үүрэгтэй. 2026 оны нэгдүгээр сарын 2-нд хугацаа дуусна. Энэ хугацаандаа багтаж, ямар ч саад тохиолдсон сонсголоо явуулах ёстой. Өнөөдрийн Хянан шалгах түр хорооны сонсголыг МҮОНРТ-ээр шууд дамжуулж, бүх иргэдэд хүрч байгаа. Хурлын үйл ажиллагаа тасалдаж болохгүй. Бид сарын өмнө УИХ-ын үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулсан. УИХ-ын Тамгын газар албан ёсоор Хянан шалгах түр хорооны даргаас захиа явуулсан байгаа. Өнөөдрийн заалтай холбоотой асуудал гарах ёсгүй юм. АН-ын бүлгийн хурал өөр танхимд хийгдэх ёстой. УИХ-ын Тамгын газар энэ асуудлыг шийднэ гэдэгт итгэлтэй байна. 

09 : 54
2025-12-8

"Ард түмний мэдэх эрхийг хангах үндсэн үүргийг хангах зорилготой"

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Хэн бүхэн парламентыг хүндэтгэх үүрэгтэй бөгөөд сонсголын дэгийг сахих, сонсгол даргалагчийн хууль ёсны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хоёрт, сонсгол даргалагч сонсголын дэг сахиулах бөгөөд дэг зөрчигчийг сануулж, танхимаас гаргах хүртэл арга хэмжээ авна. Гуравт, сонсгол даргалагч гэрч, шинжээч, хянан шалгагч, бусад оролцогчид хууль сануулж, эрх үүргийг нь танилцуулах үүрэгтэй. Энэ хүрээнд сонсголын дэгийг нэг бүрчлэн танилцуулж байна. Дөрөвт, сонсголыг доор дурдсанаас бусад тохиолдолд нээлттэй явуулж, олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулна. Хувь хүний нууцтай холбоотой асуудал, гэрч эсвэл гуравдагч этгээдийн хувийн амьдралтай холбоотой асуудал, мөн нийтэд мэдээлбэл түүний хууль ёсны ашиг сонирхол хохироох үйл баримт, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учрахтай холбоотой асуудал байгаа. 

Бид хянан шалгах түр хорооны сонсголыг олон нийтэд нээлттэй явуулах зарчмыг баримталж байгаа. Оюутолгойн орд төрийн нийтийн өмч буюу ард түмний баялаг. Ард түмний мэдэх эрхийг хангах үндсэн үүргийг хангах зорилготой. Нотлох баримтыг шинжлэх судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон бусад оролцогчоос сонсгол даргалагч болон түр хорооны гишүүд асуулт асууж болно. Асуулт асууж хариулт авах хугацаа 3-4 минут байна. Хариулт тайлбар хангалтгүй гэж үзвэл нэг минут нэмж өгнө. Тусгай хяналтын сэдэвтэй холбоогүй тодорхойгүй, салаа утгатай, хөтөлсөн, гэмт хэрэгт буруутгасан шинжтэй асуулт тавихыг хориглоно. Хэрвээ тэгвэл сонсгол даргалагч тухайн асуултыг алгасаж, дараагийн асуултыг асууна. УИХ-ын хяналтын сонсголд оролцож буй этгээд үнэн зөв, бүрэн мэдээлэл өгнө. 

07 : 52
2025-12-8

Оюутолгойн сонсголд 300 гэрчийг дуудна

УИХ-ын гишүүн О.Батнайрамдал сонсголын талаар мэдээлэл хийхдээ  "Оюутолгойн Хянан шалгах түр хороо 2025 оны долдугаар сарын 2-нд байгуулагдсан. Үүнээс хойш таван сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэ хүрээнд хянан шалгах үйл ажиллагааг 12 удаа байнгын хороо шиг хуралдаж хийсэн. Хянан шалгах түр хороог хуулийн хугацаанд зургаан сараар байгуулдаг. Энэ хугацаандаа амжиж бид түр хорооны сонсгол зохион байгуулах ёстой. Мөн сонсгол зохион байгуулахаас 14 хоногийн өмнө хуулийн дагуу гэрчийн нэрсийг олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нээлттэй зарлах үүрэгтэй. Өчигдөр Хянан шалгах түр хороо хуралдаж, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар тогтоолоо баталсан. Энэ сонсголд гэрчээр дуудагдах 300 орчим албан тушаалтан, иргэдийн нэрсийг гаргасан. Бид бүхний сонсголын нотлох баримтын хүрээнд 2006 оноос хойш сүүлийн 20 жилийн туршид Оюутолгойтой холбоотой асуудлаар шийдвэр гаргасан, ажлын хэсэгт орсон албан тушаалтнууд болон холбогдох байгууллагуудын төлөөллийг гэрчээр дуудаж байна.

Тодруулбал, Монгол Улсын үе үеийн гурван Ерөнхийлөгч, долоон Ерөнхий сайд, 25 Засгийн газрын гишүүд, 39 УИХ-ын гишүүн болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, АМГТГ, салбар яам, Сангийн яам зэрэг олон албан байгууллагуудаас нэрсийг зарлаж байна.

Тус сонсголд дуудагдаж буй гэрчүүдийн хувьд нэг талдаа сонсголд биечлэн ирж, Оюутолгойтой холбоотой иргэд олон нийтэд эргэлзээтэй асуудлыг өөрийн биеэр тайлбарлан, бодит үнэн мэдээллийг өгөх боломж гэж харж байна" гэдгийг хэлж байв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

35 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.93.243

Энэ их зэс алт Монголд ашиггүйгээр гадагш гарсаар. Төлөх үзүүлэлт олшироод байдаг..Монголын талд бүх үйл ажиллагаа нь тодорхой биш. Монголын өр нэмэгдээд байдаг. 2 тал байдлыг хэлэлцээд хэвээр бол Монгол тал олон улсын шалгалт оруулахаас өөр гарцгүй болжээ

Avatar

Эдийн засагч 2025-12-08 202.21.121.234

Хамгийн түрүүн Оюу Толгойн авсан зээлийн зарцуулалтыг маш сайн шалгаж, төслийн бүтээн байгуулалтад бодитоор зарцууулсан дүнг тогтоох /Рио өөр төсөлд зарцуулсан зээл, Хэт өндөр, үндэслэлгүй гарсан зардал зэргийн санхүүжилтыг хамаатуулсан байх вий/ шаардлагатай. Мөн зээлээс ОНТРЭ-ийн хайгуул, ашиглалтын зардалыг санхүүжүүлсэн, Рио-ийн буруугаас босоо амны бүтээн байгуулалтад нэмж гарсан зардлыг санхүүжүүлсэн зэрэг дүнгүүдийг хасч, төсөлд зайлшгүй хамаарах зээлийн бодит дүнг тогтоосны дараа хэлцэлд

Avatar

Эдийн засагч 2025-12-08 202.21.121.234

Ач холбогдолтой сонсгол болж байна. Манай залуус боловсролтой, чадварлаг болжээ. Мөн улс орны эрх ашгийн төлөө нэгдмэл, ажил хэрэгчээр ажиллаж байгаа нь сайшаалтай. Шинжээч нар ч чадварлаг ажиллаж, бодит дүгнэлт гаргасан байна. Дээр нь эх оронч сэтгэлээр ажилд хандаж байгаа нь бахархууштай. Сонсголын үр дүнгээр энэ луйврын гэрээг засч, сайжруулах ажлыг Засгийн газар тууштай хийх хэрэгтэй. Улсын Их Хурлын шийдвэр ч үүнд чиглэх ёстой.

Avatar

Нэргүй 2025-12-08 202.55.191.130

С. Баярцогт шиг асуудлыг гүн судалсан, зөв гарц гаргалгааг нь харж байгаа хүн энэ дотор харагдахгүй байна. Батнайрамдал сонсгол даргалаад явах байтал өөрөө хүмүүсийн өгсөн тайлбар дээр comment хэлээд, загнаад, тэгснээ нөгөө хүмүүсээ яриулахгүй ч байх шиг. Инээдтэй юм аа.

Avatar

Нэргүй 2025-12-08 103.229.122.235

Хэлээд юүхэв. Бүр дүрдээ орсон энэ Батнайрамдал

Avatar

JUMP JUMP JUMP 2025-12-08 202.70.43.34

Мөнгөгүй байх хэцүү, Мөнгөтэй байх бүр ч хэцүү аж. Засаг Өчигдөрхөн Авгай нөхөрийн ор дэрний хууль хэлэлцэж суусан болсон өнөөдөр гэнэт үсрээд Оюу толгойн ДАЙСАН тодруулах хэрүүлдээ шилживээээ хөөрхий

Avatar

Нэргүй 2025-12-08 202.131.225.197

ОТГОНБАЯР, ОДОНЧИМЭГ НАР ЭХНЭР НӨХӨР 2. ҮНЭНДЭЭ МОНГОЛД ҮНЭН ЗҮЙЛ НЭГ Ч ҮГҮЙ БОЛЖЭЭ. ХЭН БАЙСНАА МАРТСАН ЭНЭ -2 ГЭХЭД УДИРДЛАГУУДАД БӨГСӨӨ ӨГЧ УЛНЫХ БОЛЖ БАЙГААД ДЭЭШ ГАРСАН НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРААГҮЙ ХҮМҮҮС.

Avatar

оюук нь 2025-12-08 203.217.139.240

Харвардын коммунист яг л африкийн Haeyna шиг санагддаг. Жижигхэн хүчгүй дорой магадгүй одоо ч хүүхэд шиг биетэй тул сэтгэлээр унадаг байх. Тэгээд л ингэж амьдрахаас өөрөөр чадахгүй байга юм. Баярцогт, АН браво.

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.115.124

Ардчилсан намынхан, чуулганыг бүрэн хэмжээгээр нь буюу санал хураалттай нь хамт байнга үздэг хүмүүс байдаг шүү. Та нар Ардын намын гаргасан санаачилгуудыг эсэргүүцдэг мөртлөө өөрсдөө засгийн эрхэнд гарахаараа нөгөө Ардын намын гаргасан санаачилгуудыг хэрэгжүүлдэг.

Avatar

Нэргүй 2025-12-08 158.59.146.30

нөөц нь шавхагдахаас өмнө, одоо ордоо буцааж 100% монголын мэдэлд авах хэрэгтэй: гадныханд хамгийн дээд тал нь 25 хувийн ашиг амлахад л хангалттай.

Avatar

Zochin 2025-12-08 103.168.34.10

ОТ гэрээний талаар ойлголтгүй гарууд УИХ–ын сонсгол удирдаад бх шиг байхын. Бид мэдэж байгаа гэж хэлээд мэдчихдэг юм биш. Баярцогт маш сайн бэлдэж ирж, түүнд нь сонсгол удирдагч уурлаж байхын. Харин тэр гэрээ хэлэлцээрийг хэвлэж ирсэнд нь баярлах ёстой биш үү. УИХ-ын сонсгол хийж бгаа нөхөд өөрсдөө хэвлэчихгүй яасын.

Avatar

Зочин 2025-12-08 66.181.180.250

Энэ Болормаа Баярбаатар нар чинь одоо хүртэл засгийн газраа бужигнуулах гээд сууж байгаа юм уу?

Avatar

Нэргүй 2025-12-08 202.126.88.136

Манай Монголд Нйигмийн бүх давхаргад болон Төр Засагт ер нь Бодитой Хэвийн Зүйлс ярих, Зөв Шүүмжлэл хүлээж авдаг хүмүүс байдаггүй, Харин Учир зүггүй бусдыг муулах, өөчлөх, харлуулах, хэт нэг талыг барьж туйлшрах, үзэн ядах гсн туйлширалууд л их бна доооо…..Шагнал аваад ирсэн нэгнэээ шоронд оруулж бж санаа амарана,авгай хүүхэд байж ажлын хүмүүстэй явалдана….Монгол хүний мөс чанар горьгүйэээ

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.187.230

УИХ-д шинээр орж ирсэн өндөр боловсролтой залуу гишүүд Гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж Оюу толгойн гэрээг арай зогсоохгүй байлгүй дээ !!!
Хэрэв тэгвэл ч ёстой онигоо болно шүү, Харвардын комму нистын байр байдал ямар бнаа ?!
Хөрөнгө оруулагчийг хөөж туухдаа гол нь биш Гэрээгээ эх орондоо ашигтайгаар сайжруулах нь л гол зүйл биз дээ !!!

Avatar

Мөнхсүх 2025-12-08 202.70.37.221

Баярцогт нь бүр хэлж 2015 оны Дубайн гэрээ бол дордуулсан, би эсрэг байр суурьтай байсан гэж. Энэ Мөнхсүх гэгч нөхрийг сайн шалгах хэрэгтэй бололтой. РИО талаас энэ Дубайн гэрээг зурахад байсан хүн шүү Монгол талаас биш. Ингэж эх орноо хорлоно гэж байх уу. Одоо ОТ-ын захирал болж байгаа, монгол хүн захирал нь анх удаа болж байгаа ОТ-ын гээд бид нар хөөрөөд байгаа шүү. Аюултай нөхөр байна

Avatar

Нэргүй 2025-12-08 103.229.123.231

Батнайрамдал элдэв янзын эсэргүүцэл, доромжлолыг үл тоон наад ажлаа сайн хийгээд дуусгах хэрэгтэй. Оюутолгойтой холбоотой элдэв хүмүүс сонсголын ач холбогдлыг бууруулах гэж хичээж баыйна.

Avatar

Нэргүй 2025-12-08 66.181.176.180

Батнайрамдал гэгч энэ банди: "Хянан шалгах түр хороо гэдэг бол Монгол Улсын хамгийн том хяналтын механизм" гэнээ?!! Миний л мэдэхээр бол Үндсэн хуулинд зааснаар Улсын Дээд шүүх л хяналтын хамгийн дээд байгууллага байсан юмсан??!! 2-рт, энэ сонсгол бол шүүх хуралдаан биш учраас гэрчээр оролцож байгаа хүмүүс хуулийн өмнө гагцхүү үнэнийг мэдүүлэх үүрэг хүлээдэггүй!!! Энэ янзаар явбал энэ пацаан өөрийгөө МУ-ын оргил дээд хяналтын дарга гээд бодчих нөхөр байна шүү!!!

Avatar

Нэргүй 2025-12-08 103.229.123.231

Улс дамжсан уул уурхайн компаниуд хөгжиж буй орнуудын байгалийн баялгыг яаж хямд авч ашиг олохов гэдэг нь бүр ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАР БОЛТЛОО ХӨГЖСӨН, АМЬДРАЛ ДЭЭР ТУРШИГДСАН ТОГТОЛЦОО болсон зүйл шүү дээ. Саяхан Африкийн нэг орны залуу ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮНИЙГ САЙН ИЛЧИЛСЭН БАЙНА ЛЭЭ.Нөгөө нэг үнэн нь буурай орнуудад, түүний дотор Монголд өөрөө хийх техник, технологи байхгүй учир гадагшаа царайчилахаас аргагүй болдог явдал.

Avatar

Нэргүй 2025-12-08 202.70.43.34

Мега Төслүүд гэж энэ цагийн буюу дараачийн 100 жилийн зовлон болохнээ….Эрх мэдэлтнүүдийн идлэг уулга, шамшигдуулалтын талбар. Оролцсон Компаниуд нь хэн нэгэн даргын хамаарал бүхий компаниуд, тийм компаниуд цаг хугацаа нөхцөөж мөнгө идэж уугаад чанаргүй хулхи юм хийж үлдээгээд явдаг чадваргүй олон зуун компаниуд.

Avatar

Зочин 2025-12-08 162.229.191.188

Хамгийн гол нь үр дүн хэрэгтэй. Нүүрсний сонсгол шиг юм болчихвол ямар хэрэг байхав дээ. Eр нь Рио Тинтотой гэрээгээ өөрчлөөд нөөц ашигласны төлбөр аваад явсан нь дээр дээ.

Avatar

Нэргүй 2025-12-08 218.189.35.244

Харвардын коммунистын нэр төр олох гэсэн жүжиглэлт

Avatar

Нэргүй 2025-12-08 103.57.93.243

АН хурлын өрөө энэ тэр гэж саад хиймээргүй. Ийм гэрээ хийсэн этгээдүүдийн дийлэнх нь та нар

Avatar

СУДЛААЧ 2025-12-08 202.70.34.115

ДЭЛХИЙД БХГҮЙ ХАМГИЙН МУУ ГЭРЭЭ ГДГИЙГ АНГЛИЙН НЭРТЭЙ ЭДИЙН ЗАСАГЧ ИЛЧИЛСЭН. БУСАД ОЛОН УЛС ОРНУУД САЙЖРУУЛЖ ЧАДААД БГАА, БОЛ СЕРБИ УЛС БҮҮР ЗОГСООЖ ЧАДААД БГААМ … ИЙМ БЭЛЭЭХЭН АМЬД ЖИШЭЭ БЭЛЭН БХД НУУЦЫН ТАМГА ДАРААД ӨМӨӨРӨӨД БГАА МАН-Ы ЭРХ БАРИГЧДЫГ НЕПАЛДЦГААХ ХЭРЭГТЭЙ…………………….
ХОНОГТ 10 ТЭРБУМЫН ӨР ТӨЛЖ БАЙНА, ҮР ХҮҮХДИЙН МААНЬ ИРЭЭДҮЙ БҮРХЭГ БОЛЖ БАЙНА.

Avatar

irgen 2025-12-08 66.181.171.252

Доромжилж байгаа юм шүү нээрээ. Энэ уурхайг хаагаач ээ: Оюутолгойн орд нь 6,3 тэрбум геологийн нөөцтэй. Зэс үйлдвэрлэлийн хувьд 2024 оны байдлаар дэлхийн шилдэг 20 зэс үйлдвэрлэгчээс 12 дугаар байрт жагсаж байна. 2009 онд байгуулсан Засгийн газар болон Рио тинто компанийн байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зээлийн хүү 11 хувь байхаар тохиролцсон бол Онтрэ компани болон Риотинтотой 6,7 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан байна.

Avatar

Нэргүй 2025-12-08 202.55.188.87

батнайрамдал жүжиг шаахаа боль.чи сайд байхдаа юу хийсэн юм.данх та 2 шоу хийхээ боль

Avatar

сонгогч 2025-12-08 202.9.46.26

МОНГОЛ УЛСЫН № 1 АСУУДАЛ …..ХАМГИЙН МУУ ГЭРЭЭ……
ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ТООЦООЛОЛ:
Монгол Улс Оюутолгойн гэрээг анх муу хийснээс шалтгаалсан хамгийн том хохирол нь :
1. Ашгаа хүртэх хугацаа хэдэн арван жилээр хойшлогдсон.
2. Ашиг орлогын ихэнх нь гадны хөрөнгө оруулагч талд үлдэж байгаа.
3. Монголын талын өр, зардал нэмэгдэж, 34% эзэмшлийн бодит өгөөж бараг тэгтэй тэнцүү болсон.
👉 Тэгэхээр “алдагдсан боломжийн өртөг”-өөр хэмжвэл Монгол Улс хэдэн арван тэрбум ам.долларын ашиг алдаж байна ….!!!

Avatar

М.Амар настан. 2025-12-08 66.181.179.73

Цогтгэрэл новшоо та нар хаана хура.лдсан ч яадгийм . Наад сонсголыг чинь.явуулах нь чухал байна шүү. 37 оноор бол ардын дайсан царайлсан хөгийн амьтан.

Avatar

зочин 2025-12-08 66.181.188.236

Сүүлийн үед нэр нь тодроогүй хэдэн гишүүд
Оюу толгойгоор их оролдох болжээ.
МУ-д орж ирсэн 3-дагч хөршийн хамгийн том хөрөнгө оруулалт.
Оюу толгойн эсрэг үйл ажиллагаагаа идвэхжүүлээд байвал
Хөрөнгө оруулагчид тэнэг биш тул урд хөршид худалчихаад ,гараад явчихвал яах вэ?
ОТ-н эсрэг тэмцэгчид урд хөршийн зараалууд байх шүү.

Avatar

иргэн 2025-12-08 66.181.171.252

Хятадад зарчихаасай, яагаад гэвэл тэдэнд хэдэн зуун дамнасан боолчлох үзэл байдаггүй, барууныхан бол одоо болтол далдуур боолын системээ зангидсаар яваагийн тод жишээ Рио Тинто гэх энэ үндэстэн дамнасан луйврын компани. Өнгөн дээрээ их сайхан юм ярьна аа.

Avatar

MAN 2025-12-08 202.55.191.194

ONTRE-g bitgii og

Avatar

Нэргүй 2025-12-08 59.153.112.149

ANUSDI BOOW XXN BOOW DOLOON ALNI SEKSEER UILCHLI BIEE UNELLEED VANXANDI80955877

Avatar

одооо болио 2025-12-08 202.70.38.210

энэ гачин гар одоо мантад авсанаа өрийг төлөх гээд байдаг юм байхдаа хийх юм байхгүй юм уу хаашаа юм зөндөө хууль байнашдээ шинчлэх

Avatar

зочин 2025-12-08 103.212.118.10

НЯМБААТАР ДАРГАА ХҮЧЭЭР ХУРААГДСАН ТҮЦ-ЭЭ АЖИЛЛУУЛЖ БОЛОХООР БОЛСОН БАЙНА ТИЙМ ҮҮ?
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ III-IV ХОРООЛЛЫН ЭЦЭСТ АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР АЖИЛЛУУЛЖ БАЙНА. ТЭГЭХЭЭР ЖИРИЙН МАНЬ Ч ТҮЦ-ЭЭ АЖИЛЛУУЛЖ БОЛОХ ЮМ БАЙНА. ОДОО ТҮЦ-ЭЭ АЖИЛЛУУЛНАА.

Avatar

ЗОЧИН 2025-12-08 203.91.115.43

ЗҮГЭЭР Л СОНСОХ ГЭЖ АРД ТҮМНЭЭ ХУУРАХАА БОЛЬ. ХУЛГАЙЧУУДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААГАА Ч. ЭНЭ ЧИНЬ АЖИЛ БИШ.

Avatar

ХУД 2025-12-08 202.21.120.62

Худлаа дөө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж