Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.12.06) Цаг уур, орчны шинжилгээний газарт ажиллалаа.

Цаг уур, орчны шинжилгээний газар энэ онд шинэ супер комьпютер HPC-г суурилуулсан. Тус супер компьютер нь 2011 онд суурилуулсан супер төхөөрөмжөөс тооцоолох хурд 16, процессорын тоо 4, хадгалах төхөөрөмжийн багтаамж 20 дахин тус тус нэмэгджээ.

Ингэснээр манай улс цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг 5 хоногийн өмнө гаргадаг байсныг 10 хоног, газар зүйн нарийвчлалын хувьд таван километр тутамд байсныг 1,5 км болгож илүү нарийвчлалтай болгожээ.

Мөн үерийн эрсдлийг 5-10 хоногийн өмнө тооцоолох боломж бүрдсэн байна. Улмаар 20, 50, 100-н жилийн цаг уурын нөхцөл байдлыг таамаглан гаргах боломжтой болжээ.

-Цаг уур, орчны шинжилгээний салбарт нэвтэрч буй өндөр технологийн төхөөрөмж, программ хангамж дээр ажиллах нарийн мэргэжлийн, мэдээллийн технологийн чиглэлийн албан хаагчдын ур чадварын нэмэгдэл, цалин нийгмийн баталгааг хангах асуудлаар санал бэлтгэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах

-Хиймэл оюун ухаан, хиймэл дагуулын мэдээлэл, радарын технологийн хослолыг үйл ажиллагаандаа илүү өргөн хүрээнд нэвтрүүлж, ажиглалтыг автомат станц бүхий сүлжээг өргөтгөхөд шаардлагатай санхүүжилтийн саналыг танилцуулах, цаг агаарын урьдчилсан мэдээг зорилтот бүлэгт түргэн шуурхай хүргэх арга замуудыг нэмэгдүүлэх

-ЦУОШГ-ын ажилтнууд ТҮ (Төрийн үйлчилгээ)-ний шатлалаар цалинждаг байдлыг өөрчлөх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарт даалгалаа.

10 хоног тутамд хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 11-р сарын 30-ны байдлаар нийт нутгийн 75 хувьд цасан бүрхүүл тогтсон байна. Увс аймгийн Малчин, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ, Завхан аймгийн Баянтэс, Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Баянхайрхан, Цагаанчулуут, Булган аймгийн Рашаант, Баяннуур, Хангал, Гурванбулаг, Өвөрхангай аймгийн Гучин-Ус, Сант, Сэлэнгэ аймгийн Ерөө, Орхонтуул,Түшиг, Дархан-Уул аймгийн Шарын голд 20см-ээс дээш цасан бүрхүүл тогтжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-07 103.229.121.47

Хувийн хэвшил татвар хураамжаас авахуулаад бөөн дарамт байхад ингээд хэсээд явах уу

Avatar

. 2025-12-07 66.181.180.217

… АЖИЛЛАА Ч ГЭХ ШИГ ОЧИЖ АЖЛЫГ НЬ АЛДУУЛЖ АЛДУУЛЧААД. ТЭНД ОЧИЖ ЮУ ХИЙХ ҮҮ ЭНЭ СОГТУУ НАМЖИЛ …??? САВААХ ЮМАА ХАХАХА …

Avatar

Нэргүй 2025-12-07 103.229.123.245

Зандка цаг уурч болсон уу? Ийм дэмий юманд цаг үрж байхаар авилгачдаа эцэслэн шийдүүлээчээ. Өөрөө авилгач болохоор болдоггүй л байх л даа.

Avatar

Зочин 2025-12-07 202.179.18.225

Авлига, хулгайтай тууштай тэмцэж эхэлж байгаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах, нэр хүндийг харлуулах санаарал их л байгаа бололтой. Ийм ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарааж, Засгийн газар удахгүй огцорно гэх мэтээр цуурхал гаргаж, иргэдийг үйлүүлэхийг оролдсоор. Энэ бүх ажиллагааг Ерөнхий сайд болохоор шуналдаж зайлуулагдсан Д.Амарбаясгалангийн бүлэглэл, түүний дэмжигчид зохион байгуулж байгаа нь нууц биш. МАН, Монгол Улсын түүхэнд Д.Амарбаясгалан шиг

Avatar

Зочин 2025-12-07 202.126.90.96

Цаг уурын албаныханд баримжаа байхгүй шүү дээ. Юун сүпёр компьютер. Ашиглаж чаддаггүй байх. Ерөнхий сайд аа наад албаны боловсон хүчин, ажилтныг чадахижуулаа чээ. Бараг 30, 40 жилийн цаг уурын байгууллагаас долоон дор шүү.

Avatar

Бат 2025-12-07 75.158.52.69

цаг уурынхныг болио. илүү төсөр болго. хөгжилтэй орны хиймэл дагуулуудад мөнгийг нь төлөөд л нарийн мэдээ ав. тэгээл гүйцээшт.

Avatar

малчин 2025-12-07 103.57.94.243

Бүтэн 24 зөвхөнганц удаа мэдээлдэг цаг уурын албатай хэдэн жил болох вэ. НҮБ-эс цоо шинэ, хүчэн чадалтай супер компьютертэй болсныхоо хэргийг гаргаач.

Avatar

Санал 2025-12-07 202.9.46.113

бас авлигад нэрвэгдсэн үү?

Avatar

Нэргүй 2025-12-07 202.179.18.156

Ерөнхий сайд аа бензин түлшгүйгээр мянга цаг агаарын мэдээ аваад нэмэр алгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж