"NEWS" агентлаг долоо хоногийн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
АХМАД НАСТНЫ ТЭТГЭВРИЙГ 80 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Ерөнхий сайд Г.Занданшатарт /2025.12.02/ ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх таван хувилбарыг танилцуулсны эцэст бүгдэд нь тэгш 80 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрт хүрчээ. Энэ талаар Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир “Ерөнхий сайдад таван хувилбараа танилцуулаад 474.7 тэрбум төгрөгийг бүх ахмаддаа хуваагаад тэтгэвэр авагч бүр дээр 80 мянган төгрөг нэмэх энэ хувилбарыг сонгосон. Энэ нь шударга байдлыг хангана. Ирэх 2026 онд 537 мянган ахмад тэтгэвэр авах судалгаа гарсан” гэлээ.
Засгийн газраас 2026 онд ахмад настны тэтгэврийг 6 хувиар нэмэхээр ирэх оны төсөвт тусгасан байсныг УИХ дээр ярилцаад 8 хувиар нэмэгдүүлэхээр болж шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор 2026 оны төсөвт 474.7 тэрбум төгрөг суулгаж өгсөн юм. Ерөнхий сайд Г.Занданшатар “Бага тэтгэвэр авдаг ахмадын тэтгэврийг түлхүү нэмэх бодлого барьж байна” гэж мэдэгдсэн. Гэвч салбар яамнаас таван хувилбар танилцуулсны эцэст бүх ахмад настны тэтгэврийг ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс тус бүр 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх болжээ.

ГЭР БҮЛ САЛБАЛ ХҮҮХДЭД 21 НАС ХҮРТЭЛ ТЭТГЭМЖ ОЛГОНО
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцсэн юм. Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт "Одоо мөрдөж байгаа хуулиар гэр бүл салсан тохиолдолд хүүхдэд тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог, бүсчлэл тогтоодог.
Хүүхдэд сард 230 мянган төгрөгийн тэтгэмж дунджаар олгох хуультай. 230 мянган төгрөгөөр яаж амьдрах билээ хэцүү.
Энэ хуульд оруулсан нэг том өөрчлөлт нь эцэг болон эх түүний хөрөнгө орлогоос нь хамаарч хүүхдэд тэтгэмж олгох зохицуулалт туссан. Хөрөнгө орлого нь өндөр бол хүүхдэд ахиу тэтгэмж олгоно. Хүүхдийн тэтгэмжийг 0-21 нас хүртэл олгох зохицуулалт тусгасан" гэсэн юм.

НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит бус VIII хуралдааны II хэлэлцүүлэг /2025.12.05/ боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн 2026 оны төсвийг хэлэлцэж, төлөөлөгчдийн 83.3 хувийн саналаар баталлаа.
Нийслэлийн 2026 оны төсвийг нийт 4.2 их наяд төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд төсвийн суурь орлогыг 3.4 их наяд, суурь зарлагыг 2.6 их наяд байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг, орон нутгийн хөгжлийн санд 42.6 тэрбум төгрөгөөр төлөвлөснийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь ажлын хороод, намын бүлгүүдийн хурлуудаар хэлэлцүүлж Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VIII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлгээр хэлэлцэн баталлаа.
Ирэх 2026 онд төсвийн хөрөнгө оруулалтаар 265 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд 52.7 хувь нь авто замын салбарт, 32.3 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 8.2 хувь нь нийгмийн салбарт, 6.8 хувийг бусад салбарт зарцуулна. Тодруубал, 12 байршилд 53.74 км туслах гудамж зам, 33.8 авто замын шинэчлэл, 2 байршилд гүүрэн гарц барихаар төсөвт тусгажээ. Мөн нийт 32 км урт "Туулын хурдны зам"-ын барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр 2025 онд гэрээ байгуулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд 2026 онд авто зам болон гүүрэн байгууламжийн барилгын ажлыг үргэлжлүүлэн барихаар төлөвлөсөн байна.
Мөн өмнөх жилүүдэд эхлүүлсэн 139 сургууль, цэцэрлэгийн барилга байгаагаас 44 нь нийслэлийн, 14 нь дүүргийн төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа бөгөөд эдгээр барилгуудаа үргэлжлүүлэхээр төсөвт шаардах зардлыг суулгажээ. Мөн нийслэлд шинээр сургууль, цэцэрлэгийн 10 барилгыг нэмж барихаар төлөвлөжээ. Үүнд ерөнхий боловсролын сургууль 6, цэцэрлэг 3, цогцолбор барилга 1 байгаа бол Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинээр 18 барилгыг нэмж барихаар судалж байгаа аж.
Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахдаа дараах үндсэн 5 чиглэлийн хүрээнд боловсруулсан байна.
Үүнд:
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлэх
- Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулах
- Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулах
- Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх
- Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх гэсэн үндсэн 5 бодлого, чиглэлийг баримтлан боловсруулсан нь Нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг оновчтой эрэмбэлэсэн төсөв байлаа хэмээн тодотгов.

Н.УЧРАЛ: АХМАДУУДАД САР БҮР ИРЖ БАЙГАА АЧААЛЛЫГ БУУРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
УИХ-ын дарга Н.Учрал /2025.12.5/ тэтгэврийн зээлийн асуудлаар Монгол Улсын Төв банк, арилжааны банкуудтай уулзав.
Тэрбээр “Сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой иргэдийн өргөдөл, санал, гомдлууд УИХ-д их ирж байна. УИХ бол өөрөө бага ард түмэн. Ард түмнийг төлөөлж байгаа байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс сонгогдсон гишүүдээр дамжуулан иргэдийн зүгээс өөрсдийнхөө бодит саналыг дэвшүүлж байна. УИХ-ын даргын хувьд Монгол банкны хараат бус байдалд халдах эсвэл бизнесийн зарчмаар ажиллаж байгаа арилжааны банкнуудын үйл ажиллагаанд оролцож чиглэл өгөх нь миний бүрэн эрхт хамаарах асуудал огт биш. Тийм зорилгыг ч агуулаагүй гэдгийг хэлье.
Гэхдээ ард түмний төлөөллийг хэрэгжүүлж байгаа, төрийн дээд байгууллагыг тэргүүлж байгаагийн хувьд ард түмний гаргасан саналыг уламжлах, шийдэл шийдвэрийг шинжлэх ухааны үндэслэлтэй гаргахад анхаарлаа хандуулж байна. Би ажил авснаасаа хойш тэтгэврийн зээлтэй холбоотойгоор мэргэжлийн байгууллагуудаар болон санхүү, эдийн засгийн холбогдох мэргэжилтнүүдээр олон төрлийн судалгаануудыг хийлгэж, үндэслэл дүгнэлтүүдийг гаргасан. Үүнтэй холбогдуулаад Монгол банк, Хаан банк, Төрийн банкны удирдлагуудыг урьсан. Иргэд тэтгэврийн орлогынхоо 82.6 хувийг зээлийн төлбөртөө өгч, үлдсэн 17 хувиар бусад зардлаа санхүүжүүлж байгаа.
Бид иргэдийн хүсэл хэрэгцээг хангасан байдлаар хуульд заасны дагуу индексээр тэтгэврийг нэмэгдүүлж чадахгүй байна.
Иргэдийн зүгээс тэтгэврийн зээлийн хугацааг уян хатан болгох буюу 36 сарын хугацаатай болгох талаар санал санаачилга өгч байгаа. Үүнийг иргэд тайлбарлахдаа, жишээ нь 800 мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн найман сая төгрөгийн зээлийг жилийн 17.8 хувийн хүүтэй авахад зээлийн хугацаанаасаа хамаараад сард төлөх хэмжээ нь ялгаатай. Хоёр жилээр тооцоход 399 мянган төгрөг төлөх бол 36 сарын хугацаанд сар бүр 288 мянган төгрөг төлөх боломжтой. Зөрүү 100 мянган төгрөг нь инфляц өдөөх гэхээсээ илүүтэй, тэр мөнгө нь эм тариа болон өргөн хэрэглээний бараа авах амьдрал ахуйд нь нэмэртэй. Зээлээс чөлөөлөх гээд байгаа, зээлийн хүүг багасах гээд байгаа асуудал огт биш ахмадуудад сар бүр ирж байгаа ачааллыг л бууруулах тухай яригдаж байгаа.
Нийгмийн даатгалын санд тэтгэвэр авч байгаа хувь хэмжээ нь бол тодорхой байгаа. Энэ орлого цалингийн зээлтэй харьцуулахад хэлбэлзэхэд бага, харьцангуй тогтвортой. Гэхдээ эрсдэл байгаа. Мөнгөний бодлогын хороон дээр саналуудыг оруулж, шийдвэр гаргах байх. Тэтгэврийн зээлтэй холбогдуулан хугацааг сунгах, зээлийн хүүг бууруулах гэх мэт иргэдийн шаардлага байгаа ч бид урт хугацаандаа шийдвэрийг гаргаж чадахгүй заавал байлгах нөөц дээрээ л тулгуурлан түр хугацаанд л эх үүсвэр нэмэгдүүлэх арга зам байна. Энэ асуудал дээр анхаарч үзэхийг хүсье. Мөн ахмад настны зээл авах эрсдэлийн жинг 150 хувь болгон тооцсоныг бодлогын хороон дээрээ ярьж шийдвэрлэнэ гэж ойлголоо” гэв.
3,548.92






















































Иргэн 2025-12-07 103.57.92.238
МАН мафиууд нөгөө саналыг нь худалдаж авдаг улны ахмадуудаа 36- сар тэтгэврийн зээл аваад үхэж үз гэж байгаа бололтой
Иргэн 2025-12-07 202.126.91.149
Монголоос өөр оронд тэтгэвэрийн зээл байдын болов уу, мэддэг нь хэлж өгөөч.
Нэргүй 2025-12-07 66.181.176.147
доод дээд тэтгэвэр гэж байх ёсгүй юм уу ямар учир начир болоод явчив шал утгагүй юм тэнэг юм бэ нэг мөсөн бүгдийг адилхан болгочихмоор юм.доод тэтгэврээ л нэмээд бай хэн ч ндш төлөхгүй хамгийн багаар төлөг
Нэргүй 2025-12-07 66.181.176.147
чацга
Нэргүй 2025-12-07 103.212.116.49
Тэтгэвэрийг 8,6 хувиар нэмнэ гээд байсан, одоо тэгшилж нийтэд нь 80 000 төгрөг өгөхөөр болоо юу, Энэ шийдвэр чухамдаа сайн ажиллах хэрэггүй юм байна гэдэг ойлголтыг өгч, нийгэмийн хөгжилийг чөдөрлөх шийдвэр болжээ. Ер нь дандаа ийм үийдвэр гаргаад байгаа нь дарга нар улсынхаа алс ирээдүйгогт боддоггүй, популизмд хүлэгдэсэний баталгаа … Тэтгэвэр бол улсаас өгч байгаа мөнгө огт биш, залуу зандан үедд хуралгасан мөнгө шүү дээ. Тэр их сөнгийг улс олон жил хүүгүй ашигласан,,,
бодит баримт 2025-12-07 66.181.189.48
миний хувьд тэтгэврийн зээл гэж угаасаа байх ёсгүй гэж үздэг хүн би өөрөө ч тэтгэрийн хөгшин хүн. Яагаад гэвэл хөгшчүүл зээл аваад бизнес хийгээд аж ахуй эрхлэнэ гэж барга л байхгүй. байгууллаа гэхэд тодорхой цаг хугааа шаардлагатай.Тэр хугацаанд гартаа сохо рзоосгүй хөгшийд яаж ах ахуйгаа хөдөлгөх вэ?за яахав хөдөлгөлөө гэхэд тодорхой хугацааны дараа л ашиг олох гээд ажил их байна. Энэ зээлийг ихэнх дээ хүүхдүүд нь авч машинхудалдаж авах,хүүхдүүдийнхээ сугалтыг төлбөрт өгдөг нь тодорхой .
yag l unendee 2025-12-07 66.181.189.48
хөөрийн ахмадууд маань гар дээрээ өөрийн мэдлийн мөнгөгүй болж даратын эмээ ч дураараа авчих мөнгөгүй хүүхдүүдийхнээ царайг хардаг болсон нь үнэн. Энэ байдал нь ахмадаа бодсон чиглэсэн төрийн бодлого мөн үү?Насаараа ажлаад авах ёстой тэтгэврийн хэдээр нь зээл нэрээр арилжааны банкуудаа тэтгэж байгаа үйлдэл бус уу?Итгэвтэр бус гэж үү?
Дддд 2025-12-07 66.181.183.177
Ахмадууд өөрсдөө энэ зунжингаа тэтгэврийн зээлийг 36 сар болго тэтгэврээ яаж зарцуулахаа бид өөрсдаа мэднэ гээд л Төр засагаа элдвээр хэлж доромжлоол байсан биздээ.Одоо зээлиыг нь36 сар өолгосон чинь бас л доромжлоод уналаа ойлгох ухаан хайрлх
ард 2025-12-07 103.229.120.72
Тэтгэврийн хүүг бууруул, тэтгэврээ 1,5 сая болго. Олон юм бүү х**… МАН-гийнхан 5 сая тн нүүрс хулгайлсан гэж бна. 5 сая тн х 50амд/хамгийн багадаа/ = 250 000 000,0амд х 3500₮ = 875 000 000 000,0₮ : 570 000 ахмад = 1 535 087,071 хангалттай болж бна. Багш, Эмч нарт ч гэсэн 5+5+5 = 15 сая тн нүүрсээр бүх асуудал шийдэгдэнэ. Та нар засаглаж тооцоо бодож чадахгүй бол чаддаг улсад нь шилжүүлж авая. Ард түмний засгийг байгуулая.
Зочин 2025-12-07 59.153.113.29
тэтгэврийн зээлийг 36 сар болгох нь маш зөв шүү хувиараа бизнес эрхэлж байгаа хөгшчүүлд маш хэрэгтэй маш том тусламж маш сайн шийдэл шүү.Одоо харин тэтгэврийн доод хэмжээг 50% нэмнэдэг маш зөв,дээр нь хүүг бууруулах 10%аас доош болгоговол маш сайн байна.Банкууд тэтгэврийн сангийн мөнгийг эргэлтэд оруулж маш их ашиг олж байж элдэв долоон юм ярих хэрэггүй шүүдээ .ТӨР МЭДЭХ ЮМАА МАШ ХАТУУ ШИЙДВЭРЭЭР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙХ НЬ ТӨРТ ЁСНЫ ЧАНДЛАН САХИХ ҮҮРЭГ ЮМ.ТӨР ЗАСАГААС ДЭЭГҮҮР ЭРХ ДЭЛ ХЭНД Ч БАЙХ ЁСГҮЙ
зочин 2025-12-07 66.181.190.28
Хөгшид дотор бизнес хийх чадвартай хүмүүс олон биш,Ихэнх нь тэтгэвэрээ сар бүр авч хэвийн амьдрахыг хүсч байна, Тэтгэвэрийн зээл өгч болно Хэн ч эсэргүүцээгүй Гэхдээ ихэнх настнуудын хүсэлтиийн дагуу тэтгэвэрээ бусдад алдалгүй сар бүр найдвартай авах боломжийг батлагаажуулж өгөхийг хүсч байна, Ахмадууд өөрсдөө мэдээгүй байхад ,тэдний хүүхдүүд болон хэн нэгэн тэтгэвэрийг нь 2-3 жилээр бөөнөөр нь авч хохироогоод байна Үүнийг таслан зогсоо,Төр банкуу хөгшдыг энгэж хохироож хатуу хандаж болохгүй
Нэргүй 2025-12-07 103.57.94.157
Тэтгэврийн зээл гэдэг өрөөр л ахмадуудыг хуурах нь дээ МАНайхан
зочин 2025-12-07 66.181.190.28
Тэтгэвэрийн зээлээр улс төржих хэрэггүй ,Үүнийг нарийндаа АН-ынхан санаачилсан,АН-ын Пүрэвдорж, тэтгэвэрийн зээл өгөх асуудлыг яарөлтай шийд, Эсвэл өлсгөлөн суулт зарлана гэж УИХ-ын индэр дээрээс айлгаж харагдсан, Үүний дараахан жагсаал цуглаан суулт болж хүчээр шийдсэн,Банкууд тэтгэвэриин зээл 2 жилээр шуурхай ав гэж баярын өмнөхөн уриалсан, Энгээд л ахмадууд тэтгэвэрээ алдаж эхлэсэн Өөрөө ч мэдээгүй байхад нь тэтгэвэрийг нь хэн нэгэн 2 жилээр бөөнөөр нь аваад ашиглаж эхлэсэн
Нэргүй 2025-12-07 202.131.225.197
ТЭТГЭВЭР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭД БАЙДАГ ШУДАРГА БУС БАЙГА ЧИН ҮНЭНДЭЭ. ОЛОН АРВАН ЖИЛ МӨНГӨӨ ТӨРД ХАДГАЛУУЛЧИХААД ХАДГУУЛСАН ХҮҮГ НЭХЭЭГҮЙ БАЙХАД ХАДГАЛСАН НЭРЭЭР ЭРГЭЛТЭНД ОРУУЛЖ АШИГЛААД БУЦААЖ ӨГӨХДӨӨ ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ГЭЭД НЭРЛЭЭД БАЙДАГ ЯМАР ЁС БАЙНАА. ҮНЭН БИЗ ДЭЭ. ХӨГШИРСӨН ХОЙНОО АВНА ГЭЭД ЦАЛИН БҮРЭЭСЭЭ НЭГ ЁСОНДОО ТӨРДӨӨ ИТГЭЭД ХҮҮГҮЙ 30, 40 ЖИЛ ХАДГАЛУУЛЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. ТӨР БОЛЬ!!! ХӨГШИД Ч БҮҮ ТЭНЭГ!!!