Дүүжин тээврийг ирэх 3 дугаар сараас туршина

Дүүжин тээврийг ирэх 3 дугаар сараас туршина

Дүүжин тээврийг ирэх 3 дугаар сараас туршина

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахаар метро, дүүжин тээвэр, хурдны зам барих гэх мэт томоохон бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж буй. Тэгвэл нийслэлчүүд ирэх жилийн гуравдугаар сард дүүжин тээврээр зорчиж, туршилт хийж эхлэх нь ээ. Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөхдөө “Дүүжин тээврийг ирэх гуравдугаар сард туршиж эхэлнэ. Нийт зургаан сар туршилт хийж, цагдаа болон онцгой байдлын алба хаагчидтай хамтран аврах ажиллагаа явуулж, туршина” гэсэн юм.
Нийт есөн жил гацаж, олон сайд, дарга нарын нүүр үзсэн  "Дүүжин тээвэр"-ийн эхлэл энэ оны гуравдугаар сард /2025.03.10/тавигдсан. Тодруулбал, уг төслийн хүрээнд эхний ээлжид Яармаг-Хархорин чиглэлийн дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, 7.5-42 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байна.

Нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан баганыг усны урсац, шар усны үерээс урьтаж байрлуулж эхэлж байна. Тулгуур баганыг байрлуулж дууссаны дараагаар металл хийцийн ажлууд эхэлнэ. Төслийн барилга угсралтын ажил энэ оны арванхоёрдугаар сард багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн гурван сарын хугацаанд туршилт, тохируулгыг хийнэ. Ингэснээр ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна ” гэж албаныхан мэдээлэв.

Тэгвэл, дүүжин тээвэр ашиглалтад орсноор үнэ ханшийн хувьд 1500-2600 төгрөг байхаар тооцоолсон энэ үнэ эцэслэгдээгүй байна. Ямартай ч иргэн бүр суух боломжийг бүрдүүлж, тарифыг тогтоох юм байна.

“Улаанбаатар кабель кар” ашиглалтад орсноор нийслэлийн баруун болон урд бүсийн нийтийн тээврийн зорчигч урсгалын 18 хувь нь уг тээврийн хэрэгслээр зорчих боломж бүрдэнэ. Улаанбаатар хотын дундуур урсаж буй Туул гол, түгжрэлд тодорхой нөлөө үзүүлдэг төмөр замын дээгүүр тавигдах “Улаанбаатар кабель кар”-ын чиглэл нэг талдаа 12 минут зарцуулна. Тус бүр арав хүртэл зорчигчийн багтаамж бүхий 98 кабинтай, цагт 2300 хүн тээвэрлэх хүчин чадалтай. Суудлыг нь босгон тусгай хэрэгцээт иргэд болон хүүхдийн тэрэг, дугуй зэргийг тээвэрлэх боломжтой, хүн бүрд хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй, 100 хувь цахилгаан тээврийн хэрэгсэл юм. Түүнчлэн хүйтнийг болон 75 км/цаг хүртэлх хурдтай салхийг тэсвэрлэнэ гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.

С.АМАРСАЙХАНААС Х.НЯМБААТАРТ ШИЛЖСЭН ДҮҮЖИН ТЭЭВЭР

2014 онд дүүжин тээвэртэй болно гэх сураг гарч 2019 онд тухайн үеийн Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан эрчимтэй ярьж, ажлыг эрчимжүүлэх талаар ярьж байв. Гэвч өнөөдрийг хүртэл бодит бүтээн байгуулалт байхгүй. Зөвхөн цаасан дээр хэрэгжсээр ирсэн. Ингэсээр бид дүүжин тээвэр ч үгүй, замын түгжрэл нь тартагтаа тулж анх ярьж эхэлсэн цаг хугацаанаас хойш долоо дордов. Хааны алба халаатай гэдэг. Нэг дарга гарч ирснээ тодорхой хугацаа зааж дүүжин тээврийг яг ашиглалтад оруулна гэж амладаг. Хийж хэрэгжүүлсэн ч юм байхгүй дараагийн дарга нь ажлаа авна,өгнө.Ийнхүү давтамжтай явсаар гурван хотын дарга, хоёр түгжрэлийн сайдын нүүр үзжээ.

9 ЖИЛ ЗӨВХӨН ДАРГА НАР ЯРЬСАН ТӨСӨЛ

2014 он: Дүүжин тээвэр байгуулах санаачилага гарав.

2019 ОН: С.Амарсайхан: Дүүжин тээврийг хавраас нэвтрүүлэх боломжтой.

2020-2021: Францын хөгжлийн Засгийн Газрын санхүүжилтээр "Cable car" буюу дүүжин тээврийн  үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын  тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дуусжээ. 2020 онд ашиглалтад орох боломжтой.

2020 он: Засгийн газар, Сангийн яам шийдвэрлэвэл энэ дөрөвдүгээр сард эхлүүлэх аж.

2021 он: Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар 300 саяар дүүжин тээврийн ТЭЗҮ-д зөвлөх үйлчилгээ авах тендер зарлаж байжээ. Уг төслийг мэргэжилтнүүд маш сайн дэмжсэн. ТЭЗҮ батлагдвал 2021 онд ашиглалтад оруулах байх.

2021: Дүүжин тээврийн захиргаа татан буугдав. Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулсан билээ. 2021 оны арванхоёрдугаар сард татан буугдсан.

2022 он: 2023 оны хавраас барилга угсралт хийгээд, 2024 онд ашиглалтад оруулна.

2023 он: Дүүжин тээврийг 12-16 сарын дотор бэлэн болгоно.

2024 он: Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ гэж Х.Нямбаатар амлаж байв.

2025 он: Дүүжин тээврийг 2026 оны зургадугаар сард туршина.

Улаанбаатар хотын Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөгийг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-06 66.181.176.182

Хотууд түгжрэлээ дүүжин тээврээр шийдсэн гэдэг ч үлгэр дээ. Ядаж метро гэвэл ойрхон сонсогдоно. Харин гүүрэн зам, дээгүүр доогуур, замын сүлжээ л чухал юм билээ. Нийтийн тээвэр ч бас адил. Харин дүүжин зам тавиад түгжрэл багасна гэдэг татвар төлөгчийн мөнгийг л идэх арга. Ядахад эрчим хүч угаасаа ядруухан байхад. Уг нь хотдоо босоо хөндлөн болон дагуу замуудаа л тэр их мөнгөөрөө газраа аваад нэмээд байгуулах, бас барьж байгаа орон сууцуудаа зам тавих боломжтой бариулсан бол амьдрал илүү ойр юм…

Avatar

иргэн 2025-12-06 66.181.187.126

Аминаасаа уйдсан хүмүүс л наадханд чинь суух байх даа. Бөөнөөр нь алж устгах нэг арга гээд хэлчихэд нээх буруудахгүй байх

Avatar

galdan 2025-12-06 103.26.195.15

zaisangaas tuv nomiin sanluu tavina gesen yasan be

Avatar

Нэргүй 2025-12-06 157.15.7.101

хотын газар бүрээс хархорин луу очих гэж овоо чихэлдэнэ. түршаад амжилтгүй болвол би барьж өгье гээд орж ирсэн компани, санаачилсан Амарсайхан, Нямбаатар хаиуцлага хүлээх үү?

Avatar

Нэргүй 2025-12-06 38.42.106.107

Яг 10 суух уу 😝 Микро шиг чихээд даац маац гэтрээд. За тэр ч яахуу. Ток тасарчуул яанааа 😜

Avatar

Автобусны Хүртээмж 2025-12-06 202.126.89.94

Дүүжин тээвэр ч яахав….Автобусуудаа ХҮРТЭЭМЖТЭЙ болгомоор бнаа, Иргэд автобус удаан хүлээж алхсаар бна….

Avatar

Нэргүй 2025-12-06 103.229.120.135

330 САЯ ДОЛЛОРЫН ЗЭЭЛЫГ САМАРСАИХАН ТӨЛӨХ ЁСТОИ ТҮГЖРЭЛГҮИ СУРИШЛЫН БҮСГҮИ АВТОБУС МАШИН 15 МИНУТ ЯВАХ ГАЗАР ЯМАРЧ ТЭНЭГ ХҮН ТЭНД ТАВИХГҮИ ТӨРЫН МӨНГӨ УИЛАХГҮИ ГЭЖ ЭНЭ

Avatar

тооцоо4 2025-12-06 103.212.119.191

2025 он дуусч байхад зөвхөн 2021, 2022 онд зарцуулсан мөнгөн дүн нь л тодорхой байна гэхээр 2023 оноос хойш зарцуулсан мөнгө нь 3-4 нугалж 1,5-2 тэрбум долларын өрөнд биднийг хийсэн байх ч магадлал өндөр…

Avatar

тооцоо3 2025-12-06 103.212.119.191

Дүүжин тээвэр нь 1 жил ажиллаад хог болсон ч эд нарт ер нь хамаагүй дээ, Монголчууд орк болохоороо эвдчихлээ гэж буруутгаад л өнгөрнө. Угаасаа өндөр өртөг зардалтай, ашиглалтын зардал өндөр, цахилгаан эрчим хүчний хомсдол, мөн тээвэрлэлтийн аюулгүй байдал гэх зэргээс шалтгаалж угаасаа удаан явахгүй төсөл, давхар Самарсайхан Ояа нарын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж Монголын эдийн засгийн алуурчны үүргээ гүйцэтгэж, ард түмний 1 тэрбум долларыг салхинд хийсгэнэ гэсэн үг…

Avatar

тооцоо2 2025-12-06 103.212.119.191

бүтээн байгуулалт бодитоор хийгдсэн 2024-2025 онд жил бүрийн зардал дор хаяж double-дсан байх магадлалтай, тэгэхээр ер нь бол магад 1 тэрбум долларын төсөл болсон байна. 2021, 2022 онуудад бодит ажил хийгдээгүй байсан юм чинь бүхэлдээ зөвлөх үйлчилгээний зардал нэрээр тал нь, үлдсэн тал нь Самарсайхан мэтийн хурган даргуудын карманд орж дээ. Ө/х тэрбум төгрөг зарцуулсан ч 50%-иас илүү нь цавчаа байж, тэгээд л Самарсайхан ширлээд өдий хүртэл зүтгүүлсэн байна даа…

Avatar

тооцоо 2025-12-06 103.212.119.191

"Улаанбаатар хотын Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа байгуулагдан 2021 оны төсөвт 414 тэрбум 348 мянган төгрөгийг, 2022 онд 498 тэрбум 770 сая төгрөгийг зарцуулж ажилласан байна. Харин 2023 онд Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа ОНӨТҮГ-ын өр барагдуулахад зориулж 24 тэрбум 865 сая төгрөгийг зарцуулж байжээ." – Энэ жишгээр бол жил бүр дунджаар 400-500 тэрбум төгрөгийн зардал гарч байсан байна, тэгэхээр 2021-2025 он хүртэл 5 жилд нийтдээ 2 их наяд буюу 600 гаруй сая доллар болж.

Avatar

Нэргүй 2025-12-06 103.229.120.135

САМСАРСАИХНАР 330 САЯ ДОЛЛОРЫН ТӨЛҮЛЭХ ХЭРЭГТЭИ

Avatar

тооцоо6 2025-12-06 103.212.119.191

хамгийн багадаа 1 тэрбум доллар зарцуулагдсан дөө

Avatar

Нэргүй 2025-12-06 103.229.120.135

330 САЯ ДОЛЛОРЫН ӨР ТАВЬЖ ЭНД ТАВИХ ХЭРЭГГҮИ БАИСИ ХАРИН ЦЭЦЭРЛЭГТ ХҮЭЛЭНГЭС ХОТЫН ТӨВРҮ ТАВЬБАЛ ХҮМҮҮС СУНА

Avatar

Нэргүй 2025-12-06 59.153.115.62

Нийтийн тээвэт, тогтмол ажиллах боломгүй, дэндүү осолтой,

Avatar

Нэргүй 2025-12-06 103.168.34.18

Хаана барих нь чухал. Энд ямар ч ач холбогдолгүй

Avatar

Иргэн 2025-12-06 66.181.161.202

Амар сайхан унаатай болох нээ.

Avatar

Нэргүй 2025-12-06 103.229.121.103

МАНгар п-нүүдээ гэж

Avatar

Нэргүй 2025-12-06 202.9.40.228

Нямбаатар дарга минь наад ажлаа хэрэгжүүлвэл таныг үнэлэх болно. Дүүжин тээвэр ашиглалтагд орвол аятай юу даа. Түгжрэл буурахад шууд нөлөөлөх нь гарцаагүй. 1 цагт 2 мянга гаруй хүнийг тээвэрлэнэ гэдэг сайн үзүүлэлт юм. Няибаатарын ажлыг улс төржүүлэхгүй нам харгалзахгүй дэмжвэл Улаанбаатарчууд бидэнд маш их хэрэгтэй. Ажил хийж байга хүнийг буруутгаж болохгүй

Avatar

Нэргүй 2025-12-06 66.181.184.226

Би ийм аргаар нийтийн тээврээ шийдсэн оронг анх харж байна….бараг л 30 гаран оронд очлоо

Avatar

Нэргүй 2025-12-06 66.181.187.44

хэнээс болсон. ойлгомжтой шд.

Avatar

Нэргүй 2025-12-06 66.181.187.44

нам чаддаггүй юм байна. мэргэжилтэн ч байхгүй. зайлаарай.

Avatar

зочин 2025-12-06 66.181.185.155

Өөр хоорондын хэрүүлээс болж манай бүх ажил саатдаг, Ихэнх нь унтардаг, Улс орон ард иргэд хохирдог, Үүний гол зохион байгуулагчид нь АН доторх бүлэг төрийн эсрэг этгээдүүд

Avatar

Нэргүй 2025-12-06 66.181.187.44

миеэн түгжрээгээ ярих гээ юу. амарсайх фонтан, шуурганд тасарч унах авсаа ⚰️ ярина уу. хотод хандив нэрээр хувьдаа авцгаасан мөнгө буцааж өгөөрэй.

Avatar

сонгогч 2025-12-06 202.9.46.26

НЯМБААТАР ДАРГА ОЛОН ЖИЛ ЯРИГДСАН 1 ҮЛГЭРИЙГ АЖИЛ ХЭРЭГ БОЛГОЖ БАЙГААД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЖ, АМЖИЛТ ХҮСЬЕ. . ОДОО МЕТРОГОО БАРЬЧИХВАЛ НЯМБААТАР ДАРГА ТҮҮХЭНД САЙНААР БИЧИГДЭН ҮЛДЭХ ЦОР ГАНЦ ХОТЫН ДАРГА БАЙХ БОЛНО . ДҮҮРГИЙН ДАРГА НАР ЯВГАН ХҮНИЙ ЗАМАА 4 ЖИЛД 4 УДАА ХУУЛЖ, МӨНГӨ ИДЭХИЙН ОРОНД ИЙМ БҮТЭЭЛЧ АЖИЛ ХИЙДЭГ БОЛООСОЙ ДОО ………….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж