Европын холбооны технологийн зохицуулагчид Элон Маскийн “X” компанид Европын холбооны цахим контентын дүрмийг зөрчсөн хэргээр 120 сая еврогийн торгууль ногдуулах болжээ. Энэ нь АНУ-ын засгийн газрын дургүйцлийг төрүүлэх магадлалтай хууль тогтоомжийн дагуух анхны арга хэмжээ юм. Баталгаажсан хаягны цэнхэр тэмдэглэгээний хуурамч загвар, зар сурталчилгааны сангийн ил тод бус байдал, судлаачдад олон нийтийн мэдээлэлд хандах боломжийг олгоогүй зэрэг зөрчлийг Европын холбоо дурдаж байна. Мөн энэ шийдвэрээрээ аль ч үндэстнийг чиглээгүй, зөвхөн дэлхийн бусад орнуудад жишиг болдог дижитал болон ардчилсан стандартаа хамгаалж байгаа гэж мэдэгдэв.
Европын Холбооны технологийн захирал Хенна Вирккунен хэлэхдээ “Торгууль гэдэг нь цензур биш. Бид хамгийн өндөр торгуулийг ногдуулах гээгүй. Харин дижитал хууль тогтоомжоо хэрэгжүүлж байгаа эсэхийг нь баталгаажуулахын тулд энд байна. Хэрэв та манай дүрмийг дагаж мөрдвөл торгууль ногдуулахгүй. Энэ бол маш энгийн зүйл” гэжээ.
Уг шийдвэрийг хоёр жилийн турш үргэлжилсэн мөрдөн байцаалтын дараа гаргасан аж. Мөрдөн байцаалтын хүрээнд Европын Холбоо бусад платформыг ч шалгасан бөгөөд “Meta” болон “TikTok”-ийг ил тод байдлын үүргийг зөрчсөн гэж буруутгажээ. Мөн Хятадын цахим зах зээл болох “Temu”-г хууль бус бүтээгдэхүүн борлуулахаас урьдчилан сэргийлэх дүрмийг зөрчсөн хэргээр буруутгасан.
Тэгвэл АНУ-ын дэд ерөнхийлөгч Вэнс “Европын холбоо АНУ-ын компаниудад халдах ёсгүй” гэсэн байр суурийг илэрхийллээ. Эсрэгээрээ Европын холбоо үг хэлэх эрх чөлөөг дэмжих ёстой гэж тэр хэлжээ.
3,548.92





















































Тэнэг гар юм билээ 2025-12-06 202.9.47.68
Бас дээр нь xятадуудын дарамт шахалт байна.
Нэргүй 2025-12-06 59.153.115.124
Хүний цоожилсон фэйсбүүкэнд нэвтрэх эрхийг гуравдагч этгээдүүдэд өгч, фэйсбүүк ашиг олдог.
Нэргүй 2025-12-06 203.91.115.50
Энэ хүний төгсгөл аймшигтай.