Тайвань: Хятадын "RedNote" платформыг хориглоно

Тайвань: Хятадын "RedNote" платформыг хориглоно

Тайвань: Хятадын "RedNote" платформыг хориглоно

Тайванийн засгийн газар залилантай холбоотой асуудлаар эрх баригчидтай хамтран ажиллаагүй гэсэн шалтгаанаар Хятадын "RedNote" платформыг нэг жилийн хугацаагаар хаах тушаал гаргажээ. "RedNote" буюу "Xiaohongshu" платформ сүүлийн үед Тайваньд нэр хүнд нь нэлээн өссөн. 23 сая хүн амын гурван сая нь тус платформыг хэрэглэдэг гэх тооцоо ч бий. Нөгөөтэйгүүр "RedNote"-ийг Хятадын суртал ухуулгын хэлбэрээр ашиглаж магадгүй гэх болгоомжлол байдаг.

Тайванийн Дотоод хэргийн яам Пүрэв гаригт мэдэгдэл хийхдээ энэхүү хориг нь "RedNote" бидэнтэй хамтран ажиллахаас татгалзсантай холбоотой гэжээ. Цаашилбал, тус платформ нь 1700 гаруй залилангийн хэрэгтэй холбоотой гэв. Энэ нь 247.7 сая тайвань доллар буюу 7.9 сая ам.доллартай холбогдох хэрэг юм.

Гэхдээ хориг хэзээнээс хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй. Баасан гаригийн /2025.12.05/ үдийн хойно л гэхэд платформ Тайваньд хэвийн ажиллаж байжээ.

Дашрамд дурдахад, "RedNote"-ийг "ТикТок"-ийн гол өрсөлдөгч гэдэг бөгөөд платформын үндсэн хэв маяг нь "ТикТок", "Инстаграм"-ын хослол мэт харагддаг. "ТикТок" платформыг АНУ-д хориглох асуудал яригдсанаар тус платформын нэр хүнд, хэрэглээ улам өсчээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-06 66.181.178.209

Азийн бар болтлоо хөгжсөн тайваниудад эх газрын хятадууддаа атаархаад байх зүйл үгүй.

Avatar

Нэргүй 2025-12-06 202.126.88.205

Гажиг хошного хулгайч манж х***а зулбасгнууд буудж хаяхаас нааш гажигт манжлха зогсоогүй шаарууд.

Avatar

Нэргүй 2025-12-06 202.126.88.205

Нам төр хулгай шаацн манж х***а пздагууд үг бүртэ манжлаад шаачн ажлын зар шаахд хүртл манжлаад шааян нээлттэй ажлын байр ч гэж байх шиг хаалттай гэж бас байх уу гажиг гичинүүд тэрийгээрэ юу хэл гээд бгаа юм. Үхсн ацны чин нээлттэй ажл байр зүгээр ажлын зар гэдгийн шдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж