Цагаан ордны үдэшлэгийн танхимын ажилд шинэ архитектор томилжээ

Цагаан ордны үдэшлэгийн танхимын ажилд шинэ архитектор томилжээ

Цагаан ордны үдэшлэгийн танхимын ажилд шинэ архитектор томилжээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны нэг хэсгийг шинэчилж, аварга том хэмжээтэй үдэшлэгийн танхим барих ажлыг эхлүүлсэн. Тэгвэл энэ барилгын ажилд зориулж шинэ архитектор хөлсөлснийг эх сурвалжууд мэдээллээ.

Угтаа бол "McCrery Architects" компани үдэшлэгийн танхимын ажлыг хариуцаж байсан боловч ерөнхийлөгчтэй санал зөрөлдсөний улмаас ажил гүйцэтгэхээргүй болсон бололтой. Гэхдээ Цагаан ордны зарим эх сурвалж "McCrery Architects"-ийн гүйцэтгэх захирал Жэймс МкКрери халагдсан гэх мэдээллийг үгүйсгэж байна. Жэймс МкКрери халагдаагүй, төслийн зөвлөхөөр үлдсэн байж магадгүй аж.

Шинэ томилогдсон компани нь Вашингтон Д.С-д төвтэй "Shalom Baranes Associates" юм. Тус компани өмнө нь Ерөнхий үйлчилгээний захиргааны үндэсний төв байрны загварыг гаргаж байжээ.

Жэймс МкКрери, Трамп нар танхимын хэмжээн дээр голчлон санал зөрөлдсөн бололтой. Трамп анх төлөвлөгөөгөө зарласнаасаа хойш асар том үдэшлэгийн танхим гэж мэдэгдсээр ирсэн. Тодруулбал, энэхүү танхимыг 8,361.27 квадрат метр.хэмжээтэй, 999 хүн багтаах хүчин чадалтай гэж байв. Өдгөө архитектор солигдоод хэмжээ нь анх төлөвлөснөөсөө ч томорсон байж магадгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж