
Архинаас хамааралтай болсон гэдгээ хүлээн зөвшөөрөх
Архинаас үүдэлтэй асуудлаа ухаарч, үгүйсгэхээ болих
Уухаа болих шийдвэр гаргасан бол та энэ хүртэл маш урт, бартаатай зам туулсан гэсэн үг.
Одоо таны хувьд шийдвэртээ тууштай байх чухал үе ирээд байна.
Хэрэв та архинаас гарахаар шийдсэн бол үүнийгээ батлахын тулд мэргэжлийн хүмүүсээс ( мэргэжлийн эмч, сэтгэл зүйч ) туслалцаа, зөвлөгөө авах нь чухал.
Архи уухаа больж, хуучин дадал зуршлаас алхам алхмаар салж, архигүй амьдралын хэв маягт шилж.
Архи уухаа больсоны дараа дахин архинд орж мэдэх амаргүй нөхцөл байдалтай тулгарна.
Хүмүүс яагаад дахин архинд ордог вэ?
Архи уудаг хүмүүстэй холбоотой байх
Архи уувал хэцүү байдлаа мартана гэж архи уух тухай байнга бодох
Сэтгэлийн хөдлөлд хэт автах, уурлаж бухимдах, гутрах, хямрах зэрэг сөрөг сэтгэл хөдлөлүүд дахин архи уух хүсэл тэсгэлгүй төрүүлдэг.
Дахин архинд орох шинжүүд
Өөрийгөө өмөөрөх, өрөвдөх
Сэтгэлээр унах
Сэтгэл санаа хямрах (стресст орох)
Ялимгүй зүйлд уурлаж, бухимдах
Архи ууж байна гэж зүүдлэх
Бие барьж чадахгүй болох
Эргэлзээ төрөх (хааяа нэг амсахад яавал гэж)
Гуниглах, ганцаардах, хийх юмгүй, завтай болох
Нойр хүрэхгүй болох, нойр хулжих
Өөртөө анхаарал тавихаа болих (гадна төрх, биеэ авч яваа байдлаа хайхрахгүй болох, хоолны дэглэм алдагдах) зэрэг өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдах
Өөртөө итгэлгүй болж, өөрийнхөө чадварт эргэлзэх
Дэмжиж туслах хүмүүсээс зугатаж, уулзах хүсэлгүй болох
Хамт архи уудаг байсан хуучин найз нөхдөө санагалзах уулзах нь архинд дахин донтохын эхлэл.
Энэ үеийг даван туулахад танд
Эргэлтгүй шийдвэр гаргаж, шийдвэрээсээ няцахгүй байх
Шалтгаанаа тодорхой хэлдэг байх
Уучлал гуйхгүй, хоёрдмол хариулт өгөхгүй байх
Шийдэмгий байдлаа үйл хөдлөлөөрөө илэрхийлэх
“Найзыгаа бодож “ уух гэсэн ойлголтоос салах
“Дараа болъё” гэж хэлэхээ болих ( Би уухаа больсон ) зэрэг нь хамгийн чухал алхмууд.
Хундага архинаас татгалзах шалтгаан
1. Архинаас гарах эмчилгээ хийлгэсэн
2. Бусад эмчилгээ хийлгэж байгаа
3. Машин барьж яваа
4. Өвчтэй ( элэг болон бусад )
5. Тан ууж, гам сахиж байгаа
6. Яаралтай ажилтай гэж хэлж архи уухаас шууд татгалзаж, шахахгүй байхыг хүсч, гарч явах зэрэг аргууд нь хүслээ дийлж гарахад танд тусална.
Дэлхийн эмч нарын байгууллагаас гаргасан гарын авлагаас