Диего Симеоне: Рафинья яагаад Баллон д’Ор хүртээгүйг ойлгохгүй байна

Диего Симеоне: Рафинья яагаад Баллон д’Ор хүртээгүйг ойлгохгүй байна

ФК Барселона – Атлетико Мадрид матчийн дүн, Ла Лига төв тоглолт 1xBet тоглоом

Атлетикотой хийх тоглолтын өмнө Барселона дөрөв дараалан хожсоноор Ла лигийг тэргүүлж эхэлсэн. Ханси Фликийн баг тэргүүллээ бататгахыг зорьсон бол "Колчонерос" сүүлийн долоон тоглолтоо дараалан ялсан учир энэ тоглолтод ч мөн хожиж аваргын төлөөх өрсөлдөөнийг аль болох ширүүсгэх зорилготой байлаа.

Диего Симеонегийн баг таамаглаж байсанчлан илүү хамгаалж, сөрөг довтолгоогоор Барселонаг буулгаж авахыг хичээв. Хэдий хамгийн энгийн, ойлгомжтой тактик байсан ч Атлетико үр дүнд л ач холбогдол өгдөг баг. Тэдний тактик эхний үед бүрэн хэрэгжиж, Нахуэль Молинагийн алсын дамжуулалтаар Áлекс Баэна Жоан Гарсиаг нэгийн эсрэг нэг тулаанд илүүрхэж, гоол оруулсан. Барселонагийн шахсан хамгаалалтын шугам дахиад л асуудал болов. Баэна бараг талбайн төвийн шугамаас эхлэн хаалга руу ганцаараа бөмбөг туусан.

Каталончууд бөмбөгийг эзэмшсэн хэвээр байж, удахгүй тоог тэнцүүлэв. Педри нэгийн хүрэлтээр өрсөлдөгчийнхөө хамгаалалтыг сэтэлж, Рафинья Ян Облакийг тойрч хоосон хаалганд гоол оруулав. Эхний үе дуусахаас өмнө тэд тэргүүллийг авах боломжтой байсан ч Роберт Левандовски торгуулийн цохилтоо ашиглаж чадсангүй. Польш тоглогч бөмбөгийг хаалганы дээгүүр цохиж, Ханси Флик тун дургүйцсэн харагдав. Герман дасгалжуулагч саяхан л Левандовскид итгэл хүлээлгэж дахин гараанд гаргаад байсан боловч энэхүү бүтэлгүй цохилт түүний бодлыг өөрчилж магадгүй.

Хоёрдугаар үед Левандовски алдаагаа засав. Тэр өрсөлдөгчийнхөө торгуулийн талбайн ойролцоо бөмбөг тасалж, Дани Олмод гоолыг нь бэлдэж өгчээ. Үүний дараа Каталончууд дахин хэд хэдэн аюултай боломж үүсгэсэн ч Рафиньяд аз дутаж, Маркус Рашфордын цохилтыг Ян Облак хаав. Мадридын баг ч мөн нэг том боломжоо алдсан. Тьяго Альмада зүүн жигүүрээс төв рүү орж, хэд хэдэн хамгаалагчийг хуурсан ч цохилтоо алдчихсан.

Тоглолтын төгсгөлд Ферран Торрес бүхнийг шийдсэн. Алехандро Балде зүүн жигүүрээс гайхалтай дамжуулж, Торрес хоёр дахь хүрэлтээрээ хаалганд гоол оруулав.

Чанга өрсөлдөгчтэйгээ хийсэн энэ тулаан Барселонаг Ла лигийн аваргаа хамгаалах боломж өндөр байгааг харууллаа. Төв хамгаалалтын бүрэлдэхүүн болон довтолгоондоо асуудалтай байгаа хэдий ч тэд ердөө хоёрхон хаалга руу чиглэсэн цохилт алдав.

Тоглолтын дараа Ханси Флик аваргын төлөөх өрсөлдөөнд энэ хожлын ач холбогдлыг нуусангүй. Тэрбээр “Энэ бол энэ улирлын бидний хамгийн шилдэг тоглолтын нэг. 90 минутын турш харсан зүйлдээ үнэхээр баяртай байна. Бид энэ хожлыг бүрэн хүртэх эрхтэй гэж бодож байна. Бид дахин сайхан байрлалд орж ирлээ. Гэхдээ бид оргил формдоо байна гэж хэлэхэд хэтэрхий эрт байна" гэжээ.

Энэ тоглолтод Барселона өнгөрсөн улирлын хамгийн шилдэг тоглолтуудаа санагдуулам байлаа. Үүнд Рафиньягийн эргэн ирэлт том нөлөө үзүүлэв. Бразил тоглогч бэртлээсээ эргэн ирж, аль хэдийн багтаа хувь нэмэр оруулж эхэлсэн.

Диего Симеоне ч мөн түүнийг онцолсон. Тэрбээр “Рафинья бол гайхалтай тоглогч. Тэр хаана ч тоглож чадна. Гоолдож чадна, гоолыг бүтээж чадна, шахдаг, гүйдэг. Тэр яагаад Баллон д’Ор хүртээгүйг ойлгохгүй байна” гэв.

Атлетико энэ улиралд хоёр дахь удаагаа, нээлтийн тоглолтоос хойш анх удаагаа лигт хожигдов. Статистик ч тэдний Камп Ноу дахь зочлон тоглолт тааруу гэдгийг харуулдаг. Мадридын баг энэ цэнгэлдэхэд хамгийн сүүлд 2006 онд хожиж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж