"NEWS" агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.

Шинжлэх ухааны доктор, профессор, эдийн засагч Л.Оюунтай дараалсан олон баярыг хэрхэн санхүүгийн дарамт багатай тэмдэглэх, санхүүгээ хэрхэн зөв төлөвлөх зэрэг асуудлаар ярилцлаа.
-Шинэ жил, цагаан сар гээд дараалсан баярууд ар араасаа болох гэж байна. Эдгээр баяруудыг хэрхэн санхүүгийн дарамт бага туулах вэ?
-Энэ олон баяруудыг санхүүгийн дарамт багатай даван туулахын тулд хамгийн чухал нь төлөвлөх. Яаж төлөвлөх юм. Угаасаа энэ баярууд болох нь тодорхой тийм үү. Уг нь бол тулгаж биш өмнө нь буюу бараг он гарлаа, цагаан сар боллоо үүний дараагаас эхлээд ирэх жилийн баяруудаа төлөвлөж байх хэрэгтэй. Ингэхдээ гэр бүлийнхнээрээ хамт сууж байгаад хэн, хэн хэдэн төгрөгт юу авах юм. Хоол, хүнсэндээ хэдэн төгрөг зарцуулах юм гээд жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд нэг зарлага гарна даа. Үүнийгээ орлоготой харьцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, орлого зарлага хоёр дандаа хамт явж байх ёстой. Дээр хэлсэн гэр бүлийн нийт гишүүдийн зарцуулах зарлагаа төлөвлөөд гарсан мөнгөн дүн чинь орлогоос чинь хэтэрч байвал зардлаа танах юм уу, түүндээ тохируулж орлогоо нэмэгдүүлэх юм уу гэдэг асуудлаа шийднэ. Төлөвлөлтгүйгээр санхүүгийн асуудлыг шийдэх боломж байхгүй шүү. Төлөвлө гээд хэлэхээр манайхан “хувь хүн төлөвлөнө гэж юу байх вэ, байгууллагын асуудал” гээд байдаг.
Гэтэл бодит амьдрал дээр санхүүгийн төлөвлөгөөг нарийн хийж байж санхүүгээ удирдана.
Манайхны гаргадаг алдаа нь шинэ жил, цагаан сар болох нь тодорхой байтал эртнээс бэлдэж, төлөвлөж орлого зарлагаа тооцдоггүй, үүнд зориулж мөнгө хадгалдаггүй. Тулаад ирэхээр мөнгө нь хүрдэггүй, эргээд өр тавьдаг. Шинэ жилийн баяр айл, өрх, хувь хүнээс маш их зарлага шаарддаг. Ялангуяа нэг орой өмсөхийн тулд хувцас, зүүсгэлд маш их мөнгө зарцуулдаг. Ингээд тэр хувцаснуудаа дараа нь өдөр тутамдаа өмсөхгүй. Ингээд мөнгөө түгжчихдэг. Тиймээс тэмдэглэлт баяруудыг зардал багатай яаж тэмдэглэж болох вэ гэдгээ шийдэх ёстой. Энэ шийдлийг гэхдээ өмнө нь тооцчихсон байх ёстой л доо.
Манайхны хамгийн том алдаа тулгаж асуудлыг шийддэг, энэ маш эрсдэлтэй.
Монголчуудын дийлэнх нь урьдчилж юмаа бэлдэггүй гэсэн судалгааны үр дүн байдаг. Тухайлбал, үндэсний томоохон баярууд болох цагаан сар, наадмаар иргэд ихэвчлэн үндэсний дээл хувцсаа өмсөх нь тодорхой байдаг. Гэтэл цагийг нь л тулгаж байгаад дээл, хувцасаа хайж эхэлдэг. Цаг нь тулсан үед илүү өндөр үнээр муу сонголт хийх нь элбэг. Энэ нь эргээд дараа дараагийн сард санхүүгийн дарамт, эрсдэл бий болгодог. Би нэг зүйлийг байнга хэлдэг “санхүүгээ төлөвлө өө” гэж. Сард хэдэн төгрөгийн орлоготой юм, эргүүлээд тухайн сард ямар ямар зарлага гаргах юм. Үнэхээр авах шаардлагатай, хэрэгцээтэй юу гэдгээ тооцоолж, эрэмбэлэх нь маш чухал. Тухайлбал, нэг өрх цагаан сард гурван сая төгрөг зарцуулна гэж тооцъё. Тэгвэл ирэх жилийн цагаан сар хүртэл сар бүр хэдэн төгрөг хадгалах вэ гээд тооцоолоод сар бүр түүнд зориулж хадгалж сурах хэрэгтэй. Ингэж чадвал гэнэт их хэмжээний мөнгө хэрэг болж өр тавьж, санхүүгийн дарамтад орохгүй.
Дээрээс нь миний харж байгаагаар ганцхан өдөр хэрэглэх баярын хэрэгцээнд маш их хүнсний бүтээгдэхүүн авдаг. Буцаагаад нөгөөхөө хэрэглэж чадахгүй хаяад байна уу гэж боддог. Тэгэхээр хүнсний бүтээгдэхүүнийг тухай бүрт нь шинээр авах хэрэгтэй. Ингэвэл хаягдал, зарлага бага гарна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"ӨРШӨӨЛИЙН ХУУЛЬ БАТАЛСНААС БИЗНЕСИЙН ОРЧИНГ ДОРВИТОЙ ӨӨРЧИЛ"

“Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-ийн захирал, эдийн засагч Б.Лакшмитай улсын төсөв тойрсон асуудлаар ярилцлаа.
–Одоо 2025 он шувтрах гэж байна. Ирэх оны эдийн засгийн төлөв байдал болон хамгийн том сорилт юу байх вэ?
-Ирэх 2026 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5,5-5,8 хувьтай байна гэж тооцоолж байгаа. Үүнд хамгийн гол нөлөөлөх хүчин зүйл бол Оюутолгой төсөл, хөдөө аж ахуй ялангуяа мал аж ахуйн эдийн засгийн өсөлт хувь нэмэр оруулна гэж харж байна. Гэхдээ бас амаргүй жил байх болно. Томоохон сорилтууд гэвэл дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, дэлхийн түүхий эдийн үнэ буурч байна. Мөн геополитикийн амаргүй нөхцөл байдлууд үргэлжлэхээр харагдаж байгаа бөгөөд төсвийн алдагдал сорилт болно.
-Засгийн газраас эдийн засгаа сэргээх чиглэлд хэр анхаарч байна. Эдийн засагч хүний хувьд 2026 оны улсын төсвийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Ирэх 2026 оны улсын төсвийг боловсруулах хангалттай хэмжээний цаг байгаагүй гэж бодож байна. Өмнөх жилүүдэд төсвийг аравдугаар сарын 1-нээс хэлэлцэж эхэлдэг байсан бол энэ жилийн хувьд бол төсвөө эргүүлэн татаж дахин боловсруулж оруулсан. Мөн улс төрд илүү анхаарч төсвийн хэлэлцүүлэг хангалттай хэмжээнд хийгдэхгүй, сүүлдээ арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө баталж амжих болов уу гэж бодож суулаа.
Ер нь бол жил болгон алдагдалтай төсөв баталдаг жишиг тогтоод удаж байна.
Ирэх 2026 оны төсвийн хувьд ч мөн адил төсвийн алдагдал 1.1 их наяд байхаар батлагдсан. Багш, эмч нарын цалин, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийг нэмэхээр дахиад л инфляци нэмэгдэх эрсдэлтэй. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 2026 оны гуравдугаар улирлаас хэрэгжиж эхэлхээр зохицуулсан. Тэгэхээр үр нөлөө нь 2026 ондоо бараг гарахгүй гэсэн үг.
Төсвийн хөрөнгө оруулалтаа илүү богино хугацаанд үр өгөөжөө өгөх төслүүд рүү чиглүүлж хурдан дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй олон төслүүд хэрэгжүүлэх гэдэг боловч ямар ч эрэмбэ хийхгүйгээр хэрэгжүүлээд байна.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
"БЭРХШЭЭЛ ГЭДЭГ СЭТГЭХҮЙД Л БАЙДАГ ЗҮЙЛ"

МУИС-д тун удахгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн клубыг нээх гэж байгаа аж. Энэ тухай МУИС-ийн Антропологийн ангийн оюутан Т.Лхагвабаяртай ярилцлаа.
–Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Түмэнбаярын Лхагвабаяр гэдэг. Би МУИС-ийн Антропологийн хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан.
– Антропологийн мэргэжлийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Энэ мэргэжлийг хэн нэгнээс зөвлөгөө авч сонгов уу?
– Анх бол антропологийн мэргэжлийг сонсож ч байгаагүй. Дунд сургуульд байхдаа түүх уншиж судлах дуртай байсан. Түүхэд сонирхолтой учраас археологич болно гэж боддог байсан боловч ЭЕШ-ын хичээл сонголтоос шалтгаалаад Археологийн ангид суралцах боломж олдоогүй. Түүхтэй холбоо хамааралтай ямар мэргэжил байна гэж интернэтээс хайж үзэхэд антропологийн мэргэжил гарч ирсэн.
Антропологийн мэргэжил нь хүнээс нийгэм рүү чиглэсэн судалгааг хийдэг.
Судалгааны чиглэлийн дагуу хөдөө хээр очиж тухайн бүс нутгийн хүмүүсийн амьдрал болон соёлын судалгааг сараас жилийн хугацаанд тухайн орчин нөхцөлд нь амьдарч, судалдаг. Дийлэнх мэргэжил нийгмээс хүн рүү чиглэдэг бол манай мэргэжил хүнээс нийгэм рүү чиглэдэг.
–Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд их сургуульд суралцах хугацаанд өдөр тутамд тулгардаг асуудал байдаг уу?
-МУИС-ийн хичээлийн байрууд ихэвчлэн хуучин учраас тэргэнцэртэй оюутан давхар хооронд зорчиход хөдөлгөөн хязгаарлагдмал байдаг. Тийм учраас тэргэнцэртэй оюутнуудыг өдөр бүр давхар хооронд зорчиход туслах хүн заавал шаардлагатай. Оюутнуудын хувьд туслах үе байна, туслахгүй үе ч байна. Тухайн оюутны хувьд санаа зовох гээд олон асуудал тулгардаг. Ажиглаж байхад, манай сургуулийн оюутнууд хөгжлийн бэрхшээлтэй оюутандаа маш сайн тусалдаг юм шиг санагддаг. Гэвч тухайн тэргэнцэртэй оюутныг шатаар буулгаж байх явцад алдаж унагаах, бэртээж гэмтээх эрсдэл үүсэж байгаа. Сургуулийн орчин нөхцөл тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй оюутнуудын хувьд хамгийн хүндрэлтэй асуудал.
–Танай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн оюутан суралцдаг вэ?
-Энэ хичээлийн жилийн байдлаар 120 гаруй оюутан байна. Түүнээс энэ улиралд идэвхтэй суралцаж байгаа 80 гаруй оюутан байгаа.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
3,548.92





















































Зочин 2025-12-06 202.179.24.236
Монгол ардын "Өвчингүй бол ЖАРГАЛ, өргүй бол БАЯН" гэсэн мэргэн сургаалыг эрэгцүүлж бодох хэрэгтэй
Нэргүй 2025-12-06 103.168.34.167
app zeeleer baraa zardag gazaruud buh baraandaa nemelt huugiin zardaliig shingeedeg. tegeheer zeel avahgui belen mongoor avch bgaa humuus ch gesen ter ondor uneer ni avaad baidag. appnii zeel olgodoggui gedeg gazaruud hyamdhan baraagaa zardag. teriig anhaar
Нэргүй 2025-12-06 66.181.160.63
Хүрэхгүй байна гэчихээд зээл авна гээд байгаа хөгшчүүл хүртэл сонин. Төлөх нь тодорхой зээлийн хүүнд илүү үргүй зардал гаргаж угаас хүрэхгүй байхад нэмж зардлаа өсгөдөг.
зочин 2025-12-06 66.181.190.86
апп зээл гэдэг цахим ломбард шүү дээ. залуус мөнгө хэмнэх, хуримтлуулахаас илүү хялбархан асуудлаа шийдэх гэж зээл авдаг
эргээд өрийн дарамтанд унадаг