Чуулган: Гэр бүл салбал хүүхдэд 21 нас хүртэл тэтгэмж олгоно

LiveЧуулган: Гэр бүл салбал хүүхдэд 21 нас хүртэл тэтгэмж олгоно

Чуулган: Гэр бүл салбал хүүхдэд 21 нас хүртэл тэтгэмж олгоно
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 4. УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

 

 

18 : 04
2025-12-4

Гэр бүл салбал хүүхдийн тэтгэмжийг 21 нас хүртэл олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт тавьж хариулт авав.


УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй байх зорилгоор алга болдог. Энэ асуудлаар дахиад дүүргийн шүүхэд хандана. Тэгсээр байгаад гурав, дөрвөн жил болсон кейс байна. Шүүхэд эрэн сурвалжлах ажиллагаан дээр их асуудал гарч байна. Хаяг нь тогтоогдохгүй байна, чи өөрөө олж ир гэдэг. Хүүхэддээ тэтгэлэг авах гээд эрхээ эдлэх гэж байгаа хүн дээр давхар давхар ачаа үүрүүлдэг. Дагнасан шүүхтэй болж байгаагийн давуу талыг та бүхэн хэлж өгөөч?

Ажлын хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн П.Золзаяа:

-Харьяаллын хувьд тодорхой зааж өгсөн. Нийслэлд бол Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүүх байх учраас энэ шүүхэд хандана. Энэнээс бусад тохиолдолд орон нутагт анхан шатны шүүх шийдэх зохицуулалттай. Гэр бүлийн харилцаа бол онцлог харилцаа. Хуулиар зохицуулсан олон асуудал байдгаас гадна ёс суртахууны маш олон үүргийн харилцаа байдаг. Энэнтэй холбоотойгоор шүүхэд бол мэдрэмжтэй, өргөн хүрээнд алсыг харж чаддаг ажиллагаа шаарддаг. Дагнасан шүүхэд шүүгч нь мэргэшсэн байх ёстой гэдэг шаардага тавиад энэ үүднээс сонгон шалгаруулалт явагдаж байна. Эвлэрэх боломжгүй юман дээр эвлэр гээд явуулдаг асуудал практикт гарсан. Энийг судалж үзээд хуулийн төслийн 25 дугаар зүйл дээр эвлэрэхгүйгээр шууд гэрлэлтийг цуцлах нөхцлийг хуульчилж өгсөн.

Хаягийн асуудал нь шүүхэд болон шүүхийн шийдвэрлэх ажиллагаанд байнга байсан асуудал. Хариуцагчийг яаж олох вэ, хариуцагчийг шүүхэд яаж ирүүлэх вэ гэдгийг нарийн зохицуулж өгсөн. Энэний нэг онцлог нь шүүх санаачлагаараа тодорхой ажиллагаанууд хийхийг тодорхой зааж өгсөн.

УИХ-ын дарга Н.Учрал:

-Хүүхдийн тэтгэмжийн асуудлыг яаж шийдсэн бэ?

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Одоо мөрдөж байгаа хуулиар гэр бүл салсан тохиолдолд хүүхдэд тэтгэмжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр олгодог, бүсчлэл тогтоодог.

Хүүхдэд сард 230 мянган төгрөгийн тэтгэмж дунджаар олгох хуультай. 230 мянган төгрөгөөр яаж амьдрах билээ хэцүү.

Энэ хуульд оруулсан нэг том өөрчлөлт нь эцэг болон эх түүний хөрөнгө орлогоос нь хамаарч хүүхдэд тэтгэмж олгох зохицуулалт туссан. Хөрөнгө орлого нь өндөр бол хүүхдэд ахиу тэтгэмж олгоно.  Хүүхдийн тэтгэмжийг 0-21 нас хүртэл олгох зохицуулалт тусгасан.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн бүх хуулийн төслүүдээр санал хураалгаж чадсангүй, учир нь гишүүдийн ирц хангалтгүй байсантай холбоотой юм. Иймээс санал хураалтыг маргаашийн чуулганаар үргэлжлүүлэн хураахаар шийдвэрлэв. 

16 : 29
2025-12-4

Чуулган: Гэр бүлийн хэргийг шүүх дагнасан шүүхтэй болно

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхлээд байна.

Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар заасан.  Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон Улсад байгуулагдсан Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны энэ төрлийн хэргийн дагнасан шүүх болж, Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг нь зохицуулдаг болжээ. Түүнчлэн БНСУ 1963 онд Сөүл хотын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдан гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгосон байдаг аж. Иймд Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулжээ.

Төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн тал бүрээс нь шинжлэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг нөхцөл бүрдэх юм байна. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан байна.

15 : 34
2025-12-4

Чуулган: Гэр бүлийн гадуурх харилцаанаас төрсөн хүүхэд ч хөрөнгө өвлөнө

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.


УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-2017 онд шүүхээр гэр бүлээ салгаж байгаа өрхүүдийн 2 хувь нь гэр бүлээс гадуур харилцаа эзэлж байсан бол 2022 онд 20 хувь нь гэр бүлээс гадуур харилцаанаас үүдэж гэрлэлтээ цуцлуулсан гэж шалтгаанаа мэдүүлсэн. Хэдхэн жилийн дотор 10 дахин нэмэгдсэн.  Гэр бүлийн тухай хуулийн төсөлд мэндэлж байгаа хүүхэд бүр хөрөнгө эзэмших, өв залгамжлах, тэжээн тэтгүүлэх эрхтэй гэж зааж өгсөн нь зөв.  29.3-д гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхийн дундаас төрсөн хүүхэд гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлнэ гэж зааж өгсөн. Тухайн эцэг нь гэр бүлийн харилцаанаас гадуур хүүхэдтэй боллоо гэж үзэхэд тухайн хүүхдийг тэжээн тэтгэх үүргийг адил хүлээх үү гэдгийг тодорхой хариулж өгөөч.  Хаа хамаагүй энд тэндгүй хүүхэдтэй болоод яваад байгаа эрчүүдийн хувьд өв залгамжлах хүртэл тухайн хүүхэд эрхтэй шүү гэдгийг хариуцлагыг нь хэлээд өгөөч.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:

-Хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах гэдэг агуулгаар хууль бичигдэж орж ирсэн. Таны дурдаж байгаа 29.3-т гэрлэлтээ бүртгүүлсэн эсэхээс үл хамааран хүхэд өв залгамжлах зэрэг бусад эрхтэй байхаар зохицуулсан. Эцгийг тогтоох асуудал одоо байгаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тужхай хууль, Гэр бүлийн тухай хуульд тодорхой зохицуулалт бий. Тийм учраас гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр гэр бүлийн харилцаанаас гадуур явж байгаа тохиолдолд хүүхэд төрсөн бол эх нь шүүхэд эцэг тогтоолгох хүсэлт гаргаад хангаж шийдвэрлэсэн тохиолдолд хүүхдийн эцэг тогтоогдсоны дараа өв залгамжлах асуудал Иргэний хуулийн 520.1-д зааснаар өв залгамжлах эрх нь үүснэ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Эцэг тогтоолгох ДНК-ийн шинжилгээг хэдэн төгрөгөөр хаана хийдэг вэ?

Ажлын хэсэг, Шүүх шинжилгээний хүрээлэн н.Тэнүүн:

-Эцэг тогтоох шинжилгээг Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу хувийн лаборатори болон Шүүх шинжилгээний байгууллагад хийх бололцоотой болсон. Улсын тэмдэгтийн хураамжийн дагуу 180 мянган төгрөгөөр эцэг тогтоолгох шинжилгээг хийдэг. Багц шинжилгээ гээд хүүхэд, эцэг гэсэн шинжилгээ хийгддэг. Энэ онд 800 орчим эцэг тогтоолгох шинжилгээ хийгдсэн.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Эрх баригч намын зодоон одоо болтол дуусаагүй юм уу,  чуулганыхаа ирцийг хар л даа. 126 гишүүнээс 15 гишүүн сууж байна. Гишүүдийн урилгаар гээд чуулганы үйл ажиллагаатай сурагчид, иргэд танилцдаг, ичмээр байна ш дээ.

Улмаар энэхүү хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслөөр санал хураах байсан ч гишүүдийн ирц хангалтгүйгээс санал хураалтыг түр хойшлуулж, дараагийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 

 

14 : 46
2025-12-4

Гэр бүлийн тухай хуулийн төслийг 15 гишүүн хэлэлцэж байна

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 4. УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа юм. Чухал хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа ч ердөө 15 гишүүн оролцож байгаа юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг хэлэлцэж байхад танхимын гишүүдээс ганц ч сайд байхгүй. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар энэхүү хуулийн төслийг хэлэлцэх үед Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулга хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн. Харин одоо гишүүдийн асуултад ажлын хэсэгт багтсан Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй албаны хүмүүс хариулт өгч, аргалж байна. 

МАН-ын Удирдах зөвлөл энэ цаг мөчид УИХ-ын даргын өрөөнд хуралдаж байгаа мэдээлэл бий. Иймээс МАН-ын гишүүдийн олонхи нь намынхаа Удирдах зөвлөлийн хуралд оролцож байгаа аж. 

13 : 42
2025-12-4

П.Сайнзориг: Хавдар залуужсан нь цус ойртолттой холбоотой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцсэнтэй холбогдуулж гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Энэ хуулийг хэлэлцэх далимаар ургийн овгийн асудлыг шийдвэрлье. Ургийн овгийг анхнаасаа хэрэглэж ирсэн түүх нь цус ойртолтоос сэргийлэх. Цус ойртолтоос урьдчилан сэргийлэх энэ ажил дээр Монголын түүх уламжлал хосгүй байсан нь мэдэгдээд байгаа. 1923 онд тухайн үеийн төр засгийн шийдвэрээр ургийн овог хэрэглэхийг хориглоод эцгийн нэрийг хэрэглэхээр болсон. Үүнээс шалтгаалаад Монголд цус ойртолт өндөр түвшинд хүрсэн.

21 аймаг 330 суманд ялангуяа сум, багийн түвшинд амьдарч байгаа иргэдийн 85 хувь нь гурав дахь, дөрөв дэх үе дээрээ хоорондоо гэрлэж байна.

Цус ойртолт хавдрын суурь болдог юм байна.  Хавдар залуужаад байгаагийн шалтгаан нь цус ойртолт юм байна. Дээрээс нь оюуны хомсдол болон маш олон ургийн гажгийн өөрчлөлт цус ойртолтоос болж байгаа. Тийм учраас ургийн овгийг өөрчлөх асуудлыг цэгцтэй архивын баримтад үндэслэн өөрчлөх ажлыг түр зохион байгуулъя гэж хэлж байгаа юм. Хүн амын тооллогын материал төрд байгаа, 1929, 1933, 1944, 1956, 1988, 2000, 2010 онд хүн амын тооллого хийсэн. 2025 онд Польш улсаас авч ирсэн баримтад Монгол Улсад 2016 онд хийсэн хүн амын тооллогын баримт олдсон. Тухайн айл өрхийг гэртэй гэргүй, ямар аж ахуй эрхэлдэг, ямар мэргэжилтэй хүмүүс байсан юм, гадны хошуунаас ирсэн эсэхийг тодруулж болох материалыг авч ирж эрдэмтэд хэвлүүлсэн байна. Тийм учраас хялбаршуулсан байдлаар ургийн овгоо шинэчлэх боломжийг олгох хэрэгтэй байна.

Ажлын хэсгийн гишүүн, Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Мягмар:

-Гэр бүлийн хууль дээр ургийн овгийг хөтлөх, өвлүүлэхтэй холбоотой гэрлэгчийн эрх үүрэг дээр оруулж ирсэн. Цус ойртолтоос сэргийлэх өв соёл бол ургийн овгоо барьж явж байсан соёл байгаа.

Улсын бүртгэлд байгаа мэдээллээр боржгон, сартуул зэрэг овгийг үндэслэлтэйгээр бичүүлээгүйгээс замбараагүй болсон.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар иргэд буруу бичигдсэн овгоо солиулах хууль эрх нь зүйн боломж нь байгаа. Энэ хууль маань шинэчилсэн найруулга учраас журмын зохицуулалттай холбоотой зүйл хэсэг оруулж ирээд ургийн бичгийг цэгцлэх асуудлыг хэлэлцүүлгийн шатанд дэмжүүлэх боломжтой гэж харж байна.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг: 

-Хувь хүн талаасаа боломж байгаа боловч 2018 онд Бүртгэлийн багц хууль баталснаас хойш 712 иргэн л ургийн овгоо солиулсан. Архивын лавлагаа баримт бичиг авахад хүндрэлтэй байдаг. Тэгэхээр найман удаагийн хүн амын тооллогыг яаралтай цахимжуулаад овог нь буруу байгаа тохиолдолд өөрчлүүлэх боломжийг олгох ёстой.  Ингэж чадвал маш олон боржгон овог авсан хүмүүс биш болж хувирна. Үүнээс айхгүйгээр тогтоох ёстой.

Өнөөдөр 92 мянган овог байгаа. 1918 оны тооллогоор 1200 овог байсан. Одоо ийм замбараагүй байдалд орсон.

Цус ойртолт маш олон суурь өвчин дагуулж байна гэдгийг эрдэмтэд тогтоогоод байгаа.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн судалгаагаар нийт гэр бүлийн 9.2 хувь нь цус ойртолттой, 22 хувь нь цус ойртсон байх магадлалтай, 30 орчим хувь дээр ямар нэг согогууд гарч байгаа. Эндээс гарсан хүхүдүүд ямар нэг өвчтэй байгаа. Энэ асуудлыг шийдэхгүй бол 32 төрлийн хорт хавдраар өвчлөөд байгаа  суурь шалтгаан цус ойртолт болсон.

11 : 56
2025-12-4

УИХ: Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 12 дугаар сарын 4. УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.12.04/ нэгдсэн хуралдаан  Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/-ийг хийлээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төсөл/хэлэлцэх эсэх/ -ийг хэлэлцэж эхлээд байна.

Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт хийв. Төсөлд цус ойртолтоос сэргийлж, гэрлэлт бүртгүүлэхээс өмнө садан төрлийн холбоотой эсэхээ шалгуулж болохоор тусгасан байна. Хүүхэд үрчлүүлэх асуудлыг Засаг дарга шийддэг байсныг өөрчилж, олон улсын жишигт нийцүүлэн шүүх шийдвэрлэдэг байхаар өөрчилж байгаа аж. Хүүхдийн асран хамгаалалт, харгалзан дэмжлэгийг тогтоохдоо тэргүүн ээлжид гэр бүлийн орчинд өсөн торних нөхцөлийг хангаж, асралт гэр бүлийн талаар тусгасан гэв. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцлах тохиолдолд буруутай гэрлэгчээс нөгөө тал сэтгэл санааны хохирол нэхэмжлэх, мөн энэхүү нөхцөл байдлыг дундын эд хөрөнгөө хуваахад харгалзан үзэхээр тусгасан байна. Түүнчлэн гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол хүүхэд нь буруутай эцэг, эсхүл эхээ заавал тэжээн тэтгэх үүрэггүй байх нь зүйтэй хэмээн үзэж, холбогдох зохицуулалтыг шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

Хүйсийн өөрчлөлтийн улмаас гэрлэлт дуусгавар болох, тээгч эхээр хүүхэд тээлгэх гэрээ байгуулсан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар, мөн өөр хүний бэлгийн эсийг ашиглан хүүхэдтэй болбол өөр хүний бэлгийн эс ашигласан гэрлэгчид хүүхдийн эцэг, эх байхаар тусгажээ. Хуулийн төслийг дагалдуулан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 10 хуулийн төслийг боловсруулжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

44 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.120.194

21 нас хүртэл тэтгэмж өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ? насанд хүрчихсэн хүнийг тэжээж тэтгээд явна гэсэн үгүү. БУРУУ

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.91.125

гэр бүлийн харилцаа суларч байгаа өнөө үед хэрэггүй хууль байна. эсвэл гаднаас захиалсан байх ЕР НЬ ЭРЧҮҮД МИНЬ АВ ГАЙ Л АВАВДАА

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.95.209

Хүүхдийн мөнгө төлөхгүй байгаа хүмүүсийг албадан ажил хийлгэх хэрэгтэй! Барилга,зам,уул уурхай,гамшигтай тэмцэх гээд өчнөөн ажилд дайчилж болно биз дэн

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.95.209

э****з,хурлийзаас эхлээд монголын хүн амын 60% нь боржигон овог авсан шүү дээ! Ургийн овог сольж гольдролд нь оруулахгүй бол ирээдүйд цус ойртолт, гажигтай хүмүүсээр дүүрэх байхаа

Avatar

Нэргүй 2025-12-04 124.158.123.242

1. Үндсэн хуульд эрэгтэй эмэгтэй хүн тэгш эрхтэй гэсэг байгаа… 2. Уг нь (урагийн) овог гэдэг чинь цаанаа биологийн ухагдахууныг заадаг. цус ойртохоос сэргийлдэг байсан зүйл шүү дээ. Гэтэл овогоо сольж болохыг хуульчилах гээд байгаа нь харин ч цус ойртох боломжийг олгох юм биш үү???

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.54

ямар новшийн хууль вэ? 21 нас хүртэл нь тэжээнэ ч гэх шиг, хүнтэй суух хэрэггүй юм байна, новшийн я***н хүүхнүүд нэг баяныг уургалаад хүүхэд шаачаад шүүхдэлцээд өв хөрөнгийг нь өвлөнө гээд чичрээд байхаар харагдаж байна, ядаж байхад шинжилгээний хариу өгдөг хүнийг нь хахуулдаад л өөр хүнээс олсон хүүхдээ баяных гээд зохицуулчихна,

Avatar

Нэргүй 2025-12-04 202.131.232.102

HUUHED TURUH N ZUVHUN ERCHUUDIIN OROLTSOO UM SHIG HADDAG SHUUGCH SHUUH HUULITAI ULS. UNUUDUR ENE OLON HUUHED ZUGEER HUCHINDSNII UNDSEN DEER TURSUN UU?

Avatar

Нэргүй 2025-12-04 202.131.232.102

ODOO HEREGJDEG HUULI CH GESEN EREGTEI HUNII ERHIIG BOOSON BAIDAG. ENE HUULI CHIN BUR HUUHEDTEI BOLOHOOS HUNTEI OIRTOH CH ERHIIG N BOOSON HUULI BOLJ BAINA. ERCHUUDIIN UMNUUS DUGARAH TURIIN BUS BAIGUULLAGA ERHIIG N HAMGAALAN NIIGEMLEG MONGOLD YU CH BAIHGUI. ENE HUULI BOL ZUGEER ERCHUUDIIG SEGSEREH HUULI BOLSON!

Avatar

Нэргүы 2025-12-04 150.228.177.106

Хятадын МСS гэх компаний УИХ, ЗГ, Цэц, Шүүх, Прокурор, одоо бүр АН-ын дараагаар МАН мөн энэ хятадын компанийх боллоо,
Ухаа худагийг төрд авна гэсэн Оюуз, Амарбаясгалан, Булгантуяа нтрийг нам авч, монголчуудын зүрхийг мохоох ажлыг хятадууд хийж байна

Avatar

Нэргүй 2025-12-04 158.59.146.30

эр хүнийг шийтгэх хууль гэж нэрлэвьэл ямар вэ??? гэр орноо алдана, хүүхдээ алдана, дээр нь нэмээд 21 нас хүртэл гэдэг чинь юу вэ??? эр хүн ч гэмэн хүүхдээ авах эрхтэй байх ёстой, эмэгтэй нь ч гэсэн хүүхдийн тэтгэмж төлдөг байх ёстой. 14 НАСНААС ДЭЭШ ХҮҮХДИЙГ ЧҮХЭНДСЭН БОЛ ТОМ ХҮН БОЛСОН ГЭЖ ҮЗЭЭД БАЙДАГ БИЗДЭЭ, ЯЛ ӨГӨХ БОЛОХООРОО 14, 16 НАСНААС ДЭЭШ ЯЛ ӨГӨДӨ ХОРИОД БАЙДАГ БИЗДЭЭ8 УНДАА ХУЛГАЙЛСАН ХЭРГЭЭР ХҮҮХЭД ХОРЬЖ МӨН Ч ИХ ХОХИРООСОН ДОО8 ГЭТЭЛ МӨНГӨНИЙ АСУУДАЛ БОЛООД ИРЭХЭЭР 21 ХҮРТЭЛ НЬ

Avatar

Нэргүй 2025-12-04 158.59.146.30

ТЭЖЭЭНЭ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ, 18 НАС ХҮРТЭЛ ТЭТГЭХЭД ХАНГАЛТТАЙ ШҮҮ

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.90.75

Гуйлгачин болох гээгүй бол боожгоогоо захирч сурч дээ эрчүүд.🤣🤣🤣 Одоо ДНК тогтоох амархан болсон энэ тэнд элдэв хачин хүүхнүүдтэй орооцолдож хүүхэд хийж явбал өөрийн чинь хохь.

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.182.205

Хүүхдийн тэтгэмжээ өгдөггүй гадаад гараад явсан хүнээс яаж тэтгэмж ийг авч болох вэ тэндээ эхнэр хүүхэд авсан нэгч удаа хүүхэдиэйнээ ярьдаггүй 3 жил хамт амьдарчихаадхүүхэд нь үргэлж эцэгээ ярина ирэхийг хүлээгээд онц сурна гээд шамдаад бдг үнэндээ салаад 4 жил болсон нэг удаач тэтгэмж өгч байгаагүй шүүхийн шийдвэр гүйцэтгэгч анхаардаггүй юм бна сарын 100,000 тогтоогдсон

Avatar

Нэргүй 2025-12-04 158.59.146.30

ХӨӨРХӨН ХҮҮХЭД ВЭ, ааш зангаа хэн хэн нь татж тэвчиж байхгүй бол хүүхэд хохирох юм даа. чи ч буруутай экс чинь ч буруутай. эксдээ аятайхан эвээр бичээд үзэхгүй даа, эр хүн ойлгодог л юм, аавд нь хүүхдээсээ хол хамт амьдарч чадахгүй байгаа нь ч тун хэцүү байгаа, хүүхдийг аавд нь өгсөн бол чамд ямар байх байсан бн? тэр залууд ч тийм байгаа.

Avatar

Зочин 2025-12-04 103.229.123.82

Баталгаатай гэр бүл үймүүлж жирэмсэн болж хүүхэд гаргавал хүүхэд нь хөрөнгө нь өвлөгдөнө гэдэг нь гэр бүл үймүүлээд хүүхэд гаргаад бай гэсэн үг юм байна.Албан ёсны үр хүүхдийн эрх зөрчигдөх юм байна гэж ойлголоо

Avatar

Зочин 2025-12-04 202.126.90.128

эвийдээ зарим эрчүүд орох орон оочих аягагүй л үлдэх юмдаа ямар ч хэцүү юм бэ дээ

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.48

Хэ нэг зальт үнэгэн эм залуугаас ч юм уу хөгшин эрээс ч юм уу (боломжтой баян)хүүхэд олчхоод чичрээд дайрах юм байна л даа нөгөө хүн нь байвал тохох хэрэг нь бэлэн гэдэг шиг одоо цагт заавал эм гэлтгүй олиггүй зальт луйварчин эрчүүд ч олшроо биз боломжтой эм рүү чичирдэг. Сүүлдээ гэр бүл хүүхэд гэдэг ашиг хийх бизнес ажил санаа болж хувирлаа шүү аймшиг гамшиг

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.119.122

Одооны үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хууль чинь Хөдөөний залуучууд хотын зальтай хүүхнүүд сэгсэрч малынх нь талыг махлаж, Хотын залуусын Хүний нутагт боолчлогдож байж босгосон байрыг нь дээрэмдэн дарамтад оруулаад, дараа нь сар бүр 500к нэхэж үлдсэн малыг нь нядлуулж, өөр хүнтэй ханилж суух боломжгүй болгон архичин болгож тараншейд оруулдаг хууль байсан. Хамгийн сонирхолтой нь эмэгтэй нь банзалдсаныг тооцдоггүй , сэтгэл санааны хохирол гэж тооцдоггүй байсан. Шинэ хуулль харин учиртай болж бн

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.92.213

хамт амьдарч байж өөр хүнтэй завхайрч хоёр гурван хүүхэд гаргасан бузар эмийг яаж шийтгэх талаар маш тодорхой тусгах ёстой! Эр хүний хувь заяа хохирох ёсгүй!!!!

Avatar

Нэргүй 2025-12-04 202.55.188.120

цус ойртолт хорт хавдар хоёр холбоогүй шүү тэгээд ч ургийн овгыг ардын нам 100жилийн өмнө хориглосон шүү бүгд Боржигон болсон нь аль овгынх болхоор хэдэн үеэрээ мэдэхгүй болсных ямар Увс Ховд шиг хэл ярианы илт зөрчилтэй бишээс хойш дөрвөд Баяд гэлтэй биш

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.48

126аас 15 гишүүгээр ёр хууль баталж түүхэн Онигоо болох вий дээ уих нь

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.117.192

Хүүхнүүд ингээд хүчирхэг бие даасан байдалтайгаар насыг бараарай.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.80.211.124

Хаха с** эхнэр нь шинжилгээ өгөх хүсэлт гаргасныг үндэслэн ДНК хийнэ гэнэ үү. нөхөр яахын. Яах ч эрхгүй шаассн. Гэр бүл зохиохгүй байхад л болно с**.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.168.34.97

Монгол эр хүний эрх маш их зөрчигдөж олон жил халам эхнэр эгч нарт дээрэлхүүлж байгаа амьдрал ч элбэг байна. Аль алийг нь сайн анхаарч тусгаарай

Avatar

Нэргүй 2025-12-04 103.168.34.97

Гэр бүл цуцлахад хүүхдийн эцэг заавал шинжилгээгээр тогтоох заалт оруулах ёстой. Өөр хүний хүүхэд төрүүлчихээд нөхөр нь мэлэхгшй өсхөөд асраад явдаг салах болохоор хөөрхий эр хүн .. төлбөр төлдөг зүйл бодитоор оршиж байгаа шүү

Avatar

зочин 2025-12-04 202.21.107.3

Хавдар бол цус ойртолттой ямар ч хамаагүй зүйл дээ. Мэдэхгүй юм аа мэдэмхийрч ярих ч сайн ч юм биш л дээ.
Аливаа хүн, мэддэг юмаа ярьж, чаддаг юмаа хиймээр юм шиг ээ..
Цус ойртолтын учир холбогдлыг генетикийн мэргэжилтэн ярьдаг байх аа.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.92.103

үнэн байхоо монголоор дүүрэн тэнэгүүд билчэж байна бүгд боржигоно овогтонууд

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.117.192

Авгай авбал алуулах юм байна.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.168.34.95

Энэ сайнзориг чинь хятадуудыг квотгүй оруулж ирэх хуулийг санаачлах гэж бсн монгол эмсийг ганц бие гоонь хятадуудтай ураг барилдуулах гэсэн далд санаа агуулж болзошгүй урд зүгийн тавиул байж болзошгүй гэсэн хар өөрийн эрхгүй төрдөг энэ этгээдийн үйлдэл бүхнийг ажихад

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.231

Овгийн түүхээ сайн хөтлөөд үе удамдаа танилцуулаад явахад болно доо.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.123.231

Монголчуудын ам дамжин ярьж ирснээр бол 7 үе дотроо сууж болохгүй, хангайд бол 9 голын цаанаас эхнэр авах хэрэгтэй гэх мэт янзбүрийн сургаал маягийн зүйлс бий.Ер нь монголчууд эртнээс цус ойртолтоос их цэрвэж байсан бололтой.

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.94.34

хэ Ёрын онигоо хууль болоод учир мэдэх гишүүд суухгүй л байгаа биз поро мэт Ёрууд нь сууж байгаа даа

Avatar

иргэн 2025-12-04 59.153.84.210

Монголоор дүүрэн ганц бие ээжүүд бна, ихэвчлэн гэр бүлээс гадуурх харилцаагаар нийлж бий болсон тэжээлгэсэн эхнэр хүүхдүүд бна, үндсэн гэр бүл нь бас хохирсоор бдаг, энэ асуудалд ямар хуулиар зохицуулсан харилцаа бгаа юм бол? дараа нь хүүхдүүд нь том болоод хоорондоо танилгүй найзлахыг үгүйсгэхгүй

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.94.34

энэ поро нян мян сайтар бэлтгагдсэн тавиулууд юм шиг монголын төрд овжин орж том ярьдаг болж дээ ард нь өөр үндэс хамгаалж байдаг юм байлгуй энэ өөрөө гэхдээ яавч хэвийн биш талдаа хавдар энэ тэртэй ч байж болох

Avatar

Зочин 2025-12-04 82.144.201.2

П.Сайнзориг гишүүн " Маш алсын хараатай" цус ойртолтыг хөндөн ярьж бндаа, х***а нарыг оруулж ирэхгүй бол цус чинь улам ойртож…бид сөнөх төлөвтэй болж бгаа юм бн…ккк ккк Энэ хужааг хурдан зайлуул!!!!
ҮХЦ-ийн шийдвэр юу болсон бэ??? Булгантуяа, Сайнзориг…зэрэг хүмүүст ногдуулах ял яав???!!!!

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.180.103

Цус ойртолтыг хуульчид тогтоохгүй л дээ. Эмч нар,эмнэлгийн байгуулалгын л ярих асуудал.. Гадний хүнтэй суувал цусаа бузараллаа гэцгаадэг биздээөнөө оркууд нь ккк. Харинч цэсэргээгээ цусаа шинэчилж байгаа явдалал даа

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.94.34

энэ поро чинь өөрөө ч асуудалтай (цус ойртолттой байх магад) э****з ч байж болох яав ч эрүүл хэвийн биш талдаа

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.180.103

жихнэн ханьсахын хайр үр ачаараа тойруулаад суухыг жинхэнэ хайр ханьсаын хайр гэнэ. Энэ хайрыг бий болгохын тулд 2 хүн аль аль талаасаа чамайж байж боожуулж бэхжүүлдэг гэдэг юм билээ. Иймээс жинхэн хайр,уу ?түр зуурын шохоорхол уу гэдгээ ялгаж мэдэх таниж мэдэх хэрэгтэй.дараа гэр бүл болж үүр хүүхэд төрүүлэх хэрэгтэй Алиагаа ч ялгаж мэдэхгүйгээр хүүхэд төрүүлчихээдодоо хайргүй болчихлоо гэж үр хүүхдээ өнчрөл хагцалд хүргэж таарахгүй.Хайр ,эх эцэг болох нь нэгдмэл ойлголтоор хандвал зүйтэй

Avatar

Buun aavgui tetgemj avj eejiigee tejeedeg huuhduud garah nee 2025-12-04 202.55.191.132

Odoo bol bayan hunii huuhdiig gyals gargaad tejeelgeh gese huuhnuud l olshiroh ni dee huurhii. Jiremseltees hamgaaldag em uudag gej hudlaa heleed huuhedtei bolohod nuguu zaluu yaj ch chadahgui boldog saihan huuli garj bgaan bna.

Avatar

зочин 2025-12-04 66.181.184.122

пороро яагаад байна, орохгүй юм, ярихгүй сэдэв гэж байхгүй сайн эрээ энэ тогдоон

Avatar

Zochin 2025-12-04 112.72.13.18

Гэр бүл болж бүртгүүлэх сонирхолтой хүн байхгүй болох байлгүй дээ яваандаа энэ хууль нь хэрэгжээд эхлэхээр,

Avatar

Нэргүй 2025-12-04 103.229.121.252

эр хүнийг ялладаг хувь заяа, ажил, амьдралаар нь хохироодог эргүү хуулиа зас!!!!

Avatar

Нэргүй 2025-12-04 103.212.117.192

Засаж байгаа юм болов уу гэсэн улам доройтуулж байгаа юм байна.

Avatar

хахахахаха 2025-12-04 202.70.43.34

хахаха энхнэрээс салж болохгүй эхнэртээ хайргүй болж болохгүй хуультай боллоодоо ингээд…Өөрсдөө чадахгүй болохороо ийм тэнэг хууль санаачилдаг гэж үнэн бхооо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж