Монгол Улсад 138 улсын 37097 иргэн амьдарч байна

Монгол Улсад 138 улсын 37097 иргэн амьдарч байна

Монгол Улсад 138 улсын 37097 иргэн амьдарч байна
Монгол Улсад 2025 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 138 улсын 37097 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1175, БНСУ-ын 1777, БНЭУ-ын 2278, ОХУ-ын 3020, БНХАУ-ын 22868, иргэн, бусад улсын 5979 иргэн байна.
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байх боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 1.05 хувийг эзэлж байгаа байна. Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.64 хувь, ОХУ-ын иргэд 0.08 хувь, БНЭУ-ын 0.06, БНСУ-ын иргэд 0.05 хувь, АНУ-ын иргэд 0.03 хувийг тус тус эзэлж байгаа аж.
Оршин суух бүртгэлтэй гадаадын иргэдийг оршин сууж буй зорилгоор авч үзвэл, албан зорилгоор 585, хөдөлмөр эрхлэх 19092, суралцах 5304, хөрөнгө оруулах 5804, цагаач 1767, шашны 140, гэр бүлийн 3260, хувийн бусад зорилгоор 1145 гадаадын иргэн байна гэж Гадаадын иргэн харьяатын газраас мэдээлэв.
May be an image of map and text that says
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Цэцэг 2025-12-04 202.9.46.131

хөөж гаргаа х***а солонгос.япон нийгэрллд орос бгаа шүү.

Avatar

Нэргүй 2025-12-04 66.181.187.230

Аргагүй л сайхан нээлттэй орон болжээ, ура !

Avatar

Нэргүй 2025-12-04 202.126.88.111

юун олон юм вэ

Avatar

Нэргүй 2025-12-04 103.57.92.186

hatuu bolgooocheeeeeeeeeeeeeeeeeeeeeee

Avatar

Нэргүй 2025-12-04 202.55.188.120

хасагуудаа мартжээ казалдар казахлар

Avatar

Нэргүй 2025-12-04 103.11.194.78

Малаа тэд нар чинь Монгол улсын иргэд

Avatar

Варане 2025-12-04 59.153.115.166

Хятадууд 100 000 хүрсэн байх. Тав алхаад л хятад хүнтэй таарч байна. төр засаг нь арга хэмжээ авах цаг болсон. Урд хилээ хаасан ч бид амьдрана.Мах байна,Гурил байна, Нүүрс байна яаж ч бодсон өлсөж үхэхгүй,хөлдөж үхгүй.

Avatar

иргэн 2025-12-04 103.229.123.207

Энэ бол дарсан тоо,,,,,,,,Хятадууд хаа сайгүй,

Avatar

Нэргүй 2025-12-04 202.70.43.34

Хятад, Орос 2 улсын Иргэд л зөндөө байх шивдэээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж