Өсвөр үеийнхэнд зориулсан телевизийн шоунаас урлагийн карьераа эхлүүлж, одоо цагийн поп дууны урсгалыг тодорхойлж буй уран бүтээлч бол АНУ-ын дуучин, ая зохиогч Сабрина Карпентер юм. Тэрбээр сэтгэл хөдөлгөм ая эгшгийг бүтээж, дэлхийн урлагийн ертөнцөд нэрээ тамгалаад удаж байна. "NEWS" агентлагийн "ХҮМҮҮС" буландаа шар үстэй, шазруун охин гэгдэж байсан Сабрина Карпентерийн тухай онцолж байна.
“Please Please Please”, “Espresso” зэрэг дуу нь бүхий л чартад тэргүүлсэн поп дуучин, жүжигчин Сабрина Эннлинн Карпентер АНУ-ын Пенсильвани мужид 1999 оны тавдугаар сарын 11-нд төржээ. Түүний ээж Элизабет бүжигчин байсан бол аав Дэвид нь өсвөр насандаа хамтлагийн гишүүн байсан.

Эцэг, эх урлагийн мэдрэмж өндөртэй хүмүүс байсан тул Сабрина бага балчир наснаасаа эхлэн дуу, хөгжимд дуртай байв. Тэрбээр мөн Сара, Шэннон хэмээх хоёр эгчтэйгээс гадна эцэг нэгт Кайла хэмээх эгчтэй юм. Өдгөө Карпентерийн гэр бүл өнөр өтгөн болсон бөгөөд ээж Элизабет нь нуруу, нугасны эмчийн мэргэжил эзэмшиж, хувийн эмнэлэг байгуулсан. Ташрамд, Сабринагийн авга эгч Нэнси Картрайт "The Simpsons" хүүхэлдэйн киноны дүр Барт Симпсонд дуу оруулдаг байна.
Сабрина гэр бүлийнхээ урлагт дуртай зан чанарыг өвлөн авсан тул бүжиглэх авьяас нь хоёр настайгаас нь хойш нь тодорч эхэлсэн.
Улмаар, эцэг эх нь хүсэл сонирхол, авьяасыг нь үнэлж, долоо хоногийн зургаан өдөр бүжгийн хичээлд явуулдаг байжээ. Сабрина зургаан настайдаа дуулах арга зүйн хичээл үзэж эхэлсэн бөгөөд хожим "Rolling Stone" сэтгүүлд дуу дуулах нь "анхны хайртай учирсан мэт" санагддаг байсан гэж дурссан байдаг.

Тэрбээр Стиви Никс, Долли Партон, Кэрол Кинг, Пэтси Клайн нарын дууг сонсож өссөн. Хамгийн дуртай дуучин нь Кристина Агилера байсан бөгөөд түүний дуунаас урам зориг авдаг байсан аж. Сабрина "Paper" сэтгүүлд хэлэхдээ, “Би 11 настай байсан санагдаж байна. Тэр үед хэн ч Агилерагийн талаар ярихыг минь зогсоож чаддаггүй байсан. Тэр надад маш онцгой нэгэн. Түүний дуунууд намайг өсгөсөн” гэж ярьжээ. Мөн дуртай дуучныхаа дууг дуулсан бичлэгээ цахим сүлжээнд нийтэлдэг байсан тул алдартай продюсер, найруулагчдын анхаарлыг татаж чадсан байна.
ШАР ҮСТЭЙ, ШАЗРУУН ОХИН
Сабрина 2014 онд хамгийн анхны дуу бичлэгийн гэрээгээ хийснээс гадна жүжигчний гараагаа эхэлжээ. Улмаар Дисней сувгийн "Girl Meets World" цувралын гурван бүлэгт гол дүр бүтээж, дэлгэцийн уран бүтээлд зогсолтгүй хүч сорьсоор байлаа. Харин 2021 онд "Island Records"-той гэрээ байгуулснаас хойш Сабрина “Feather”, “Nonsense” зэрэг дуунуудаараа поп хөгжмийн ертөнцөд шуугиан тарьсан юм.
"Girl Meets World" болон өөр хувилбар нь болох "Boy Meets World" цуврал кинонд Сабрина Маяа Харт гэх шаргал үстэй, шударга зантай, шазруун охины дүрийг гарамгай бүтээсэн юм.

Тус цуврал дэлхийн олон оронд цацагдсанаар Сабринаг алдрын оргилд хөтөлсөн. Тэрбээр энэ тухай дурсахдаа, "Миний ертөнц, миний бүх зүйл байсан. Би нэг хэсэг нь болсондоо, мөн энэ цувралын илэрхийлэх гэсэн бүх зүйлсэд талархаж, бахархдаг байсан" гэж "Teen Vogue" сэтгүүлд ярьжээ. Мөн "Хэрэв би яг одоо энэ дүрд тоглох байсан бол зарим зүйлийг өөрөөр хийх байсан нь гарцаагүй. Гэхдээ энэ шоуны хамгийн гайхалтай зүйл бол бид өөрсдийн тоглож буй дүрийнхээ насны хүмүүс байсан. Мөн өсөж хөгжиж буй дүрд тоглох явцдаа өөрсдийгөө мөн адил хөгжүүлж байсан" гэж онцолжээ.
"ХИЙХИЙГ ХҮССЭН ЗҮЙЛЭЭ Л ХИЙ"

Сабринагийн дуучны карьер анхны дүр авсан мөчөөс эхэлсэн гэж хэлж болно. Тэрбээр 2009 онд "The Next Miley Cyrus Project" нэртэй дууны тэмцээнд оролцож, гуравдугаар байр эзэлсэн. Мөн Диснейтэй гэрээтэй байх үедээ дөрвөн цомог гаргасан байна. Тухайлбал, 2015 онд "Eyes Wide Open", 2016 онд "EVOLution", 2018 онд "Singular Act I" болон "Singular Act II" юм. "Хуучин цомгуудыг минь хайрлаж, сонсдог хүмүүст би хайртай. Гэхдээ цар тахлын өмнө болон дараах хувь хүн, уран бүтээлчийн дүр төрх, зан төлөв минь өөрчлөгдсөн" гэж тэрбээр цомгуудынхаа талаар тайлбарласан байна.
Мэдээж хэрэг, өсвөр насныханд зориулсан уран бүтээл туурвидаг байсан тэрбээр хэдхэн жилийн дотор цоо шинэ Карпентерийг бий болгосон юм. Түүний загварын чиг хандлага хүртэл өсвөр насны охиноос дур булаам, романтик эмэгтэй болон өөрчлөгджээ.
Сабрина өдгөө Грэммид зургаан удаа нэр дэвшиж, хоёр удаа шагнал хүртсэн амжилттай эмэгтэй. Тэрбээр "Short n’ Sweet" цомгоороо шилдэг цомог, шилдэг дууны төрөлд тэргүүлж, шагнал гардах авахдаа "Энэ цомог дэлхий ертөнцийг илэрхийлдэг" гэж онцлон тэмдэглэж байв. Тэрбээр мөн "Өсвөр насныханд өгөх хамгийн чухал зөвлөгөө бол хийхийг хүссэн зүйлээ л хий. Бусдын санаа бодлыг чухалчилж хэрэггүй. Гэхдээ энэ нь хүн бүрт хамаатай" гэж хэлжээ.
"НАЙЗ ЗАЛУУ МИНЬ БАЙСАН УЧИР КЛИПЭНД ТОГЛУУЛСАН ГЭЖ БОДОЖ БОЛОХГҮЙ"
Сабринагийн хайр, дурлалын амьдрал тийм ч нууц биш. Тэрбээр өмнө нь жүжигчид Брэдли Стивен Перри, Гриффин Глук, Жошуа Бассетт, мөн хөгжимчин Шон Мендес нартай болзож байсан Хамгийн сүүлд "Saltburn"-ийн жүжигчин Барри Кеогантай үерхсэн боловч саяхан салсан.

Тэднийг анх 2023 оны арванхоёрдугаар сард болзож байгаа гэх таамаглал гарсан байдаг. Улмаар 2024 оны Грэмми шагнал гардуулах ёслол болон Мет Галад хамтдаа олны өмнө гарч ирснээр, таамгийг бодит болгосон юм. Түүнчлэн Сабрина Кеоганыг "Please Please Please" дууныхаа клипэнд тоглуулсан байдаг. Энэ талаар Сабрина хэлэхдээ, "Найз залуу минь байсан учир клипэнд тоглуулсан гэж бодож болохгүй. Гэхдээ тэрбээр энэ үеийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг гэж би боддог. Тиймээс клипэндээ тоглуулсан бөгөөд дууг минь илүү онцгой болгосон юм шиг санагддаг" гэж хэлсэн байна. Гэсэн хэдий ч хос хоёр албан ёсоор нэг жил үерхсэнийхээ дараа харилцаагаа дуусгасан болохоо 2024 оны арванхоёрдугаар сард мэдэгдсэн юм.

"Celebrity Net Worth"-ийн мэдээлснээр, Сабрина ойролцоогоор 12 сая ам.долларын хөрөнгөтэй. Тэрбээр бага наснаасаа эхлэн урлагийн салбарт ажиллаж байсан тул хөрөнгийн ихэнх хувь нь тайз, дэлгэцийн уран бүтээлээс бий болсон. Сабрина мөн "Prada Beauty"-ийн төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд "Dunkin Donats"-тай хамран ажилладаг.
3,548.92






















































Нэргүй 2025-12-04 66.181.178.233
ANUSDI VANXANI SEXSEER BIEE UNELLEED BOOW XXI BOOW DOLOOJ VANAGLMAAR SHAAX ERD80955877
Нэргүй 2025-12-04 203.44.80.130
Sabrina гэдэг чинь Subzero-гийн авгай бил үү