Засгийн газар баялгийн хулгай, авлига, хар тамхи зэрэг үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх гэмт хэргүүдтэй хийж буй тэмцлийг эрчимжүүлэх зорилго бүхий Тусгай ажлын хэсэг байгуулснаас хойш хар тамхи, мансууруулах бодистой холбоотой тусгай ажиллагаа идэвхжиж, хэд хэдэн томоохон хэргүүдийг илрүүлээд байна. Хууль хяналтын байгууллагууд энэ сар гарснаас хойших гурван хоногт их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлсэн хоёр ч тохиолдлыг илрүүлжээ. Тухайлбал С, Н, Б нарын зохион байгуулалттай бүлэг этгээд арванхоёрдугаар сарын 01-ний өдөр метамфетамин хэмээх мансууруулах бодисыг шингэн төлөвт оруулж, хилээр нэвтрүүлэхийг завдсан байна. Энэ нь “шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис илрүүлсэн анхны тохиолдол гэж бүртгэгджээ. Мөн улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газарт энэ сарын 03-ны өдөр БНСУ-аас ирсэн илгээмжээр шинэ төрлийн сэтгэцэд нөлөөт бодис хил давуулахаар завдсаныг таслан зогсоожээ. ТЕГ, ЦЕГ, ГЕГ-ын хамтарсан "Суваг-2" арга хэмжээний хүрээнд уг хэргийг илрүүлсэн байна. Тус ачааг иргэн Л нь электрон тамхины шингэн гэж мэдүүлсэн байжээ. Түргэвчилсэн шинжилгээгээр 5 ширхэг хуванцар савтай 1 литр орчим шингэн нь сэтгэцэд нөлөөт бодис болох нь батлагдсан байна.
Сүүлийн үед гэмт хэрэгтнүүд сав баглаа боодол өөрчлөх, бараа бүтээгдэхүүнд шингээх, шингэн төлөвт оруулах зэргээр хар тамхи, мансууруулах бодисыг нуун далдлах болжээ. Тийм учраас хил гаалийн бүсээр зорчихдоо бусдаас бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг дайвар байдлаар авахгүй байхыг тагнуулын байгууллага анхаарууллаа.
3,548.92






















































Ганаа 2025-12-03 103.212.117.151
ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭГЧ НИЙЛҮҮЛЭГЧ ГЭЛТГҮЙ ХАТУУ АРГААР ХАШРААЖ БАЙХ ХЭРЭГТЭЙ.ХАР ТАМХИ БОЛ ГАЛЗУУРЛЫН БАС НЭГ АЮУЛТАЙ ӨВЧИН.ДОН ТУСАХААРАА ХҮНИЙ ҮЙЛ ХӨДЛӨЛ ӨӨРЧЛӨГДӨЖ БАЙДАГ.
ЧУХАЛЫН ДАРААЛАЛ 2025-12-03 202.70.43.34
Манай ТӨР засаг Хайр Сэтгэл, Эхнэр Нөхөрийн хэрүүл, Хүний Биологийн Процесс Төрөх, Хуримлах, Халамжлах Харж үзэх, Вээп татаад бгаа хүүхэддээ зориулсан тамхины хууль, Баяр Амралтын Өдрүүдийн Хуулиуд л гаргах юмдааа….Энэ улсад Эхнэр Нөхөрий хэрүүл зодооноос өөр чухал асуудал байхгүй юм бишүү дээ…..Эхнэр Нөхөр биесдээ Хайргүй болсон бол тэгээл сална л биздээ
Нэргүй 2025-12-03 158.59.146.30
ingej eh orniihoo ireeduig ballah hereg bgaa yum bhdaa, ene shunaliin tiipuuded
Хураасныг ил тод нийгэмд харуулж устгах хэрэгтэй 2025-12-03 202.179.25.93
1
Нэргүй 2025-12-03 103.212.119.177
Мансууруулах бодис зарж хойч үедээ хорлож байгаа малнуудыг шууд цааз эсвэл бүх насаар нь гянданд хорих хэрэгтэй
Мөнхжаргал 2025-12-03 103.57.95.65
Хар тамхи оруулж ирж буй сүлжээг илрүүлэх хэрэгтэй.