Засгийн газрын өнөөдрийн /2025.12.03/ хуралдаанаар Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хэлэлцсэн байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.ЦЭРЭНСАМБУУ:
-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд 2026 онд багтаж Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.
2020 онд ТЭЗҮ нь батлагдсан. 2025 оны арваннэгдүгээр сард ТЭЗҮ -ийг шинэчлэн батлах үүрэг өгсний дагуу “Эрдэнэс Тавантолгой” ХК ордын нэгдсэн ТЭЗҮ-ийн ажлыг шинэчлэх ажлыг хийж байна. 2026 оны эхний улиралд энэ ажлыг дуусгахаар ажиллаж байна. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК-д сүүлийн гурван жилийн санхүүгийн тайланд олон улсын хараат бус хөндлөнгийн аудит оруулах сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг үргэлжлүүлээд хийж байна.
Бор тээгийн орд нь 424 сая тонн нүүрсний нөөцтэй, үүнээс 95 хувь нь сул коксжих нүүрс, 5 хувь нь эрчим хүчний нүүрс эзэлдэг.
“Эрдэнэс Тавантолгой” компани сүүлийн гурван жил 30 сая орчим тонн нүүрсийг борлуулж экспортоллоо. Олборлолтоо нэмэгдүүлэхийн тулд Бор тээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, гадаадын хөрөнгө оруулагчийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарлах, лицензээ “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө эзэмшээд Уул уурхайн биржийн тухай хуулийнхаа дагуу биржийн үнээрээ нүүрсний борлуулалтыг нэмэгдүүлэх, 15 сая тоннын хүчин чадалтай ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоо судалгааг танилцууллаа. Дараа дараагийн Засгийн газрын хуралдаанд нарийн тооцооллыг гаргаж, 2026 ондоо багтаан нэг тэрбум ам.долларын нэмэлт орлого олох, мөн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт дуусах үед Бор тээгийн ордоос нэмэлт 15 сая тонн нүүрс экспортолж, эдийн засагт бодит хувь нэмэр оруулах талаар бэлтгэл хангаад ажиллаж байна.
Г.ХОРОЛ
3,548.92



















































иргэн 2025-12-03 66.181.171.252
ккк бас нэг үлээдэг гар, хятадууд нүүрс авахгүй бол яах уу, угаасаа авах нь багасах нь тодорхой. Наад хөрш улсынхаа сэргээгдэх эрчим хүчинд оруулж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хар, тооцоол доо, 3 жилийн дараа наад мөрөөдөл чинь жогорхой шүү. Тооцоол, төлөвлө.
Зочин 2025-12-03 103.145.234.38
Энэтхэг улсад нүүрсээ борлуулья. Тээвэр ложистикийн тохиромжтой хувилбар олдоно шүү. Өрсөлдөөн нэмэгдэж үнэ нь ч өсөх байх.
зочин 2025-12-03 66.181.160.85
Өөө Энэ чинь нөгөө Их Хуралаас хөөгдөж гараад байсан гар мөн байна шдээ .. Хөөгдөж гараад бүр дэвшчихсэн юм уу?..
зочин 2025-12-03 66.181.181.191
Энийг чинь нөгөө экс Их хурлын дарга хуссан биш үү? Эсвэл Ерөнхий сайд худлаа ярьсан юм уу?
Нэргүй 2025-12-03 103.212.117.149
Манай яруу алдарт энхрий хайрт МАНчингууд яаж хусхав гээд л орондоо орох завгүй орчилдож эрэгчин эмэгчинээ үзэлцэж буй бхоо…