Трамп дахин 10 гаруй улсын иргэдэд аяллын хориг тавьж магадгүй

Трамп дахин 10 гаруй улсын иргэдэд аяллын хориг тавьж магадгүй

Трамп дахин 10 гаруй улсын иргэдэд аяллын хориг тавьж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп дахин 10 гаруй улсын иргэдэд аяллын хориг тавихаар зэхэж байна. Тэрбээр өмнө нь 19 улсын иргэдэд хориг тавиад байсан бол үүнийгээ өргөжүүлэн, 30 гаруй болгох гэж байна гэсэн үг юм. Өмнөх 19 улсын ихэнх нь Африк тивд байсан. Мөн Афганистан, Иран, Ливи зэрэг исламын шашинтай орнууд байжээ.

Өмнө нь хоригт багтсан улсуудыг нэрлэвэл Афганистан, Мьянмар, Чад, Бүгд найрамдах Конго, Экваторын Гвиней, Эритрей, Гаити, Иран, Ливи, Сомали, Судан, Йемен, Бурунди, Куб, Лаос, Сьерра Леон, Того, Туркменистан, Венесуэль гэсэн улсууд байна.

Трамп цагаачлалын эсрэг арга хэмжээнүүдийг идэвхтэйгээр авсаар байгаа билээ. Энэ хүрээнд орогнол хүсч өмнөд хил дээр ирэгсдийг хориглох, улс даяар цагаачдын баривчилгаа хийх зэрэг арга хэмжээ авсан.

Энэ удаагийн хоригийн талаар Трамп албан ёсоор мэдээлээгүй ч гэлээ Цагаан ордны Төрийн нарийн бичгийн дарга Кристи Ноэм ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ жагсаалтыг нэмэгдүүлэх санал тавьсан гэж цахим сүлжээндээ бичжээ. Тэрбээр "Манай улсыг алуурчин, шимэгч, эрх мэдэлд шунамхайрагчдаар дүүргэж буй тэр хараал идсэн улс орон болгон жагсаалтад багтсан байгаа. Бидний өвөг дээдэс энэ үндэстнийг цус, хөлс, эрх чөлөөний гуйвшгүй хайраар бүтээсэн. Гадаадын түрэмгийлэгчид баатруудыг маань хядаж, бидний хүнд хүчир хөдөлмөрөөр олсон татварын мөнгийг сорог, америкчуудын хүртэх ёстой ашгийг завшиг гэж бүтээгээгүй. БИД ТЭДНИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. НЭГИЙГ НЬ Ч ХҮСЭХГҮЙ БАЙНА" гэжээ.

Трамп өмнө нь ерөнхийлөгч асан Байденг сайн шалгалгүйгээр цагаачдыг нэвтрүүлсэн гэж буруутгаж байсан. Тэр өмнөх бүрэн эрхийнхээ хугацаанд ч исламын шашинт орнуудын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг хориглох хүсэлтэй байсан. Тухайн үед АНУ исламын шашинтай долоон улсын иргэдэд аяллын хориг тавьж байжээ.

ЭХ СУРВАЛЖ: MIRROR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-12-03 45.117.34.67

Энэ ер нь маш зөв санаа, шийдвэр шүү. Дэлхийн улс орнуудын хүмүүс байдаг байдагтаа эх орон нутаг усаа гэсэн сэтгэлтэй хайрлаж, хамгаалж, хөгжүүлж энх тайвнаар зэрэгцэн оршиж, амьдрах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-03 94.156.175.72

АМЕРИКИЙН ХУВЬД ЭНЭ ХАРИН ТАЛАРХУУШТАЙ ШИЙДВЭР БАЙНА. НУТАГ ОРОНД НЬ ИРЧЭХЭЭД ИРГЭДИЙНХ НЬ АМГАЛАН ТАЙВАНГ АЛДАГДУУЛЖ , ӨВЧИН НЭМЭГДҮҮЛЖ ХЭРЭГ ЗӨРЧИЛ БУЗАР МУУХАЙГ ДЭЛГЭРҮҮЛЭЭД ХАЛАМЖ ТЭТГЭВЭР НЭХЭЖ ХҮНИЙ ЭРХ ГЭЖ ОРЛИЛДООД БАЙДАГЮМНУУДААР ЯАДАГ ЮМ

Avatar

c 2025-12-03 50.147.160.114

mdrlgalzyy chadnacn

Avatar

workeroon xsgyi cjnep 2025-12-03 50.147.160.114

baaxan zalilanblokfeo, chanjingp fuckdyyriaj;

Avatar

Нэргүй 2025-12-03 103.229.122.15

chinghai avgain nuutss amrag trump sdaaaa

Avatar

Нэргүй 2025-12-03 202.21.107.11

МСЛАМЧУУД т*******т ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НЬ ТОДОРХОЙ ККККК

Avatar

Нэргүй 2025-12-03 202.126.89.117

Монгол улсын иргэдэд АНУ аялаллын хориг тавихаар шийдлээд хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж