Улаанбаатарт 13 хэм хүйтэн, багавтар үүлтэй байна

Улаанбаатарт 13 хэм хүйтэн, багавтар үүлтэй байна

Улаанбаатарт 13 хэм хүйтэн, багавтар үүлтэй байна

Ньюс агентлаг 2025 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна


Улаанбаатар хот орчмоор, шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө их төлөв цэлмэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -30-32 хэм, бусад хэсгээр -22-24 хэм, өдөртөө -11-13 хэм хүйтэн байна.

Багануур орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө их төлөв цэлмэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30-32 хэм , өдөртөө -15-17 хэм хүйтэн байна.

 Тэрэлж орчмоор: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -29..-31 хэм , өдөртөө -14-16 хэм хүйтэн байна.

Энэ сарын 4,5-нд  ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -31-36 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр -27-32 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12-17 хэм, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор -17-22 хэм, бусад нутгаар -22-27 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -20-25 хэм Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1-6 хэм, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5-10 хэм, бусад нутгаар -10-15 хэм хүйтэн байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Увс нуурын хотгороор нуурын нөлөөгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

ЭХ СУРВАЛЖ: Ус, цаг уур орчны шинжилгээний газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж