“Дисковер Монголиа”-д Арабаас төлөөлөгч иржээ

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

“Дисковер Монголиа”-д Арабаас төлөөлөгч иржээ

“Дисковер Монголиа”-гийн хоёр дахь өдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөө өглөөний байдлаар уул уурхайн бага хуралд оролцогчдын тоо 800 гараад байгаа бөгөөд төлөөлөгчөө илгээсэн орны тоо ч 16-д хүрчээ. Америк, Австрали, Герман, Канад гэхчилэн уламжлалт түншүүдээс гадна Арабын Оман улсын төлөөлөгч өнөөдөр хүрэлцэн иржээ. Өнөөдөр илтгэл тавьсан хүмүүсээс хамгийн сонирхолтой лекц уншсан хүн бол Голомт банкны гүйцэтгэх захирал Жон Финиган байлаа. Тэрбээр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал болоод ирээдүй хэтийн төлвийн талаарх таамаглалын талаар санал бодлоо илэрхийлсэн юм.

Түүнчлэн “Дисковер Монголиа”-гийн хоёр дахь өдрийн хуралдааны үеэр олныг алмайруулж чадсан нэгэн бол “Эрдэнэ Монгол” компанийн олон нийтийн харилцааны зөвлөх Жон Лайонс байсан. Тэрбээр уул уурхайн бага хурлын индэр дээрээс монгол хэлээр илтгэсэн анхны гадаад хүн байсан. Монголчууд нь хүртэл англиар илтгэл тавьж байсан ч ноён Жон Лайонс монголоор дуудлага болоод  үг үсгийн алдаагүй маш цэвэрхэн ярьж байх нь үнэхээр сонирхолтой санагдаж байлаа. Харин одоо Хүүхдийн ордонд уул уурхайн бага хурлын “Засгийн газрын цаг” явагдаж байгаа. 16 цагаас “Парламентийн цаг” эхлэх бөгөөд гадаадын зочид төлөөлөгчдийн хувьд бодлого боловсруулагчидтай зөвлөлдөх зүйл багагүй байгаа нь мэдээж юм.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж