Хонгконгийн Тай По дүүрэг дэх орон сууцны хороололд арваннэгдүгээр сарын 26-ны өдөр гал гарч, олон арван хүн амь үрэгдсэн билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, нас барагсдын тоо 156, гэмтэж шархдагсдын тоо 79 хүрчээ. Мөн одоо хүртэл сургийг нь гаргаж чадаагүй байгаа 30 орчим хүн байна. Барилгын гадна талаар босгосон хулсан бүтэцнээс болж гал тийм хурдтай тархсан гэж дүгнээд буй. Энэхүү нийтлэлээрээ Хонгконгод яагаад заавал хулсан шат ашигладаг тухай онцолж байна.
Гал гарсан хорооллын орон сууцнууд 31 давхар өндөр байсан. Тус байшингууд нь 1983 онд ашиглалтад орсон бөгөөд гал гарах үед засвар шинэчлэлтийн ажил нь ид өрнөж байжээ. Тийм ч учраас барилгын гадна талаар хулсан шат тавьж, хамгаалалтын ногоон бүтээлгээр хучсан байжээ.
Хулсан шат нь хэдэн зууны түүхтэй холбоотой. Энэ нь түүх соёлоос гадна инженерчлэл, эдийн засгийн өргөн утга агуулгатай. Гэвч сүүлийн үед хулсан шат галын аюулгүй байдлын асуудлыг хөндөж буй тул хэзээ, хаана ашиглах вэ гэдгийг нухацтай хэлэлцэж, дүрэм журамтай болгох шаардлага үүсчээ.
АШИГТАЙ БОЛОВЧ АЮУЛТАЙ ИНЖЕНЕРЧЛЭЛ
Хулс бол хөндий хэлбэр дүрстэй ургамал. Хамгийн гол онцлог нь хулс асар хурдан ургадаг. Бүтцийн хувьд хөнгөн мэт боловч бэхэлгээг нь зөв хийсэн тохиолдолд салхинд уначихгүй, ажил хийж буй хүмүүсийг ч унагаачихгүй байх хангалттай хүчтэй. Тийм учраас хулсан шонгуудыг хооронд нь нягт холбож, барилгын ажилд ашигладаг. Зөвхөн Хонгконгоор тогтохгүй эх газрын Хятад, Энэтхэг, Зүүн Өмнөд Ази, Өмнөд Америкийн зарим хэсэгт хулсыг өргөнөөр ашигладаг аж.
Хонгконгийн Барилгын газар болон Хөдөлмөрийн газар хулсан шатны хэрэглээтэй холбоотой тодорхой удирдамжийг мөрддөг.
Хулсыг барилгын ажилд ашигладаг үндсэн гурван шалтгаан бий.
Нэгдүгээрт, хурд. Хулсан шон хөнгөн бөгөөд янз бүрийн хэлбэрээр тайрч, засч янзлахад тохиромжтой. Тиймээс хурдан хугацаанд хэлбэр хэмжээг нь өөрчлөн, хооронд нь холбож боодог. Кран явах боломжгүй давчуу, нарийн гудамжинд барилгын ажил хийхэд хулсан шатыг ашигладаг.
Хоёрдугаарт, хямд өртөг. Төмөр зэрэг бусад метал бүтэцтэй харьцуулбал хулс асар хямд. Тиймээс гүйцэтгэгчдийн хувьд үнийн саналаа буулгах боломж болдог. Үүний зэрэгцээ олдоц элбэг байдаг нь хамгийн том давуу тал. Орон нутгаас хулсаа татаж авснаар гүйцэтгэгчдийн төсөв хамаагүй багасдаг.
Гуравдугаарт, уламжлал. 1085-1145 оны хооронд амьдарч байсан Жан Зэдуаны "Цинмингийн баярын үеэр голын эрэгт" гэх алдартай уран зураг байдаг. Энэ зураг дээр хулсан шат дүрслэгдсэн байдгаас харвал хулс нь түүх соёлын арвин уламжлалыг шингээсэн түүхий эд юм. Өнөөдөр ч хулсан материал нь хотын барилгын соёлын нэг хэсэг хэвээр байна.
Өөр газруудад төмөр зэрэг бүтэц давамгайлдаг байтал Хонгконгийн барилгууд яагаад хулсан шат ашигладагийг эдгээр шалтгаан тайлбарлана. Төмөр хийцийг хугалж, нугалах, боловсруулах, гагнах гээд илүү ажил шаардагддаг бол хулс тиймгүй. Нэг үгээр хэлбэл, хулсны байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь ч бага юм.
ЭРСДЭЛ
Хулсан шатанд үндсэн хоёр эрсдэл бий. Мэдээж Хонгконгод болсон эмгэнэлт явдлыг харвал хамгийн эхний эрсдэл нь гал түймэр. Хуурай хулс нь шатамхай, гэтэл барилгын засварын үеэр ашигладаг ногоон тор нэмэгдчихээр улам эрсдэлтэй болдог.
Харин хоёр дахь эрсдэл нь хулсны хувьсамтгай чанар буюу цаг агаараас шалтгаалж хулсны бүтэц, чанар өөрчлөгддөг явдал. Хулс нь байгалийн материал учраас төрөл зүйл, нас, чийг зэргээс хамаарч бат бөх чанар нь ялгаатай байдаг.
Хонгконгийн барилга үйлдвэрлэлийн шинэчилсэн удирдамжид үүнийг зохицуулсан зүйлс байдаг боловч гэнэтийн гал түймэр зэргийн өмнө яах ч аргагүй юм.
Хонгконгийн засгийн газар шинээр баригдаж буй барилгуудын дор хаяж 50 хувьд нь метал шат ашиглахыг энэ оны гуравдугаар сард дүрэмчлэн тогтоосон. Хуучин барилгын засвар үйлчилгээнд ч металл хийц ашиглахыг тусгасан байна. Энэ оны зургаа, долдугаар сард засгийн газар 50 хувь гэсэн дээрх шаардлагаа дахин давтаж, сануулжээ. Тиймээс цаашид барилгын ажил шатамхай бус систем рүү шилжиж байгаа гэж ойлгож болно.
Хонгконгод болсон эмгэнэлт явдлын дараа хулсыг сайн, эсвэл муу гэж нэг тал руу нь хэлбийлгэн дүгнэх нь өрөөсгөл. Энэ нь тухайн цаг үеийнхээ нөхцөл байдалтай уялдах зүйл юм. Гудамж талбайн зай хязгаарлагдмал, төсөв багатай тохиолдолд хулсны давуу талыг яах аргагүй ашигладаг. Гэхдээ өндөр, хүн ам ихтэй орон сууцны хорооллуудад галын эрсдэл болон хувьсамтгай чанарыг нь бодолцох шаардлагатай болж байна.
3,548.92





















































Нэргүй 2025-12-04 103.229.123.123
байрны соёл гэж мэдэхгүй хүмүүс олширсон тагтыг хог овоолдог гээд ойлгосон ийм амьтадаас болж хүнд асуудал гардаг тамхи их татна новшнууд
Нэргүй 2025-12-04 103.229.121.252
манайд ч бас хэцүү дээ. Байр болгон дотроо машины зогсоолтой. нэг мал ямбий машинаа шатаачих вий. Бас байрны соёл мэдэхгүй оркууд их байнаа!!!! Орон сууцны доор бдаг зогсоол дотор хөлдсөн машин оруулчихаад дороос нь газ бас паяалникаар халааж байх юм!!! СӨХ-үүд оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Бас төрийн байгууллагууд хяналт шалгалт маш сайн хийх ёстой!!!
Нэргүй 2025-12-04 202.21.108.15
аль 90 ээд оны эхэн үеийн Жеки Чаны гүйж дүүлж явсан хулсан шат яг хэвээрээ бга нь сонин юм шүү.
Зочин 2025-12-04 202.126.91.28
Яг энэ шиг нэг л гал гарвал хороолол тэр чигээрээ шатаж, маш олон хүн хохирох байшин бол Маршал тауны үргэлжилсэн, новширсон хороолол байгаа шүү. Бас замын цагдаагийн газрын зүүн талд Union building гээд нэг новширсон барилга байгаа. Энэ хоёрт нэг л гал гарвал дуусаа.
бө 2025-12-04 202.131.248.148
Алтай хотхон, БЗД-ийн алдарт 26-р хороо гэх мэт зүү орох зайгүй шамбааралдсан олон барилгууд байнаа байна
Нэргүй 2025-12-04 202.70.43.34
Ээээ Манай Монгол улс юуу ч байсан Сурахгүйэээ Хөгжихгүй ээээ хахахахаха