НҮБ санхүүгийн хямралтай тулгарчээ

НҮБ санхүүгийн хямралтай тулгарчээ

НҮБ санхүүгийн хямралтай тулгарчээ

НҮБ томоохон санхүүгийн хямралтай тулгарч байгаа тул 2026 оны төсөв болон ажилтны тоогоо эрс бууруулахаар болжээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мэдэгдэлдээ, гишүүн орнуудын 1.59 их наяд ам.долларын төлөгдөөгүй өр хуримтлагдсаны улмаас танах болсон гэж онцолсон байна.

Тодруулбал, 2026 оны төсвийг 15.1 хувиар бууруулж, 3.24 тэрбум ам.доллар байлгахаар болжээ.

Энэ нь 2025 оны төсвөөс 577 сая ам.доллараар бага байна. Дараа нь НҮБ харьяа агентлагуудаасаа 2681 орон тоог халах юм байна. Мөн улс төрийн тусгай үйл ажиллагааныхаа 21.6 хувийг зогсоох болжээ.

НҮБ-ын мэдэгдэлд тайлбарласнаар, АНУ, Хятад, ОХУ, Мексик зэрэг гишүүн орнууд гишүүнчлэлийн хувь нэмрээ оруулаагүй тул төсвийн таналт хийж байна.

Улмаар ажилтны орон тоог нөхөх боломжгүй болсон аж. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш хоёр чухал үйл ажиллагааг төсвийн таналтаас чөлөөлнө гэдгийг мэдэгдсэн. Үүнд Газын зурвас дахь нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилготой "UNRWA" агентлаг, "Хөгжлийн данс ба Африкийн хөгжлийн төлөөх үйл ажиллагаа"-ны төсөв орж байна.

Шууд таналтуудаас гадна НҮБ мөнгө хэмнэх зорилгоор Нью-Йорк дахь ажлын байрны талбайгаа багасгаж байна. Тус байгууллага 2027 оны сүүл гэхэд өндөр үнэтэй хоёр оффисынхоо түрээсийг цуцлах төлөвлөгөөтэй байгаа. Ингэснээр 2029 оноос эхлэн жил бүр 24.5 сая ам.доллар хэмнэх боломжтой болох юм.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-03 188.162.254.22

яг Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид хорчид шургалсан ядаргаатай байгуулага шиг.

Avatar

Нэргүй 2025-12-03 59.153.115.124

Аргагүй шүү дээ, НҮБ-ын ажилтнуудын хүүхдүүд НҮБ-ээр даалган жилийн 40000 ам. долларын хувийн International бүрэн дунд сургуулиудад явдаг. Эдгээр хүүхдүүд үргэлжлүүлээд дахиад НҮБ-ын бүрэн тэтгэлгээр АНУ-ын их сургуулиудад 4 жил суралцдаг.

Avatar

Нэргүй 2025-12-03 103.229.122.241

ЯМАРЧ ХЭРЭГГҮИ БАИГУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж