АНУ-ын засгийн газрын хэрэгжүүлэх хадгаламжийн хөтөлбөрт тус улсын тэрбумтан Майкл болон Сюзан Делл нар нийт 6.25 тэрбум ам.доллар хандивлахаа мэдэгджээ. Энэ нь хэдэн сая америк хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийсэн түүхэн алхам болсон гэж "GivingTuesday" онцолжээ.
Тодруулбал, Трампын засгийн газар америк хүүхдүүдийн санхүүгийн боловсролд зориулж "Trump account" хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
Энэ нь гэр бүлийн дундаж орлого нь 150 мянган ам.доллараас бага, ядуу бүс нутгийн хүүхдүүдэд зориулсан хадгаламжийн хөтөлбөр юм. Деллийн гэр бүлийн хандивын тусламжтайгаар 10 наснаас доош насны 25 мянган хүүхэд хадгаламжийн данс нээлгэх боломж бүрдэж байгаа юм. "Бидний бэлэг засгийн газрын хөтөлбөрт хамрагдаагүй, боломж бүрдээгүй 10 ба түүнээс доош насны хүүхэд, тухайлбал 0-2 насны хүүхдүүдэд зориулсан. Одоо эдгээр хүүхэд ирээдүйдээ санхүүгийн баталгаатай амьдрах үндэс тавигдлаа" гэж "Dell Technologies" компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Майкл Делл "Forbes" сэтгүүлд ярьжээ. Түүний цэвэр хөрөнгө 148 тэрбум ам.доллар гэж тооцоологдсон байдаг.
Трампын засгийн газрын хэрэгжүүлж буй хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн хадгаламжаас тодорхой хэсгийг заавал индекс санд хөрөнгө оруулах ёстой.
Энэ нь зах зээлийн ерөнхий байдлыг дагаж хөдөлдөг сан бөгөөд цаашид хадгаламжийг нь өсгөхөд гол үүрэг гүйцэтгэх юм. Засгийн газраас эхний ээлжид 2025-2028 оны хооронд төрсөн америк хүүхэд бүрд данс нээж, тус бүрд нь 1000 ам.доллар хийхээр төлөвлөсөн. Дараа нь хүүхэд 18 нас хүрснээр "Trump accounts" хадгаламжаа ашиглах эрхтэй болж, их сургуульд явах, байр авах, бизнесээ эхлүүлэх зэрэгт ашиглаж болно. Түүнчлэн, эцэг эх, асран хамгаалагч нь хүүхдийнхээ дансанд жилд 5000 ам.доллар хийх боломжтой. Мөн байгууллага бүр ажилтныхаа хүүхдийн дансанд 2,500 ам.доллар хүртэлх мөнгө хийж, ирээдүйг нь дэмжих боломжтой. Энэхүү хөтөлбөрийг 2026 оны долдугаар сарын 4-нд хэрэгжүүлж эхлэх төлөвтэй байгаа юм.
Хэдийгээр энэхүү хөтөлбөр америк хүүхдүүдэд эртнээс санхүүгийн боломж олгох боломжтой ч зарим шинжээчид хүүхдийн ядуурлыг нэн даруй бууруулахгүй гэж үзэж байна. Шүүмжлэгчид хэлэхдээ, уг дансыг баталсан хууль нь яг одоо доогуур орлоготой гэр бүлд шууд тусламж үзүүлдэг "Medicaid", хүнсний талон болон бусад халамжийн хөтөлбөрийн зардлыг танасан гэж үзэж байна.
3,548.92




















































зочин 2025-12-03 66.181.185.155
Олигтой залгамж үегүй,хөрөнгөө бахдааж ядсан зарим хүмүүс ийм үйлдэл хийдэг, Хүмүүс дэлхийд нүцгэн ирж нүцгэн буцдаг, Бараг өвс мэт байгалийн бүтээгдэхүүн