Ахмад хөлбөмбөгчид өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2010.09.09-нд нийтлэгдсэн

Ахмад хөлбөмбөгчид өрсөлдлөө

1999 оноос эхлэн жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж ирсэн 55-аас дээш насны хөлбөмбөгчдийн оролцдог Н.Лувсандоржийн нэрэмжит Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд энэ сарын 8, 9-нд болж өндөрлөлөө. Нийслэлийн Биеийн тамир, спортын хороо /тухайн үеийн нэр/-ны санаачлагаар анхлан зохион байгуулж байсан тус тэмцээн жил бүр хүрээгээ тэлж буй. Нийслэлийн 3-р дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд хоёр өдөр үргэлжилсэн 2010 оны ахмад үеийн хөлбөмбөгчдийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд нийт таван багийн 70 гаруй тамирчид өрсөлдөж, Ц.Самбуудорж ахлагчтай “Цагаан лавай” баг тэргүүн байрт шалгарсан байна. Харин хоёрдугаар байрт Р.Бадамдорж ахлагчтай “Алдар”, гуравдугаар байрт Л.Лхагвадорж ахлагчтай ЗЦГ-ын “Гэрэл” баг тус тус шалгарчээ.

1956-1959 онд Монголын хөлбөмбөгийн шигшээ багийг байгуулалцан, дасгалжуулагчаар ажиллаж байсан Н.Лувсандорж агсны гэргий Н.Загнуур болон тэдний гэр бүл тэмцээнийг ирж, сонирхсон байна. Дашрамд сонирхуулахад, тус тэмцээний хамгийн ахмад оролцогч 76 настай Л.Сандагдорж гуай байлаа.

Зургийн цомог

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж