Оксфордын 2025 оны "Онцлох үг" юу вэ?

Оксфордын 2025 оны "Онцлох үг" юу вэ?

Оксфордын 2025 оны "Онцлох үг" юу вэ?

Цахим сүлжээнд ямар нэгэн нийтлэл, зураг, бичлэг үзээд зориуд олон нийтийн уур бухимдлыг төрүүлэх гэж хийсэн юм шиг санагдаж байсан уу? Үүнийг "Rage bait" буюу уур хилэнгийн өгөөш нэрлэдэг байна. Энэ нь хүмүүсийг уурлуулж, маргалдуулж, сөрөг хариу үйлдэл гаргуулахын тулд зориуд хийсэн контент юм. Ийм төрлийн контент маш ихээр дэлгэрсэн тул Оксфорд толь бичиг энэ оны "Онцлох үг"-ээр "Rage bait"-ийг сонгожээ.

Оксфордын мэдээлснээр, энэ үгийн хэрэглээ 2025 онд өмнөх жилүүдтэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн. Энэ нь цахим хэрэглэгч нар сошиал медиа алгоритм хэрхэн өөрсдийг нь татаж, маргалдуулж болдгийг илүү ойлгож эхэлснийг илтгэж байгаа юм. Ерөнхийдөө ихэнх толь бичигт энэ жил цахим сүлжээнд хэрэглэгддэг үгсийг сонгосон нь өдөр тутмын амьдрал, хэллэгт технологи хэр гүн нөлөөлж байгааг харуулж байна. "Rage bait" нь заримдаа жигтэй хоолны жор, эсвэл гэрийн тэжээвэр амьтны асуудлыг хөндсөн санал зөрөлдөөн үүсгэхийг хэлж болно. Мөн улс төрийн сөрөг мэдээлэл ашиглан, олон нийтийн анхаарлыг татахын тулд хэрүүл, тэмцэл үүсгэх хэрэгсэл болдог.

Хялбарчилбал, санаатайгаар хүний уур, бухимдал, эгдүүцэл төрүүлдэг зүйлсийг бий болгох юм.

Үүнээс гадна Оксфордоос бусад толь бичигт дараах үгсийг онцолжээ. Тухайлбал, Коллинс толь бичигт “vibe coding” буюу хүний ашигладаг хэллэгийг компьютерын код болгон хөрвүүлэх "AI" программчлалыг онцолсон байна. Мөн Кембрижийн толь бичигт “parasocial” буюу цахим орчинд танихгүй хүнтэй үүсгэсэн харилцааг илтгэх үгийг онцолсон. Өөрөөр хэлбэл, та ямар нэгэн хүнийг мэдээгүй байхад нь цахимаар харилцаа үүсгэсэн гэж бодохыг хэлж байна.

Өнгөрсөн жил Оксфорд “brain rot” буюу тасралтгүй гүйлгэж уншихаас үүдэлтэй сэтгэл санааны ядралыг илэрхийлсэн үгийг сонгож байсан. “Rage bait” болон “brain rot” хоёр нийлээд интернэт хэрхэн уур бухимдлыг дэвэргэж, хэрэглэгчдийг сульдааж байгааг харуулж байна. Мөн Оксфорд “Оны онцлох үг”-ээ олон нийтийн саналаар сонгосон юм. Бусад санал авсан үгст  “aura farming”, “biohack” зэрэг багтсан аж. Эдгээр бүх үгийн утгыг ойлгуулахын тулд "Instagram" хуудастаа богино бичлэг ч оруулсан байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж