VS: Хоёр хувийн татвараар популизм хийсэн, хийгээгүй

VS

VS: Хоёр хувийн татвараар популизм хийсэн, хийгээгүй

Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгох өргөдлийг хуульч О.Батхүү гаргасныг "DParliament" платформоор санал авахад 100 мянган иргэн дэмжсэн юм. Гэвч энэ өргөдлийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Ашиглалтгүй орон сууцуудыг хөдөлгөхийн тулд иргэдийн нэрийг барин, борлуулж шилжүүлэх оролдлогыг хийх гэж байна гэж хардаж байна" гэж мэдэгдсэн бол хуульч О.Батхүү “Иргэдийн амьдралтай холбоотой татвар бууруулах асуудал дээр УИХ-ын бүтцийн байгууллага ажиллахгүй байна” гэж байр сууриа илэрхийлсэн. Иймд "News.mn" энэ долоо хоногийн VS буландаа хоёр талын байр суурийг онцоллоо.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг

-УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гаргасан. Энэ сэтгэл хөдлөлөөр хийх зүйл биш. Өргөдөл гаргасан хуульч О.Батхүүгийн яриаг сонсоход хэт улстөржүүлж байсан. Тэр хүнд хуульчийн ёс зүй алга юм билээ. Өөрөө өргөдөл гаргахдаа асуудлаа нарийн тодорхойлоогүй. Ерөнхий байдлаар 2 хувийн татварыг хүчингүй болгох тухай өргөдөл гаргасан хэр нь, одоо болохоор улстөрчшиг популизм хийх юм.

Нэгдүгээрт, үл хөдлөх борлуулсны хоёр хувийн татвараас төсөвлөгддөг орон нутгийн 90 гаруй тэрбум төгрөгийн төсвийн асуудлыг яах билээ гэдэг зүйл гарч ирж байгаа. Хоёрдугаарт, мөнгө угаах гэмт хэргийг санхүүжүүлэх гэх мэтийн эрсдэл үүснэ. Учир нь жирийн иргэд орон сууцаа байнга зарж, борлуулах нь ховор. Ашиглалтгүй орон сууцуудыг хөдөлгөхийн тулд иргэдийн нэрийг барьж борлуулж, шилжүүлэх оролдлогыг хийж байна гэж хардаж байна. Мөн зарим орон сууцуудыг хэт өндрөөр үнэлээд төлбөрт нь бага мөнгө авах, мөн мөнгө угаах эрсдэл үүсэх талтай. Иргэдэд аль болох давуу байдлаар хуулийн зохицуулалтыг хийнэ. Анхны орон сууцныхаа нөхцөлийг нь сайжруулан шинэчлэх, эсвэл томруулах гэж байгаа иргэдийг дэмжинэ.

Өргөдөл гаргаж, худал мэдээлэл тарааж байгаа хуульчид хэлье. Хууль тогтоомжийн дагуу өргөдлийг хэлэлцэж байгаа. Хууль боловсруулах үйл явц нь дор хаяж гурван сарын ажил байдаг. Бид үүнийг хурдлуулахын тулд Татварын багц хуулийг Засгийн газарт оруулж ирэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Иргэдэд хэт хүлээлт үүсгэж туйлшруулж байна. О.Батхүү ажлын хэсэгт суухаараа “Энэ татвар чөлөөлөлт ченжүүдэд хамаагүй шүү, олон орон сууцтай хүмүүст хамаагүй шүү” гэдэг мөртлөө олон нийтэд ярихаараа нийтлэг зүйл ярьдаг. Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хүчингүй болгоно гэхээр бусад үнэтэй үл хөдлөх хөрөнгүүд болон оффисууд, гараашуудыг хэрхэх талаараа тусгаж өгөөгүй. Ийм утгагүй өргөдлийг өөрөө бичсэн хэрнээ дуртай үедээ хэвлэлийн хурлаар УИХ-ын ажлын хэсгийг буруутгаж болохгүй. УИХ-ын гишүүд л ард түмний амьдралыг ойлгохгүй, шийдэхгүй байгаа мэт олон нийтийн анхаарлыг татах гэж буруу мэдээлэл оруулдаг энэ үзэгдэл бол хэрээс хэтэрлээ.

Хуульч О.Батхүү

-Энэ асуудал өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр УИХ-д орсон. Одоо хуульд заасан 90 хоногийн хугацаа нь дуусах гэж байна. Яагаад хойшлоод байна гэхээр “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон гишүүд томилолтоор гадаад явсан” гэх хариулт өгдөг. Энэ янзаар бол хоёр хувийн татварыг хэлэлцэхгүй дарах, УИХ-д өргөн барихгүй байх эрсдэл үүсч байна.

Нэгдүгээрт, Монгол Улсад татварын хэмжээ өндөр байна. Бид 45 хувийн татвар төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэл 25 хувь, ХАОАТ 20 хувь, НӨАТ арван хувийн татварыг төлдөг. Цалингаасаа бүх татвараа өгч, үлдсэн цалингаасаа бид зээлээ төлдөг. Үл хөдлөх хөрөнгө аваад хэдэн жилийн дараа томруулж, сайжруулъя гэхээр улс дундаас нь хоёр хувийн татвар авч байгаа. Хоёрдугаарт, амьдралын хувьд эрсдэлтэй нөхцөл байдал, асуудал тулгарч үл хөдлөхөө зарах гарцаагүй байдал тохиолдоход харгалзан үзэлгүйгээр хоёр хувийн татвар авч байна.

Энэ хоёр хувийн татварыг болих хэрэгтэй гэж судалж, 100 мянган иргэн саналаа өгсөн. Гэвч УИХ-ын Төсвийн байнгын хороо болон энэ хуулийг судалж хэлэлцэх ажлын хэсэг огт хуралдахгүй байгаа. УИХ-ын гишүүд хэзээ хамгийн идэвхтэй байдаг гэхээр албан тушаалын асуудал гарахад, Засгийн газрыг огцруулах болон шинээр томилох үед хонон өнжин хуралддаг. Гэвч иргэдийн амьдралтай холбоотой татвар бууруулах асуудал дээр хуралдахгүй байна. Ажлын хэсэг хуралдахгүй байгаа нь өөрөө эсэргүүцлийн нэг хэлбэр юм. Өмнөх сонгуулиар улс төрийн бүх нам мөрийн хөтөлбөртөө татварыг тодорхой хэмжээнд бууруулах тухай тусгасан. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд татвар буурсан зүйл байхгүй. Иргэд өөрсдийн хөрөнгөө зарахад төлдөг хоёр хувийн татвараа болих хуулийн төсөл санаачлахад хуралдахгүйгээр, эс үйлдэхүй байдлаар хандаж байгаа нь маш харамсалтай байна.

 

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУУЛЬЧ 2025-12-03 202.9.46.56

ЭХЛЭЭД ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГ ХИЙЖ ,ТЭР ОРОН СУУЦАА ХУЛАЛДАЖ БАЙГАА ХҮНИЙ СУДАЛГААГ ГАРГАХ БАЙЖ ДЭЭ.,,,ОРОН СУУЦАНД ОРОХ ГЭЖ ХУРИМТЛАЛ ҮҮСГЭЖ,,,ЗЭЭЛ АВЧ ОРЧИХООД ТҮҮНИЙГЭЭ ХУДАЛДАХ ЖИРИЙН ИРГЭД ХОВОР ШҮҮ,,,ШҮҮХИЙН ШИЙДВЭРЭЭ ОРОН СУУЦААР.,ТӨЛБӨРИЙГ БАРАГДУУЛАХ БАЙДАГ ЮМ,,,,, 2-оос дээш ОРОН СУУЦТАЙ ИРГЭД ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗАЙЛАС ХИЙЖ ,,,,ҮР ХҮҮХЭД,, БУСДЫН НЭР ДЭЭР НОТАРИАТААР ГЭРЧЛҮҮЛЖ ШИЛЖҮҮЛЖ ИРСЭНИЙГ МЭДНЭ.,,ТИЙМ БОЛОХООР 126 ХӨРӨНГӨЛӨГ ГИШҮҮД МЭДЭЖ ДЭЭ.

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2025-12-03 103.229.123.231

Гадаад орнуудад орон сууц худалдахад татвар авдаггүй, манайх л авч байна гэсэн худал мэдээлэл гарч байна. АНУ-д гэхэд орон сууц худалдахад хуульч, зуучлагч, татварын байцаагч гэсэн 3 хүн заавал оролцоно. Зуучлагч худалдан авах хүнээ олох, үнийн саналыг нь авч зөвшилцөлд хүрэх, хуульч гэрээ байгуулах, татварын байцаагч үл хөдлөх хөрөнгө борлуудсны татвар авах ажлыг хариуцна. Татвар авахдаа гэрээнд тусгагдсан үнийг үндэслэнэ.

Avatar

зочин 2025-12-03 192.82.64.153

батхүү гэж поп нөхөр шүү, олигтой нэг өсгөөлөл хийж байгаагүй, үйлчлүүлэгчийнхээ тоог нэмэх, 2028 онд нэр дэвших горьдлоготой шаар

Avatar

Нэргүй 2025-12-03 66.181.177.61

Ер нь иргэдийн татварыг аль болох багасгах хэрэгтэй ч Өдөр болгон байраа зараад байх биш харин НӨАТ-ийн буцаан олголтыг 5 хувь болгох санал юу боосон вэ? Түүнд анхаарлаа хандуулах нь чухал байна.

Avatar

Зочин 2025-12-03 202.126.91.226

2%ийн татвар ганц нэг байшин савтай иргэд зарахаар хамаг мөнгө авчих юмаа тийм бол олон байшинтай хүмүүсээ л авдаг юм бгаа биз ядар иргэдээс бүү ав .Сайнзориг болио чи

Avatar

Нэргүй 2025-12-03 202.9.46.140

Сайнзоргийн зөв. Энэ 2-хон хувийг 10 болго. Шинээр баригдсан орон сууцнаас олноор авч ( 30 байр) Иргэдэд дамлан зарж байрны үнэ хөөрөгддөг иргэн, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниуд борооны дараах мөөг шиг олширсон. 70 саяар авсан байраа “190-д өгнө” гэх болсон. Тиймээс тэднээс “Гэнтийн ашигийн 68%”-ийг нь татварт ав. Ер нь манайх худалдааны тухай чангахан хуультай болох ёстой.

Avatar

иргэн 2025-12-03 202.55.191.194

2 хувийн татвараа байхгүй болго ирэгдийг шулж яаасан хандаггүй юм зээл авах гэхээр банкий нэр дээр болгон 2 хувийг авна буцаад зээлээ төлөөд нэр дээрээ болход бас авна мөн ч

Avatar

иргэн 2025-12-03 59.153.84.210

үл хөдлөхийн 2 хувийн татвар үл хөдлөхтэй иргэдэд нээх дарамт биш шүү, үл хөдлөхөө байнга зараад байдаг бол тэр бол ченжийн орлого болно, тэрний оронд цалингаасаа төлөх татварын хэмжээг 2 биш бүр 5,10 хувь бууруулбал иргэдийн амьжиргаанд нэмэртэй шүү яг бодит амьдрал дээрээ,

Avatar

ПОП 2025-12-03 202.55.191.194

Хуулчийн ёс зүй нь Ард олны тусын эсрэг байвал тэр хууль нь ёс нь буруу хандлага…Популизм гэж ярьдаг юмнууд хэнч бишүүд шүү ПОПУЛИЗМ бол ард олны эрх ашиг… “Энэ татвар чөлөөлөлт ченжүүдэд хамаагүй шүү, олон орон сууцтай хүмүүст хамаагүй шүү” гэдэг мөртлөө олон нийтэд ярихаараа нийтлэг зүйл ярьдаг. Тэгэж ярих зөв ялгаж салгах нь ажил хийх хүний ҮҮРЭГ…

Avatar

Нэргүй 2025-12-03 202.131.251.98

Сайнзоригийн зөв

Avatar

Нэргүй 2025-12-03 122.201.27.148

BITGII h***!

Avatar

УЛС ТӨРЖСӨН ГЭДЭГ ХУДЛАА ҮГЭЭ БОЛЬЧИХ ХУЛГАЙЧУУДАА 2025-12-03 103.57.95.247

МОНГОЛЫН ХУЛГАЙЧ, АВИЛГАЧ, СУГАНЫ ҮСНҮҮД & ЦҮНХ БАРИГЧ УЛС ТӨРЧИД ЭНЭ УЛС ТӨРЖСӨН ГЭДЭГ ТАГЛАА БОЛГОСОН ҮГЭЭ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНАА, ТЭР ТУСМАА ЭНЭ ЖИЖИГКЭЭН КҮН!!!

Avatar

Нэргүй 2025-12-03 202.131.225.197

UHH gedeg bol zuvhun oron suuts bish, … erhemuud medej bgaa biz

Avatar

Лантуу 2025-12-03 66.181.160.30

Орон сууцыг баячууд л зарахаас, жирийн хүмүүс зарахгүй. Иймд, баячуудын саналаар, өөрөөр хэлбэл ордоныхоны өөрсдийнх нь сонирхол илүү их шингэсэн байгаа даа.

Avatar

Нэргүй 2025-12-03 66.181.176.180

"Баячууд"-ыг үзэн ядах үзлийг коммунист нийгэм ард иргэдийн тархинд сайтар хадаж өгсөн нь одоо хүртэл амь тасраагүй байх юм?! Одоо цагт (хулгай луйвраар баяжсан хүмүүсийг хасаж тооцвол) хөдөлмөрч, ухаалаг хүмүүс чинээлэг амьдрах боломж нээгдсэн! Жам ёсоороо бол ядуу хүн гэдэг бол гол төлөв мэдлэг чадваргүй, төрөлхийн ухаан муу, залхуу, арчаагүй атлаа атаархуу амьтас л байдаг!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж