Газын зурвас дахь улс төрийн ЖҮЖИГ

Газын зурвас дахь улс төрийн ЖҮЖИГ

Газын зурвас дахь улс төрийн ЖҮЖИГ

Газын зурваст дахь хоморголон устгах ажиллагаагаа Израиль аравдугаар сарын 10-нд зогсоож, энхийг сахиулах ёстой байсан. Гэвч олон улсын энхийг сахиулах хэлэлцээр байгуулагдсанаас одоог хүртэл Израиль 500 удаа гал зогсоох амлалтаа зөрчжээ. Улмаар дор хаяж 356 палестин хүн алагдаж, Газын зурваст нийт амиа алдсан хүний тоо 70 мянга давсан байна. Түүнчлэн, Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху өөрийн байр суурийг тодорхой илэрхийлж, "Дайн дуусаагүй" гэж тоомжиргүйгээр мэдэгдэж байна. Шинжээчдийн үзэж буйгаар, Израилийн Газын зурваст явуулж буй хоморголон устгалт гал зогсоох хэлэлцээрээс хойш удааширсан. Гэхдээ үргэлжилсээр байна. "Хэрвээ хоморголон устгалтын мөн чанарыг задлан шинжилж үзвэл энэ нь зөвхөн олноор хөнөөх явдал биш" гэж Европын Гадаад харилцааны зөвлөлийн Ойрхи Дорнод, Хойд Африкийн хөтөлбөрийн зочин судлаач Мухаммед Шехада  хэлж байна. "Энэ нь мөн бүлэг хүн амын хамтдаа оршин тогтнох чадварыг үгүй ​​хийдэг. Энэ нь олноор нь устгаж, алахаас гадна үндэстний цэвэрлэгээ" гэж тэрбээр мэдэгдлээ.

УЛС ТӨРИЙН ЖҮЖИГ

Гал зогсоох хэлэлцээр палестинчуудад энх тайван, амар амгалан авчрах ёстой байсан. Гэвч энэ нь хоморголон устгалтаас олон улсын нийгэмлэгийн анхаарлыг сарниулах гэсэн шалтаг болсон гэж шинжээчид буруутгаж байна. АНУ-ын дэмжлэгтэй гал зогсоох хэлэлцээр нь Газын зурвас дахь Израилийн дайралтыг зогсоож, өлсгөлөнд нэрвэгдэж, бүслэгдсэн палестинчуудад тусламж хүргэх замыг нээх ёстой байсан юм.  АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хүртэл Газа энхийн дээд хэмжээний уулзалтын үеэр "Эцэст нь Ойрхи Дорнодод энх тайван тогтлоо" гэж мэдэгдсэн байдаг. Энэхүү уулзалтад Египет, Саудын Араб, Их Британи, Франц зэрэг 30 орны төлөөлөгч оролцож, энхийн хэлэлцээр байгуулагдсаныг баталж байв. Гэвч Израиль довтолгоогоо үргэлжлүүлсээр. Түүнчлэн хэлэлцээрийн үеэр тохиролцсон тусламжийн цувааг хориглосон хэвээр байгаа бөгөөд 1500 гаруй барилгыг нураажээ. Дайралт нь Газа хотын гүнд нэвтэрч, палестинчууд толгой хорогдох газаргүй болж байна.

"Энэ бол жүжиг. Учир нь хүн бүр Палестины асуудлаас залхаж эхэлж байна. Тиймээс цаашид энэ асуудлыг хөндүүлэхгүй байх гэж томчууд худлаа жүжиг тоглолоо. Бид үүнийг нүдээрээ харлаа" гэж Шехада онцлон тэмдэглэлээ.

Бодит байдал ч тийм байв. Гал зогсоох хэлэлцээр эхэлснээс хойш хэдэн долоо хоногийн дотор Газын зурвас гэх сэдэв сонин, хэвлэлийн нүүрнээс арчигджээ. "Мэдээж хэвлэл мэдээллийн хэрэгсэл энэ асуудлыг хөндөх нь багассан. Энэ нь гал зогсоох хэлэлцээрийн нэг зорилго байсан" гэж Ливаны Палестины судлаач, зохиолч Элиа Аюб ярьжээ. "Өнөөдөр Израильд үзүүлэх дарамт аравдугаар сарын 10 хүртэл байснаас хамаагүй багассан бөгөөд хариуцлага хүлээх шинж тэмдэг алга" гэж тэрбээр үзэж байна.

ИЗРАИЛИЙН АЛЛАГА ДУУСААГҮЙ

Газа дахь палестинчуудын хохиролыг Олон Улсын Амнести байгууллага хэмжиж, "Эзлэгдсэн Газын зурваст үргэлжилж буй геноцид" гэх нэртэй хууль эрх зүйн дүн шинжилгээг гаргажээ. Тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард дүн шинжилгээний тухай ярихдаа, "Дэлхий ертөнцийг хуурч болохгүй. Израилийн аллага дуусаагүй байна" гэсэн юм. Тус дүн шинжилгээнд, гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш амиа алдсан палестинчуудын тоо, Израилийн тусламж, хүмүүнлэгийн болон эмнэлгийн хангамжийг хязгаарласан зэрэг тоо баримт орж байна. Мөн Израилийн Газа дахь бүслэлт нь өлсгөлөнд хүргэж, улмаар өвчинд өртөмтгий байдлыг нэмэгдүүлсэн зэрэг асуудлыг хөнджээ.

"Одоогоор Израиль гэмт хэргийнхээ үр дагаврыг арилгахын тулд ноцтой арга хэмжээ авч байгаа шинж тэмдэг болон зорилго нь өөрчлөгдсөн гэсэн нотолгоо байхгүй байна" гэж Калламард хэлэв. НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах, ажил эрхлэлтийн агентлагийн (UNRWA) тэргүүн Филипп Лаззарини аравдугаар сарын 1-нд буюу хэлэлцээрээс өмнө Газад өдөрт 100 хүн нас барж байгаа гэдгийг мэдэгдсэн.

Гол төлөв Израилийн цэргийн ажиллагааны үеэр болон Газын хүмүүнлэгийн сангийн тусламж хуваарилах цэгт очоод буудуулсны улмаас амиа алдаж байгаа аж.

Гал зогсоох хэлэлцээрээс хойш цэргийн ажиллагаанаас болж шууд амиа алдаж буй тохиолдол багассан. Гэсэн хэдий ч олон улсын нийгэмлэгт өгсөн амлалтад Израилийг үргэлжлүүлэн дайрч болно гэх зүйл анги, заалт байхгүйг санах хэрэгтэй. "Израиль Газад хоморголон устгалтаа үргэлжлүүлж байгаа ч жилийн өмнөхтэй харьцуулахад удааширсан. Байшин, барилга сүйтгэж, палестинчуудыг хөнөөх цохилт нь хол зайтай болсон. Гэвч энэ нь Израилийн хоморголон устгах ажиллагаа дуусаагүй илтгэж байна. Тус улсын зохиосон шар шугам бол аллага хийх төлөвлөгөөний нэг хэсэг" гэж батлан ​​​​хамгаалахын шинжээч Хамзе Аттар хэллээ. "Хоморголон устгах нь зөвхөн хүмүүсийг алах тухай биш. Харин гэртээ харих эрхийг хязгаарлаж, Газын зурвас дээр хүч хэрэглэн, шинэ бодит байдлыг бий болгох тухай юм" гэж тэрбээр мөн онцлон тэмдэглэжээ.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ylcuun xamgaalal 2025-12-03 50.147.160.114

yab

Avatar

CJNs 2025-12-03 50.147.160.114

Tejelni

Avatar

saitaar zasaglyylj, zamyyd motorola#, yabz BLrbolgoj, baaxan xyn zalilj y/xoxirooj,+Ubchlyylex vaktsintpx,+shoronjyylaxfni? 2025-12-03 50.147.160.114

– #; gadni -bainguin xylgai, yadyygaas bedani,gadni xychlegchuin orognoson, cndhousLakmbar.

Avatar

Нэргүй 2025-12-03 109.70.100.2

Лалуудыг ороzтой хамт дэлхийгээс устгаж байж энх тайван тогтоно. Эхлээд т*******т ороzыг устгах ёстой.

Avatar

батаа 2025-12-03 66.181.164.23

Үхжийсан лал арабуудыг хаа явсан шазар нь бяцалж байх хэрэгтэй. Лал биш бол *л гэж сургадаг коран судартай…Монгол Хятад хоёр 5000 жил алалцсан шиг жүүд лал 2 5000 жил алалцаж байна. Лалуудыг Жүүдүүдээс илүү сайн мэдэх улс байхгүй. Юугаа ч мэдэхгүй байж дууугаа татацгаа. Газар нутаг Чингис хааныг чинь өмчилчихөөд тусдаа улс байгуулна гэж хуцаад сууж байгаа хасгууддаа удахгүй хоолойгоо огтлуулаваа

Avatar

Өшөө 2025-12-03 66.181.160.97

лалрын жүүдүүдийг бүгдийг устгаж бж энхтайван тогтоно. нэг цөмийн бөмбөг хаях хэрэгтэй

Avatar

новшийн лалын шашинтай гаруудыг 2025-12-03 43.228.131.160

новшийн лалын шашинтай гаруудыг дарж байвал таарна Палестин гэдэг газрын нэр болохоос улс үндэстэн хэл соёл бусдаас онцлох юу ч байхгүй нүүдэлчин арабууд зүгээр тоглоомын улс ойр хавийн улсууд нь бүгд мэддэг учир цагаачдыг хэзээч авдаггүй абвал заавал тусдаг хянадаг учир нь ямар ч ухамсар боловсрол байхгүй улсаад жоохон юм уншаа өөр араб улсуудын түүх

Avatar

Нэргүй 2025-12-03 192.82.65.88

Гитлер бүх еврейчүүдийг нэгмөсөн дуусгах ёстой байжээ.

Avatar

Хятадын жингэр орос эзнийхээ улыг долоожийн 2025-12-03 202.21.113.115

Чамайг өөрийг чинь үтэр түргэн дуусгах ёстой

Avatar

Нэргүй 2025-12-03 178.174.229.45

hamas palestinii teroristuudiig zuvhun ustgaj baij l IZRAAILD enh taivan togtnooo

Avatar

nergui 2025-12-03 112.72.15.78

teroristuud grj bhgui ter zuwhun eh oronchid. Gazar nutgaa aldsan temtsegchid.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж