"Пауэрлифтингийн холбооны сахилгын хороо хуралдаж Б.Маралын тэмцээнд оролцох эрхийг нь хассан"

"Пауэрлифтингийн холбооны сахилгын хороо хуралдаж Б.Маралын тэмцээнд оролцох эрхийг нь хассан"

"Пауэрлифтингийн холбооны сахилгын хороо хуралдаж Б.Маралын тэмцээнд оролцох эрхийг нь хассан"

Монголын пауэрлифтингийн холбооноос өнөөдөр/2025.12.02/ Румын улсад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын тухай болон холбооныхоо асуудлын талаар  мэдээлэл хийв.


Энэ үеэр тус холбооны менежер Б.Энхбаяр "Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн -84кг-ын жинд ОУХМ С.Мөнхзул, эрэгтэйчүүдийн -120кг жинд Т.Сайфолла нар анх удаагаа нийлбэрийн мөнгөн медалийг тус бүр хүртсэн. Сүүлийн үед манай холбооны талаар цахим орчинд янз бүрийн мэдээлэл түгээж байна. Тамирчин Б.Маралыг тэмцээнд явуулаагүй хохироосон талаарх мэдээллүүд цацагдаж байна. Энэ талаар бид байр сууриа илэрхийлье. Нэгдүгээрт, Б.Марал Япон улсад зохион байгуулагдсан Ази Номхон далайн тэмцээнд оролцохдоо сэргээш хэрэглэж, эрхээ хасуулсан Нинжбаатараар дасгалжуулсан. Хоёрдугаарт, гадаадын тэмцээнд оролцохдоо Монгол Улсын шигшээ багийн хувцсыг өмсөөгүй гэх мэт шалтгаануудыг үндэслэн Сахилгын хорооны хурлаар Б.Маралыг Румын улсад зохион байгуулагдсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулаагүй. Мөн дотоодын тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жилээр хассан. Сахилгын хороогоор шийдсэн бүх бичиг баримт нээлттэй байгаа. Цахим орчинд холбооны ерөнхийлөгч Д.Баттулгыг гүтгэж доромжилж байгаа нь харамсалтай байна.Цаанаа бол допинг илэрсэн тамирчид холбоо руу гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж байна гэж хардаж байгаа.Үндэсний допингийн эсрэг сайтыг харвал хэн хэн гэдэг нь ойлгомжтой болно. Холбооны санхүүжилтийн хувьд худал мэдээллүүдийг тарааж байгаа. Манай холбоо жилд нийт хорь гаруй тэмцээнүүдийг зохиодог. Улсаас ямар ч санхүүжилт авдаггүй. Учир нь олимпын төрөл биш учраас холбооны удирдлагууд л санхүүг бүрдүүлдэг" гэв.

Харин дэлхийн аваргаас медаль хүртсэн Т.Сайфолла ярихдаа "Миний бие Румын улсад зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаагаа нийлбэрийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн. Өмнөх дэлхийн аваргын тэмцээнүүдэд шагналт байруудад орж байсан бол энэ удаад суултын төрөлд 440кг-аар сууж алтан медаль, таталтын төрөлд 360 кгаар өргөж хүрэл медаль, нийлбэр дүнгээр 1097.5кг өргөж нийлбэрийн мөнгөн медалийг авсан. Сүүлийн үед Монголын пауэрлифтингийн холбооны тухай сөрөг сэтгэгдлүүд их гарч байна. Өнгөрсөн оны зургадугаар сард пауэрлифтингийн холбооны удирдах зөвлөлийн тогтоолоор сахилгын хороо таван гишүүнтэйгээр байгуулагдаж, сахилгын хорооны дүрмээ шинэчлэн баталсан. Шинэчлэн баталсан дүрмийн дагуу тамирчин Б.Марал нь 39-р зүйлийн 1-т зааснаар “Тамирчин шигшээ багийн хувцас хэрэгслийг стандарт журмын дагуу баримталж өмсөөгүй”, 29-р зүйлийн 1-т зааснаар “Бусад тамирчныг ялгаварлан гадуурхах” гэх зөрчлүүдийг гаргасан гэж үзэн тэмцээнд оролцох эрхийг нь хоёр жил хассан" гэлээ.

 

Н.Цолмонбаатар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tulga 2025-12-02 64.119.31.38

Hen ch hereggui iimerhuu balai holboo ene tereer atsaa hiideg bnaa s**

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.177.200

Допинг хэрэглээгүй юм бол медаль авсан тамирчинг ямар айхтар ялгаврлан хад хясаа шиг гадуурхсан шийдвэр вэ…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж