Сүүлийн жилүүдэд техник технологи хөгжихийн хэрээр үүнийг дагаад олон сөрөг үр дагаврууд бий болж байгаагийн нэг нь цахим орчин дахь дарамт, хүчирхийлэл. Хүний эрхийн үндэсний комиссын 2020 онд хийсэн судалгааны үр дүнгээр, хүүхдүүдийн 87 хувь нь цахим орчинд дарамт, дээрэлхэлд өртөг гэсэн судалгааны үр дүн гарсан байна. Харин эсрэгээрээ судалгаанд оролцсон эцэг, эхчүүдийн 97 хувь нь хүүхдээ цахим орчинд юу хийж байгааг, цахим орчны дээрэлхэл, дарамтад өртөж байгааг мэдэхгүй, мэдээгүй гэж хариулсан байна. Олон улсын түвшинд 36 нэр төрлийн цахим хүчирхийллийн шинэ хэлбэрүүд бий болсон гэж тодорхойлсон байдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар хүний дүр төрхийг өөрчлөх (deepfake) технологи ашиглан хуурамч порнограф контент үйлдвэрлэх, дарамтлах, нэр хүндэд халдах явдал эрс өссөн бөгөөд энэ төрлийн контентийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүдийг чиглэсэн байдаг гэж олон улсын судалгаанд дурджээ.
-ХЭҮК-ийн гишүүн Х.Мөнхзул:
-Тэрбээр, цахим орчны дээрэлхэл, дарамтад хүүхэд, эмэгтэйчүүд илүү өртөж, хохирогч болж байна. Тухайлбал, хүний нууц эмзэг мэдээллийг олж авч олон нийтийн сүлжээнд тараана гэж заналхийлэх улмаар нууц мэдээллийг нь тараадаг үзэгдэл маш их гарч байна. Мөн гэр бүлийн хүмүүс хоорондоо маргалдаж хувийн мэдээллийг нь олон нийтэд түгээж байна. Үүнээс гадна хүүхдүүдийн дунд олон нийтийн сүлжээг ашиглан биенээ дээрэлхэж, сүрдүүлдэг асуудлууд даамжирч байгаа. Мөн хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болж байгаа. Тухайлбал, гэмт этгээд нэрээ нууцалж охидуудтай дотно харилцаа үүсгэж эргээд хувийн мэдээлэл, зураг зэргийг нь авч буцаагаад сүрдүүлдэг, дарамталж бэлгийн харилцаанд ордог гэмт хэргүүд их гарч байна. Тиймээс холбогдох байгууллагууд цогц арга хэмжээ авч, бодлого боловсруулах шаардлагатай байна. Тухайлбал, технологи ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа 35 нэр төрлийн үйлдлийн аргыг харуулсан нэр томьёог гаргасан. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаанаар хүний дүр төрхийг өөрчилөх (deepfake) технологи ашиглан хуурамч порнограф контент үйлдвэрлэх, дарамтлах, нэр хүндэд халдах явдал эрс өссөн бөгөөд энэ төрлийн контентийн 90 гаруй хувь нь эмэгтэйчүүдийг чиглэсэн байдаг. Ингээд эдгээр нэр төрлөөс Монгол Улсын хуульд огт тусгагдаагүй нэр томьёо байгаа. Тиймээс цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэргийг хууль эрх зүйн орчныг илүү сайжруулж хүндрүүлэх нөхцөлтэй болгох зэрэг саналуудыг гаргаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд бас маш их бэрхшээл тулгардаг. Гээд цахим орчинд үйлдэгдэж байгаа дээрэлхэл, хүчирхийлэл, дарамтыг бууруулахын тулд талуудын бодлого шийдвэр, цогц төлөвлөгөө чухал байна. Гэр бүлийн асуудал үүслээ гэхэд хохирогч эргээд маш их дарамтад өртдөг. Үүнийг буюу гэрч хохирогчийг хамгаалах хууль, эрх зүйн орчин, хамгаалах байр хомсдолтой. Манайд хохирогчийг хамгаалах байр байдаг ч гэлээ төрөлжөөгүй, стандарт шаардлага хангахгүй, санхүүгээс болж хуулийн хүрээнд ажиллаж чадахгүй байгаа гээд асуудлууд бий. Тиймээс эдгээр асуудлуудыг шийдэх хэрэгтэй байгаа” гэлээ.

-Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны, Гэр бүлийн бодлогын газрын дарга Ц.Мөнхзул:
-Тэрбээр, сүүлийн 30 орчим жилийн хугацаанд Монгол Улс ЖСХ-ийг бууруулах, урьдчилан сэргийлэх, олон нийтийн ойлголт, хандлагыг сайжруулах үйлсэд тодорхой ахиц дэвшил гарган хамтран ажиллаж ирсэн ч хохирогч хамгааллын тогтолцоог сайжруулах, уялдаа холбоог хангах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудал тулгамдсан хэвээр байна. Дэлхий дахинаа өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй технологийн хэрэглээ нь харамсалтайгаар ЖСХ-ийн шинэ хэлбэрүүдийг бий болгож, цахим орон зайг эмэгтэйчүүд, охидын эсрэг зэвсэг болгон хувиргаж байгаа бөгөөд энэхүү шинэ төрлийн хүчирхийлэл манай улсад ч өсөн нэмэгдэж байна. Тиймээс уялдаа холбоо болон хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн баримт бичгүүдэд дүн шинжилгээ хийж, нарийвчилсан зохицуулалтыг хуулиудад шинээр тусгах, орчин цагийн хэрэгцээнд нийцсэн шинэлэг бодлогын шийдлүүдийг тодорхойлох шаардлагатай байна. Үүний зэрэгцээ цахим болон бодит орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх түншлэлийг дэмжихийг зорьж байна. Манай улсад ч цахим доромжлол, заналхийлэл, хувийн зураг бичлэгийг ашиглан дарамтлах, зөвшөөрөлгүйгээр хувийн мэдээлэл тараах, нууцаар бичлэг хийх, мөрдөж мөшгөх, садар самуун контент илгээх, урхидах зэрэг үйлдлүүд нэмэгдэж байна. Үүн дээр алгоритм болон хиймэл оюун ухааныг ашиглан үйлдэж буй зөрчлүүд нөхцөл байдлыг улам хүндрүүлж, хохирогчдыг илүү эмзэг байдалд оруулж байна. Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мета компанитай хамтран хууль бус контентийг устгуулах, холбогдох хэрэглэгчийн мэдээллийг гаргуулж авах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч буй Манай улс одоогийн байдлаар технологи ашиглан үйлдсэн жендэрт суурилсан хүчирхийлэлтэй /ТАҮЖСХ/ тэмцэх, урьдчилан сэргийлэх асуудлыг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Эрүүгийн, Зөрчлийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Садар самуунтай тэмцэх тухай хууль, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль, Хувь хүний мэдээллийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж байна. Гэвч цахим орчинд үүсч буй шинэ төрлийн хүчирхийлэл, зөрчлүүдийн нэр том,ёоны тайлбарыг батлах, хүчирхийллийн шинэ хэлбэрүүдийг нарийвчлан тусгах, холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байна" гэдгийг хэлэв.
3,548.92





















































Холбоотой мэдээ