П.Сайнзориг: Ургийн овгоо өөрчлөх боломжийг иргэнд олгох ёстой

П.Сайнзориг: Ургийн овгоо өөрчлөх боломжийг иргэнд олгох ёстой

П.Сайнзориг: Ургийн овгоо өөрчлөх боломжийг иргэнд олгох ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2025.12.02/-ийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж, олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслөөр гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Монгол Улсад гэрлэлт цуцлалтын хувь хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа хэдий ч гэрлэлт цуцлахдаа хүүхдийн асуудлыг хамтад нь шийдвэрлэхгүй байх тохиолдол цөөнгүй байгаа аж. Иймд гэрлэлт цуцлалтаас болж хүүхэд хохирохгүй байх, хүүхдийн тэтгэлэг, хүүхдийн асрамж, тусдаа амьдрах, эцэг, эсхүл эхийн хүүхэдтэйгээ уулзах асуудлыг гэрлэлт цуцлалтай хамтад нь заавал шийдвэрлэхээр тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийн хэмжээг амьжиргааны доод түвшний хэмжээгээр бус тэтгэлэг төлөгчийн хөрөнгө орлого, тэтгэлэг авагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн тогтоох нь зүйтэй хэмээн төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Хүүхдийн тэтгэлгийг сургуульд сурч байгаа 18-21 насны болон асаргаа сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд наснаас үл хамааран олгохоор тусгажээ. Гэрлэлт дуусгавар болсноос тусдаа амьдрах болсон эцэг, эсхүл эх хүүхэдтэйгээ уулзах, уулзуулах үүргийг хуульчилж, хүүхэдтэйгээ уулзахгүй, эсхүл хүүхэдтэй нь уулзуулахгүй бол Зөрчлийн тухай хуулиар албадан биелүүлж, шийтгэл оногдуулахаар тусгаж, хүүхдийн өмнө хүлээсэн эцэг, эх байх үүргийн биелэлтийг нэмэгдүүлэх хөшүүргийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ.

Гэрлэлтийн гэрээ байгуулах, нэмэлт, өөрчлөлт оруулах, цуцлах, гэрлэлтийн гэрээ байгуулсан бол гэрлэлт цуцлахад гэрээний дагуу дундын эд хөрөнгийг хуваах нөхцөлийг бүрдүүлэхээр төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна. Мөн таваас доошгүй жил хамтран амьдарч, эд хөрөнгө бий болгосон хамтран амьдрагчдын хамтын амьдрал дуусгавар болоход гэрлэгчид дундын эд хөрөнгөө хуваадагтай адилтган үзэхээр тусгажээ.

Төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Энэ хуулийг дагаж мөрдөх журмын зохицуулалт дээр ургийн овгийг шинэчлэх боломжийг иргэдэд олгочихооч. Боржигон овгийг авч байгаа хүмүүсийн бичилт нь янз, янз байгаа. Дуудлагаар ургийн овгоо бичдэг, түүнээсээ болоод зөрдөг.  Мөн хамаатан садан мөн биш эсэх нь мэдэгддэггүй.  Энийг нэг удаадаа иргэний үнэмлэхээ солиулах явцад сонголтоороо баталгаажуулаад ургийн овгоо солиулах боломжийг олгох нь зүйтэй. Зарим  оронд утасны аппликейшн хийсэн байдаг. Ялангуяа зэрэгцээд сууж байгаа хоёр хүн тэр аппликейшнээрээ тулгахад “та хоёр тэддүгээр үеийн хамаатнууд байж болзошгүй” гэдэг мээдэлэл гарч ирдэг. Жишээ нь Финлянд улсын загварыг аваад судалчих хэрэгтэй. Хүн ам багатай, цус ойртолтоос сэргийлэх бодлогоо технологи ашиглаад хийсэн. ДНК -ийн шинжилгээ өнөө маргаашдаа хэцүү. Тэгэхээр ургийн овог цэгцлэх асуудлыг Гэр бүлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа дээр шийдье.

Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н. Мягмар:

-Одоо байгаа хуулийн зохицуулалтаар иргэд ургийн овгоо нэг удаа өөрчлөх, цэгцлэх эрх нь бий. Байгаа зохицуулалтын хүрээнд ургийн овгоо шийдвэрлэх боломжтой.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал: 

– 2015 онд НҮБ-аас Засгийн газарт зөвлөмж өгсөн. Уг зөвлөмжид хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүл, нийгмийн оролцооны асуудлыг хөндсөн. Сэтгэц болон оюуны бэрхшээлтэй хүмүүс гэр бүл зохиох, үр хүүхэдтэй болох, хүүхэд үрчилж авах эрхийг нь хориглосон хэвээрээ байна. Нөхцөл байдлыг хэрхэн үнэлж оруулж ирээд байна вэ?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асарч халамжилж үлдсэн тохиолдолд тэтгэлгийн хэмжээг бусад хүүхдүүдийнхээс ялгамжтай байдлаар тогтоосон уу?

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар:

-Энэ хуулийн төслийг ялгаварлан гадуурхалтаас ангид байх зарчмын хүрээнд боловсруулсан. Гэрлэхэд харшлах нөхцөлүүдийг зааж өгсөн байгаа. Хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол гэрлэхийг хориглож байгаа. Монгол хүний удмын сан, генийн аюулгүй байдалтай холбоотой учраас удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй бол хориглож байгаа. Мөн үүрэг хүлээх чадваргүй гэж үзээд гэрлэхийг хориглохоор заасан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэлгийг амьжиргааны баталгаажих түвшингээр тогтоохоо болиод хүүхдийн хэрэгцээ шаардлага, онцлог, тэтгэлэг төлөгчийн орлогод нийцүүлэн тогтоохоор заасан.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.189.201

Энэ Сайнзориг гэх эргүү амьтныг огцруулаач

Avatar

БУДАА 2025-12-02 103.229.120.225

УБ ЫНХНЫГ УТАА НҮҮРС ТҮГЖРЭЛ .ЭРДЭНЭТИЙН ЗЭС МО ЗАВХАНЫГ САРТУУЛ ГМ ЭЭР УРГИЙН ОВГИЙ НЬ ӨГ

Avatar

Нэргүй 2025-12-02 202.126.88.194

Тэгэх хэрэгтэй. Бүртгэлийн хүний алдаанас болоод одоог хүртэл өөр овогтой

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.186.139

х***а нарт овог өгөх гээд байгаамуу пороро л***р хятад шээс

Avatar

Иргэн 2025-12-02 66.181.189.208

Өөр хийх ажил алгуу??? Ман Ан – эрлийзүүд овгоо үнэнээр нь бичих болтлоо Монгол улсын төрийг нэгэнтээ эзэлжээ!!! кк

Avatar

Лавлаа 2025-12-02 202.126.89.244

Төв халхууд Бүгдээрээ эзэн хааны удам болох гээд Боржгин овог авцгаасан Овогоо тодруулах гол зорилго биелээгүй Одоо ухуулга сурталчилгаа хийж боржгинуудынхаа толгойг жаахан цэнэглэж байж овгийг нь солиулах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.186.70

хахахах. энэ пороро юу л хийгээд хэний төлөө ажилладаг бол?

Avatar

Нэргүй 2025-12-02 203.169.50.212

Ургийн овгоо солих боломж олгохыг дэмжиж байна

Avatar

Нэргүй 2025-12-02 45.117.35.9

бүх боржгон овогтуудыг шалгаж харчин хорчин гэх зохих овгуудыг нь оноож өг.

Avatar

Нэргүй 2025-12-02 103.212.119.177

одоо нөгөө Ли болон Ван овогтнууд бүгд Боржигон болоод далдлагдах боломжтой болохыг бэлдэж өгөх юм биш шүү

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.180.168

Иргэний ургийн овог өөрчлөх хүсэлтийг хүлээн авахдаа архиваас эцэг эхийн харьяаллыг тодорхойлсон баримт авсаны үндсэн дээр өөрчлөх нь зүйтэй. Дураараа өөрчилж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-12-02 103.229.122.254

Энэ залуу амьдралаа тэтгэх гэж гадагшаа явсан монгол хүний оронд гадаад ажилчиныг тоо хязгааргүй, хугацаагүй оруулж ирээд монгол хүнд өгдөгөөс илүү өндөр цалин өгөх хууль санаачилж өргөн барьж байсан гэнэ….

Avatar

Нэргүй 2025-12-02 103.229.122.254

Эцэгийн нэрийг овог гэж ойлгох хэрэггүй юмсан_ Жинхэнэ овогоо солино гэдэг байж боломгүй санагдана. Ингэж солино гэдэг чухамдаа ямар нэг нуух айхавтар юм цаанан нь байна гэсэн үг. Эсвэл шударга бус зорилго ард нь нуугдаж байна гэсэн үг. Урагийн овогоо сольсон ч биологийн мөн чанар өөрчлөгдөхгүй_ Гэр бүлийн тухайд цус ойртох аюулаас цаасан дээр бичсэн хуурамч овог сэргтйлж чадахгүй. Доор бичсэн сэтгэгдэл зөв талд байна. Овогоо солих нь олон жилийн дараа үр садад муу юм авчирч бүр болно_

Avatar

Нэргүй 2025-12-02 178.174.229.45

ENE SAINZORIG YAH ARGAGUI HUJAAGIIN TAGNUUL SHUUU

Avatar

Нэргүй 2025-12-02 108.18.206.188

Дэлхийн жишигээр Үргэлж өөрчлөгдөхгүй нэр буюу 3 дахь нэр Овогтой болмоор бгаа юм шүү .

Avatar

Иргэн 2025-12-02 59.153.113.197

ургийн овог сольж бгаа хүмүүс нь ихэнхи нь хятадууд бгаа. ТТГ анхаарах хэрэгтэй. энэ сайнбаяр чинь анхаарал татсан нөхөр бна даа

Avatar

Нэргүй 2025-12-02 202.179.25.254

Ургийн овгоо өөрчилж болно гээд хятдуудыг суурьшуулах бодлого явагдаад байгаан бишүү

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.177.200

Энэ поророгийн ард байгаа баахан Ли Ван Ху Да До Ши Яоа Луусан овогтууд овгоо солихгүй бол болохоо байчихаж тэгээд далим гаргаж бна гэж хардаж бна. Харин дээр үед авсан овгуудыг шалгаж Ху Яа Ши До Да овогтуудыг хуучнаар нь болгох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.177.26

энэ нэг хачин нөхөр юм болгон руу үсчиж солиорч явах юмаа, амаа хамхиж болдоггүймуу

Avatar

Нэргүй 2025-12-02 103.212.119.88

Гадаад паспорт дээр уургийн овгоо бичдэг болмоор юм

Avatar

baldan 2025-12-02 87.122.196.49

Irgenii unemleh shineer avsan chin minii urgiin ovogiig aldaatai bichsen bsn. Eniigee zasaj og gesen chin oo yadargaatai boon ajil bolno ene buruu bichseneer n oorchilchii geed shine urgiin ovogtoi bolj bilee

Avatar

Зочин 2025-12-02 103.57.95.28

Овгоо сольж болдог эрх зүйн тогтолцоо байгаа л юм байна шүү дээ. Ийм байхад сүрхий хүн болох гэж попороод яах гэсэн юм энэ нөхөр. Боль чи.

Avatar

Нэргүй 2025-12-02 202.55.188.33

Энэ п***а овгоо солиод Монголоос зугтах гэж байгаа юм байна л да

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж