Хараа засах мэс заслын шинэ үе — SmartSight NOVA Монголд нэвтэрлээ

Хараа засах мэс заслын шинэ үе — SmartSight NOVA Монголд нэвтэрлээ

Хараа засах мэс заслын шинэ үе — SmartSight NOVA Монголд нэвтэрлээ

Германы SCHWIND-eye tech solutions компанийн зүслэггүй хараа засах лазер мэс заслын технологийг Монголд анхлан нутагшуулсан Solongo LASIK Center шинэчлэгдсэн SmartSight NOVA системийг албан ёсоор ашиглаж эхэллээ.


Дэлхий дахинд хараа засах лазер мэс засал улам бүр зүслэггүй, өвдөлт багатай, эдийн гэмтэл бага үүсгэх, хурдан эдгэрдэг технологи руу шилжиж буй энэ үед Германы SCHWIND компанийн бүтээсэн SmartSight NOVA систем Монгол Улсад нэвтрэн орж ирлээ. Энэхүү дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлж буй анхдагч нь Solongo LASIK Center юм.

ГЕРМАНЫ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛД НУТАГШУУЛСАН АНХДАГЧ ТӨВ

Solongo LASIK Center нь 2023 онд Герман улсын Schwind eye-tech-solutions компанитай хамтран дэвшилтэт лазер технологийг Монголд бүрэн нэвтрүүлсэн бөгөөд хараа заслын иж бүрэн үйлчилгээ үзүүлдэг цорын ганц төв юм.

Сүүлийн хоёр жилд:

  • 10,000+ үйлчлүүлэгчид — нүдний нарийвчилсан үзлэг, оношилгоо, шинжилгээ
  • 1,500+ үйлчлүүлэгчид — хараа засах лазер мэс заслуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

SCHWIND компани нь 60 гаруй жилийн туршлагатай, 180 улсад 2,500 гаруй нүдний эмнэлэгт технологoo нийлүүлдэг дэлхийд танигдсан үйлдвэрлэгч.

МОНГОЛД БҮХ ТӨРЛИЙН ХАРАА ЗАСЛЫН МЭС ЗАСЛЫГ НЭГ ДОР БҮРЭН ХИЙДЭГ ЦОРЫН ГАНЦ ТӨВ

Solongo LASIK Center-д олон улсын түвшний дараах төрлийн мэс заслыг бүрэн хүчин чадлаар хийж байна:

  • TransPRK — үл хүрэлцэх технологи
  • LASIK — уламжлалт зүслэгтэй
  • FemtoLASIK — 100% лазер зүслэгтэй
  • SmartSight (ReLex төрлийн) — сөхдөсгүй, зүслэггүй, хурдан эдгэрэлттэй

Тус төвийн эмч нар нүдний бүтцийн нарийвчилсан шинжилгээнд үндэслэн үйлчлүүлэгч бүрт тохирох хамгийн зөв мэс заслыг сонгон зөвлөдөг.


SMARTSIGHT NOVA – ИННОВАЦЫН ШИНЭ ҮЕ

SmartSight технологи 2020 онд нэвтэрч, German Innovation Award 2021 шагналыг хүртсэн бол 2025 онд илүү сайжруулсан SmartSight NOVA хувилбараар дараах давуу талуудыг нэмэв.

  • Eye-Tracking 2.0 – нүдний хөдөлгөөнийг өндөр хурдтай даган хянах
  • Pupil Recognition – хүүхэн харааг нарийвчлалтай таних
  • Cyclotorsion Control – нүдний эргэлтийг автоматаар засварлаж төвлөрлийг хадгалах
  • Зүслэггүй технологи – өвдөлт бага, эдгэрэлт хурдан
  • Ухаалаг лазер систем – нүдний бүтцэд тохируулан линзэн хэлбэрийг нарийн салгах

Эдгээр сайжруулалтаараа SmartSight NOVA нь өнөөдрийн хамгийн дэвшилтэт, үйлчлүүлэгчдэд ээлтэй шийдлүүдийн нэгт тооцогддог.


ОНЫ ХАМГИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ: 15 ХОНОГИЙН ТУРШ БҮХ МЭС ЗАСАЛ 10% ХӨНГӨЛӨЛТТЭЙ

Solongo LASIK Center 2025 оны хамгийн сүүлийн урамшууллаа зарлаж байна. Зөвхөн 15 хоногийн хугацаанд бүх төрлийн лазер мэс засал 10% хөнгөлөлттэй:

  • SmartSight NOVA
  • FemtoLASIK
  • LASIK
  • TransPRK

Шилнээсээ салж, тод хараатай амьдрал руу шилжихийг хүсдэг хүмүүст энэ бол хамгийн тохиромжтой боломж юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг

  • Холбоо барих утас: 77016699
  • Онлайн цаг авах: solongo.medsoft.care:3001
  • Facebook page: Solongo LASIK Center | Ulaanbaatar | Facebook
  • Web: Solongo Lasik Center
  • Instagram: Instagram
  • Хаяг: СБД 1-р хороо, Сэлбийн гүүрний баруун хойно – Натурын зам дагуу, МПМ цогцолбор 2-р давхар
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-03 103.57.92.224

chaddin bol oiriin haraa ynzalchih uuuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж