Такаичигийн "ажил, ажил, ажил, ажил" гэдэг үг шагнал хүртэв

Такаичигийн "ажил, ажил, ажил, ажил" гэдэг үг шагнал хүртэв

Такаичигийн "ажил, ажил, ажил, ажил" гэдэг үг шагнал хүртэв

Японы ерөнхий сайд Санаэ Такаичи нэгэнтээ "Би ажиллана, ажил, ажил, ажил, бас дахин ажил" гэж хэлсэн билээ. Түүний энэ үг 2025 онд япончуудын амны уншлага болсон топ үгээр шалгарчээ.

Тэрбээр аравдугаар сарын 4-нд Либерал ардчилсан намын даргаар сонгогдсоныхоо дараа "Би бүх хүнийг ажлын морь шиг ажиллуулна. Би өөрөө бол ажил, амьдралын тэнцвэр гэдэг юмыг мартана" гэж хэлсэн.

Жил бүр зохион байгуулагддаг "U-CAN New Words and Buzzwords Award" арга хэмжээнд Такаичи өөрөө албан ёсоор оролцсон аж. Тухайн жилд хүмүүсийн сэтгэлд хамгийн их хоногшиж, хамгийн их амны уншлага болсон үгсийг шалгаруулдаг энэ арга хэмжээ жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд ихэвчлэн болдог.

Такаичи арга хэмжээний үеэр өөрийн хэлсэн үгээ тайлбарлахдаа "Энэ үг нь улс орон, ард түмнээ бодсон хүчтэй хүсэл эрмэлзлээс үүдэлтэй. Би хэтрүүлэн ажиллахыг дэмжих ч юм уу уртасгасан цагаар ажиллах нь давуу тал гэсэн санааг илэрхийлээгүй" гэжээ.

Гэвч энэ үгийг хэлснээрээ "karoshi"-ийн хохирогчдыг үл хүндэтгэсэн гэж олон нийт дургүйцжээ. "Karoshi" гэдэг нь хэт их ажилласнаас болж нас барсан хүмүүсийг хэлдэг. Такаичигийн хэлсэн үг зах замбараагүй ажлын цагаараа алдартай Япон улсад тус дэм болохгүй гэж "karoshi"-ийн хохирогчдыг төлөөлдөг хуульчид хэлжээ.

Япончуудын амны уншлага болсон бусад шилдэг үгсээс дурдвал "хуучин, хуучин, хуучин будаа", "яаралтай буудах", "баавгайнаас болж хохирох", "Трампын тариф", "Тасралтгүй эрч хүч" зэрэг байна. "Хуучин, хуучин, хуучин будаа" нь цагаан будааны хомсдолтой холбоотой. Засгийн газар хомсдолыг нөхөхийн тулд 2021 оны санхүүгийн жилд хураасан нөөцийн будааг худалдаанд гаргасан билээ. Харин "яаралтай буудах", "баавгайнаас болж хохирох" гэсэн үгс нь Японд баавгай иргэний суурьшлын бүс рүү орж ирж, хүмүүс рүү дайрах болсонтой холбоотой. "Тасралтгүй эрч хүч" гэсэн үг Осакагийн яармагийн уриа үг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2025-12-02 66.181.179.73

Дээр дооргүй ажлыг оромддог бидэнд хэрэгтэй үг.Зүгээр байж байгаад мөнгө олох их сонирхолтой хүмүүс тийм ч учраас залилан их өртдөг.

Avatar

Нэргүй 2025-12-02 124.158.123.242

Энэ шагнал өөр нэг таагүй юмны анхааруулга…Япончууд нарийн ухаантай…

Avatar

Зочин 2025-12-02 202.126.88.151

Ажил ажил ажил гэдэг бол 1960-1880 оны улаан коммунистуудын үг. Японууд улаан коммунист болжээ. Монголын ардчилагчид япончуудад хүний эрхийг зааж сургаж япон ах дүү нараа коммунистуудаас аварч туслах шаардлагатай болжээ.

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.187.230

Суурьшлийн бүсд баавгай орж ирвэл япончууд бушуухан бууддаг юм бна. Монголд хэдэн жилийн өмнө баавгай айлын хотруу орж ирэхэд, экологийн хуулийн дагуу эхлээд эхнэрээ баавгайд бариулаад, зургийг нь тод сайн авсаны хаа дараа нь буудах ёстой гэж бсан билүү ?

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.187.230

Ажилсаг япончууд "ажил ажил, ажил ажил" гэдэг бол ар чаагүй монголчууд "амралт халамж, амралт халамж" л гэх юм доо !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж