76:1
126:1 Мэс засалч
Төрийн ордон, Улаанбаатар. 2025 оны 9 дүгээр сарын 15. УИХ-ын намрын чуулганы нээлт. Б.Бейсен. Гэрэл зургийг Л.Энх-Оргил/News.mn

"NEWS” агентлаг энэ удаагийн 126:1 булангаараа УИХ-ын 2024 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Бейсенийг танилцуулж байна.


УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баян-Өлгий аймагт Ардчилсан намаас нэр дэвшин өрсөлдөж, ялалт байгуулсан улстөрч бол Б.Бейсейн юм.  Баян-Өлгий аймаг нь нийт 69,125 сонгогчтой ба 12 нам, эвслийн 23 нэр дэвшигч өрсөлдсөнөөс 21,454 санал авснаар гурав дахь мандатын эзэн болж, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна.

Эрүүл мэндийн салбараас улс төрд хүч үзэн, парламентад сонгогдсон.

Мэс засалч мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жилийн амьдралаа эрүүл мэндийн салбарт зориулжээ. Энэ хугацаанд Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээс тасгийнх нь эрхлэгч, нэгдсэн эмнэлгийн даргаар ажилласан намтартай. Мөн Баян-Өлгий аймагт мэс заслаар дагнасан “Бэйс-Шипа” хувийн эмнэлэг байгуулжээ.  Улсын жишигт хүрсэн, чанартай үйлчилгээг баруун аймгийнханд хүргэх зорилго дор анх байгуулсан эмнэлгийг одоо охидууд нь амжилттай ажиллуулж буй.  Тодруулбал, тус эмнэлэгт охин Б.Ботажан нь ерөнхий мэс заслын эмч, охин Б.Маралдын нь дотрын их эмч, охин Б.Тохмейл нь зүрх судасны их эмчээр ажилладаг. Үүсгэн байгуулсан эмнэлгээ охидууддаа даатгасан тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ хааяа Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран хагалгаа хийх нь бий. Энэ талаараа Б.Бейсен гишүүн “Их ажлынхаа хажуугаар мэс заслын багийнхантайгаа өвчтөнд хагалгаа амжилттай хийлээ. Эрдэнэт хүний амийг авраад гарч ирэх ямар сайхан гээч. Аав, ээж, ах дүү, хань ижилтэйгээ элэг бүтэн үлдсэн хүмүүсийн талархлын нулимс, сэтгэлийн үг алжаал ядаргааг арилгах эрч хүчийг өгдөг” хэмээн тодотгодог.

Түүнийг элэг, цөс, гэдэс, ходоод, хоол болосвруулах замын мэс засал, бөөр шээсний зам, булчирхай мэс заслын аргыг баруун бүсийн аймгуудад хөгжүүлэхэд асар их хувь нэмэр оруулсан мэс засалч гэж үнэлдэг.

Эрүүл мэндийн даатгалын сан мөнгөгүй болсныг, эмч нар бээлийнээс өөр ажлын хувцасгүй болсныг, ажлын ачаалал нь хэрээс хэтэрснийг, авдаг цалин нь хаанаа ч хүрэлцдэггүйг Б.Бейсен гишүүн парламентын танхимд шүүмжилж, хааяадаа ад үзэгдэх нь бий.  Гэсэн ч халгахгүй, “Найр наадамд зарцуулдаг тэр их мөнгөө эрүүл мэндийн салбарт өг л дөө” гэж хэлээд л сууж байх нь олонтаа.

УИХ-аар өнгөрсөн сард Монгол Улсын 2026 оны төсөв хэлэлцэх үеэр “Заавал жагсаал хийлгэж байж, эрүүл мэндийн салбарынхны цалинг 15-20 хувиар нэмэх ёстой юм уу. Эрүүл мэндийн салбарт ажиллагсад нойр хоолоо хугаслан хонож, ажилладаг. Ажлын орчин нөхцөл нь хүнд, шээс, баас цус нөжтэй орчинд ажилладаг. Эрүүл мэндийн салбарынхны цалинг ирэх онд 50 хувиар нэммээр юм. Эрүүл мэндийн салбарт ажилладаг ажилтны үндсэн цалин 1 сая 50 мянгн төгрөг байна, юунд ч хүрэхгүй. Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарах ёстой,  үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Мөнгө өчнөөн байна” гэж асуудал тавьж байв.

Мөн УИХ-ын гишүүн асан М.Билэгтийн Хөгжлийн банкнаас зээл авч бариулсан IV эмнэлгийг төр авчихаж болдоггүй юм уу. Хавдрын эмнэлэг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Шинээр барьж хугацаа алдаж байхын оронд баригдсан эмнэлгийг авчихвал иргэдэд хэрэгтэй. Эмнэлгийн зориулалтаар л баригдсан эмнэлэг шүү дээ” гэж анх байр сууриа илэрхийлж байсан гишүүний нэг. Гэвч энэ асуудал шийдэгдэлгүй олон жил болж буй. Эрүүл мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан ажиллаж байхдаа дээрх эмнэлгийг төрийн мэдэлд авахаар болсон ч Ж.Чинбүрэн гишүүн тус салбарын сайдаар томилогдонгуутаа зогсоосон.  Харин Хавдрын эмнэлгээс үйлчилгээ авах иргэд хэдэн сараар хүлээдэг хүнд суртал одоо ч үргэлжилсээр байна.

УИХ-ын гишүүн Б.Бейсен өмнөх парламентын үед Авлигатай тэмцэх газарт шалгагдаж эхэлсэн дуулианд нэр холбогдож явсан. Учир нь, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга болон тус аймгийн нэгдсэн эмнэлгийн нэр бүхий эмч нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдаас авлига авч хуурамч онош тавьж групп тогтоолгодог гэх хэргийг Авлигатай тэмцэх газар шалгасан. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Б.Бейсенийг холбосон. Харин тэрбээр энэ асуудлыг “УИХ-ын сонгуульд нэр дэвших зорилгоор намайг зориудаар гүтгэсэн” гэж няцаасан юм.

Орон нутгаас УИХ-д сонгогдсон гишүүнд байрны дэмжлэг болгож мөнгөн дэмжлэг үзүүлэхэд УИХ-ын гишүүн Б.Бейсен нэр холбогдсон.  Тэрбээр 2016 онд УИХ-д сонгогдонгуутаа байрны дэмжлэг хүсч, 50 сая төгрөг авсан гишүүдийн жагсаалтад орж байв.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихдээ тэрбээр жилийн орлого 208 сая төгрөг, 838 сая төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгөтэй, 230 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй гэж мэдүүлжээ.

Мөн 18 сая төгрөгөөр үнэлэгдэх мал, 3.5 сая төгрөгийн үнэт эдлэл, 34 сая төгрөгийн хадгаламжтай гэж мэдүүлсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.176.180

Чинбүрэн гэж нэг хар гай байнаа??!!

Avatar

Нэргүй 2025-12-02 202.9.40.169

Энэ хүн олон жилийн өмнө анх УИХ-д сонгогдсоны дараа олон хүмүүсийн өмнө хэлэхдээ " Баян-Өлгий аймгийн Засаг даргыг Монгол улсын Ерөнхий сайд томилохгүй" гэж хэлж байсан. би тухайн үед их гайхаж бас дургүй хүрч байсан. Тэгээд Баян-Өлгийн засаг даргыг Казахстаны саналаар томилох болж байна уу бодож байлаа. Эвгүй л хүн байна лээ дээ

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.182.43

ногоон чойжилсүрэнтэй адилхан пиздa вэ

Avatar

Ангасбайн Чаймордаан 2025-12-02 66.181.187.230

Баян-Өлгийн казакуудад Нийгмийн даатгалаас мөнгө идэх өргөн бололцоог нээж өгсөн их буянтан, тэр л нөлөө гөөрөө УИХ-д сонгогдоод сууж бгаа гишүүн дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж