Иргэдийн амар тайван байдлыг цагдаа биш AI хянана

Иргэдийн амар тайван байдлыг цагдаа биш AI хянана

Иргэдийн амар тайван байдлыг цагдаа биш AI хянана

Иргэдийн амар тайван байдлын төлөө цаг наргүй зүтгэдэг хүмүүс бол цагдаа нар. Тэгвэл ирэх жилүүдэд тэдний ажлыг хөнгөвчилж, хиймэл оюун ухаанаар орлуулж эхлэх гэнэ. Хотын зам дээр дүрэм зөрчсөн жолооч, олон нийтийн газарт гарсан зодоон цохион, хулгай зэлгий, дээрмээс гадна цэцэрлэг болон сургуулийн орчны үе тэнгийн дээрэлхэлт, багш нарын ёс зүйн алдаа зөрчлийг хүртэл хиймэл оюун ухаанаар бүртгэж, мэдээлэл дамжуулдаг болно гэдгийг албаныхан мэдээлэв.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин мэдээлэл өгөхдөө "Бид энэ жил иргэдээ хиймэл оюун ухаанаар хянах туршилтыг хийлээ. Зөрчил гаргаж байгаа иргэдэд сануулга өглөө. Ерөнхийдөө 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжиж эхэлснээр иргэдэд сануулга бус зөрчлийн торгуулийг ногдуулна. Бид энэ жилдээ хиймэл оюун ухааны дата баазаа баяжуулж, тэлэх, иргэдийн санал гомдлын дагуу сайжруулах, цагдаагийн бүх үйл хөдөлгөөнийг хиймэл оюун ухаантай холбож, таниулах гэх мэт ажлыг хийж дууссан.

Ирэх сараас замын хөдөлгөөнийг хянахаас гадна төр, хувийн хэвшлийн бүх сургууль болон цэцэрлэгийн камерыг хиймэл оюун ухааны хяналтын системд холбоно. Ингэснээр бага насны хүүхэдтэй ёс бусаар харьцаж, хүчирхийлэх зэрэг асуудлыг хиймэл оюун ухаанаар хянах боломжтой болно.

Жишээлбэл, нэг сургуулийн хүүхдүүд хоорондоо зодолдлоо гэхэд тэр сургуулийн тийм хүүхэд байна гэдгийг хянана гэсэн үг. Дээрээс нь олон нийтийн талбай, гудамж, цэцэрлэгт хүрээлэнгийн камеруудын холболтыг дэд төвүүдэд хийж дууссан. Хаана ямар зөрчил гарч байгааг хиймэл оюун ухаанаар бүртгэнэ. Иргэн дээрэмдүүлж, машиныхаа эд ангийг хулгайд алдах гэх мэт хэрэг, зөрчлийн тухай мэдээлэл хэдхэн секундын дотор бүртгэлтэй гар утсанд нь ирнэ. Нэгдсэн хяналтын системийг ганц авто зам торгууль тавихын тулд хийж байна гэж ойлгож болохгүй шүү. Иргэдийн аюулгүй байдал, амар амгалан байдлыг хангахад цагдаа, олон нийтийн цагдааг бус хиймэл оюун ухааныг ашиглана" гэсэн юм.

Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчилд торгууль ногдуулж эхэлнэ. Тодруулбал, 2024 оны нийслэлийн төсвөөс Улаанбаатар хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтын ажиллагааг эхлүүлсэн гэдгийг холбогдох албаныхан мэдээлж байв.

Эдгээр камерууд нь тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлж, хариуцлага тооцохоос гадна зөрчил, гэмт хэргийг бүртгэх юм байна.

Цагдаагийн байгууллагад өдөртөө 250-300 орчим зам тээврийн ослын дуудлага, мэдээлэл бүртгэгддэг байна.

Эдгээр дуудлагын дийлэнх нь дээр дурдсан замын хөдөлгөөний зөрчлүүд байдаг гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Тиймээс AI камерын системээр хянаж эхэлснээр эдгээр зөрчлүүд буурч, цаашлаад түгжрэлийг бууруулахад нөлөөлнө гэж үзэж байгаа ажээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар өмнө нь "Улаанбаатар хотод өдөрт 600 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа бөгөөд нэг уулзварт өдөрт дунджаар 100 мянга гаруй зөрчил бүртгэгдэж байна. Ирэх 2026 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл илэрсэн зөрчилд хариуцлага тооцохгүйгээр сануулга болгож жолоочид мессэж илгээнэ. Харин эрх бүхий албан тушаалтан буюу цагдаа зогсоож, илрүүлсэн зөрчилдөө хуулийн дагуу хариуцлага тооцох зохицуулалт хэвээр үргэлжилнэ" гэдгийг онцолж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-03 59.153.115.169

зөв шүү дураараа тэнэгтээд байгаад сурсан хүмүүсийг ганц номинд нь оруулаасай

Avatar

Нэргүй 2025-12-03 103.229.120.24

хулгай гэмт хэрэг ихээр нүүрлэсэн газрууддаа тавьж, тэднийгээ хянаж, төрийн өмчөө хамгаалахдаа анхаармаар юм. Нямбаа даанч их мөнгө төсөвт бүрдүүлэх гээд тавьсан байсан, энэндээ л найдаж дээ. өөрсдийгөө сайн хянаа, наад хиймэл оюун ухаанаараа. монгол хүн бүр шахуу хаана хаана хулгай худал нүүрлэснийг мэднэ. иргэдээ чангалж байгаа бол өөрсдийгөө мөн чангал.

Avatar

Нэргүй 2025-12-03 66.181.177.61

Зөв л дөө. Австраль, Амкрикт цагдаа харагдаггүй ч зөрчил гарангуут орилоод ирдэг нь камерийн мэдээ очсоных. Туршилтын хугацаанд 26 сая зөрчил илэрсэн нэг жолоочид 52 зөрчил буюу 1040000 төгрөгийн торгууль багаар бодоход ногдох нь. Алуулжээ хөөрхий жолооч нар

Avatar

Нэргүй 2025-12-03 59.153.113.72

Тайван байдал нэрээр иргэдээ хянана гэнэ дээ

Avatar

зочин 2025-12-03 59.153.114.170

ЗӨВ ШҮҮ. МОНГОЛЧУУД ХӨГЖИЛ ДЭВШИЛ РҮҮ ЯВАХ ЁСТОЙ. ХАРИУЦЛАГА ЗАЙЛШГҮЙ БАЙХ ЁСТОЙ.

Avatar

Нэргүй 2025-12-03 202.131.245.34

эргэх дохио өгөлгүй эргэх, цагаан шугам давж зогсох, шар зураас дээр зогсох, явган хүний гарц дээр зогсох, түр зогсохыг хориглосон газар зогсох, урсгал сөрж явах зэрэг зөрчлийг ч илрүүлдэг баймаар байна.

Avatar

Нэргүй 2025-12-03 66.181.177.61

Дээр нь бас зүүн гар тийш эргэх эгнээгээр давхиж ирээд гэрэл дээр чигээрээ явах эгнээ рүү орох гэж дайрдаг бүдүүлэг нөхдийг нэм

Avatar

Нэргүй 2025-12-03 202.131.245.34

улсын дугаараа зүүгээгүй явж байвал таньж торгох вэ?

Avatar

УНШИГЧ 2025-12-03 43.242.242.141

ГЭМТ ХЭРЭГТЭНД ГИШГЭХ ГАЗАРГҮЙ

Avatar

Нэргүй 2025-12-03 45.117.35.9

хиймэл ухаанаа улс төрд хуульчдын оронд хэрэглэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж