ОХУ-ын цэргийн командлагч нар тус улсын ерөнхийлөгч Владимир Путинд мэдээлэхдээ, Оросын хүчнийхэн Украины фронтын Покровск, Вовчанск хотуудыг эзэлж, бусад чиглэлд ч давшиж байна гэжээ. Путин үүнийг цаашдын давшилтад чухал амжилт хэмээн үнэлсэн гэж тус улсын хэвлэлд мэдээлж байна. Гэхдээ Украины тал эдгээр хотыг эзлэгдсэн эсэхийг батлаагүй. Оросын цэргийн командлалын мэдэгдэл нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Парис хотноо Европын удирдлагуудтай хийж буй уулзалтын үеэр гарч байна.
Оросын ерөнхий штабын дарга Валерий Герасимов Путинд мэдээлэхдээ, Оросын цэргүүд Покровск хотыг эзэлсэн гэж хэлсэн. Энэхүү хот Донецкоос баруун зүгт байдаг бөгөөд Оросын хүчин удаан хугацааны турш онилж байсан. Путин Даваа гаригт (2025.12.01) болсон уулзалтын үеэр “Энэ бол маш чухал чиглэл. Цэргийн онцгой ажиллагааны эхэнд тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд тусална” гэж онцлон тэмдэглэсэн байна.
Мөн тэрбээр дараагийн зорилго бол Оросын цэргүүд “бүх чиглэлд ахиж", хил дагуу аюулгүй бүс байгуулах явдал гэж мэдэгджээ.
Герасимов болон бусад командлагч нар Донецк, Луганскийг бүхэлд нь эзлэх ажиллагааг үргэлжлүүлж буйгаа мэдэгдэв. "Telegram"-д байршуулсан видеонд Покровск хотод Оросын цэргүүд орж, сөнөсөн хороолол дундуур тугаа мандуулж буй нь харагдана. Үүнээс гадна, Харькив мужийн Вовчанск хотод ширүүн тулалдаан үргэлжилсэн хэвээр байна. Гэхдээ Оросын тал уг хотыг эзэлсэн гэж мэдэгджээ. Мөн командлагч нар Путиний өмнө мэдэгдэхдээ, Покровск орчимд цэргүүд цэвэрлэгээний ажиллагаа явуулж байгаа бол Мырноград хотод тулалдаан үргэлжилж байна гэв. Мөн Запорожийн бүсийн өмнөд хэсэгт Гуляйпол болон Покровскийн хойд талын Лиман хот руу давшиж буй талаар мэдэгджээ.
Харин Украины Генштаб Даваа гаригт Покровск орчимд Орос 43 удаагийн дайралт хийсэн гэж мэдээлсэн. Сүүлийн үел Украин энэ чиглэлд байр сууриа хамгаалж, зарим газар ахиц гаргасан гэж мэдэгдэж байгаа юм. Мөн Украины командлагч Оросын өмнө нь зарласан Купянск хотыг бүрэн эзэлсэн гэх мэдээллийг баталгаагүй гэж үзэж буйгаа мэдэгджээ.
3,548.92






















































Зочин 2025-12-02 202.126.89.189
Орос эзлэсэн гэсэн бол эзлэсэн дээ. Украйнчууд дандаа л дараа нь эзлэгдсэнээ хүлээн зөвшөөрдөг ш дээ. Шаардлагагүй болхоор ухарлаа, эсвэл стратегийн ухралт хийлээ гэж ш****г биз дээ. Ккк
Нэргүй 2025-12-02 103.57.95.65
Ха ха ха. Оросууд эзлэсэн гэж маш олон удаа зарладаг. Хэсэг хугацааны дараа тулалдаан үргэлжилсэн хэвээр л байдаг.
зочин 2025-12-02 66.181.160.85
Энэ үнс нурам болсон газруудад нь хэн ч амьдрахгүй , мөддөө сэхгүй дээ .." Муу эрд халдага дараа" гээч л болноо
Buzartai novshoo 2025-12-02 66.181.181.141
daraa ni orosuud bvgdiig sergeen bosgoj baigaa shuu. odoo ter maripoly hotiig yaj sereeseniig youtube-d orood vz l dee
Монгол хүү 2025-12-02 66.181.184.220
Энэ 21-р зууны тэнэг мунхаг, ёс суртахуунгүй эзлэн түрэмгийллээ одоо зогсоо !!!!
hujaa hurliiz banidaa hoo 2025-12-02 66.181.181.141
amerikuud irak livi siri afganstaniig dain hiij bumbugduj baihad 21 zuun baigaagui gej uu banidaa. esvel odoo izrailuud palestin livan ulsiig yaj bumbugduj alaad bgaa bas 21 zuun bish uu hoo..
зочин 2025-12-02 202.9.41.32
Оросын мэдээлэл хуучин соц -нийгмийн үеийнх шигээ худал мэдээлэлээр нийгмийг хуурдаг хэвээрээ л юм байна. Бодит бичлэг, сурвалжлагуудаас харж тулгахад нөгөө л дарга нартаа худал хэлж цаг алдсан байдалтай, гадаад, дотоодын баахан нөхдүүдийг аваачаад газар доорхи / земляник/ нуувчуудад байрлуулчихсан. Нөгөөдүүл нь юу болоод байгааг ч мэдэхгүй архи, хар тамхинд манасуураад тасарчихсан. Онигоо шиг- Өглөө босоод ирсэн чинь толгой алга гэдэг шиг юм болох юм аа.
Нэргүй 2025-12-02 66.181.182.188
google deed pokrovskiig harchihoo, ukrainii taliin war map baigaa pokrovsk ezlegdsniig haruulna
Нэргүй 2025-12-02 103.229.123.231
Путин Киевийн дэглэм украйны неонацистуудыг биш, жирийн украйн цэргүүдийг оросын армийн эсрэг байлдуулж байгаа нь эмзэг асуудал болж байына гэжээ.
зочин 2025-12-02 66.181.160.85
Украйн эрс эх орноо хамгаалахгүй өөр яахын ?.
Нэргүй 2025-12-02 45.133.73.14
Украйны эх орон бол Орос юмаа!
Нэргүй 2025-12-02 66.181.187.230
Чи мөн ойгүй тэнэг хүүр юмаа ! Яахаараа….. ээдээ юу ч гэхэв дээ ?!
Нэргүй 2025-12-02 103.229.123.231
Волчанскийг эзлээд хоёр хонож байна. Шинэ мэдээ биш. Харин Красныйарми буюу украйнаар Покровскийг эзэлсэн гэдэг нь шинэ мэдээ байна. Ер нь оросууд тактик бол хот руу орохоосоо өмнө хотыг бүслээд Украйн цэргүүдийг хангамжийг нь , нэмэлт хүч ирэхийг нь хаадаг.Покровскийг бүслээд нэлээд удсан.Покровски бол олон замын зангилаа ложисткийн чухал байрлалтай хот.
Нэргүй 2025-12-02 202.126.88.68
Гях,,,гяхх,,,гяхх,,,,,герасимов бо ов өмхүүлээд шааждээ,,,,
Нэргүй 2025-12-02 202.126.89.68
Азийн БУУНЫ НОХОЙ FUCK YOU САРМАГЧИН.
Зочин 2025-12-02 202.126.91.250
Шаажаагаан….Путин өглөө болгон утасдаад амжилт нэхээд байдаг болхоор генералууд нь худлаа шааадаг болоод байгаан…
Нэргүй 2025-12-02 66.181.160.89
мал
Нэргүй 2025-12-02 66.181.182.188
google deed pokrovskiig harchihoo, ukrainii taliin war map baigaa pokrovsk ezlegdsniig haruulna
Нэргүй 2025-12-02 202.126.89.118
Ашгүй ашгүй монголын эзлсн хулгайч хужөө манжуудыг хурдн х***а манжаас чөлөөлж өгөөсэй. Мнголыг эзлцн х***а манжууд даврч галзуурч дуусж бн шүү.
Галсан мээрин 2025-12-02 66.181.184.220
Чам шиг дөрвөдүүдийг бас уугуул нутаг Шинжаанруу нь зайлуулаад бас өгөөсэй
Нэргүй 2025-12-02 209.79.172.39
Увсын Дөрвөдүүдийн уугуул нутаг нь БНХАУ-ын Чинхай муж буюу бидний нэрлэдэгээр Шинжааны Хөх нуур орчим юм билээ шүү….Увс аймаг,Увс нуур орчмын газар нутаг бараг л бүхэлдээ Тува нарын мянга мянган жил нутаглаж ирсэн уугуул нутаг нь юм
Нэргүй 2025-12-02 66.181.187.230
Дөрвөдүүд Хөхнуурт нутаглаж бсан нь ч үнэн юм билээ, одоо ч тэндхийхэн Нямдорж сайд, Баянмөнх аварга шиг л яриатай юм билээ.