Тэтгэвэрт гараад аж төрөн суухад хамгийн таатай улсаар Грекийг нэрлэв

Тэтгэвэрт гараад аж төрөн суухад хамгийн таатай улсаар Грекийг нэрлэв

Тэтгэвэрт гараад аж төрөн суухад хамгийн таатай улсаар Грекийг нэрлэв

Хүн төрөлхтөн өнөөдөр 1950 оны дундаж наслалтыг бодвол 20 жилээр илүү насалдаг болжээ. Түүнчлэн олон ч хүн тэтгэвэрт гарсан хойноо аятай таатай орчинд хилийн чанадад амьдардаг болсон байна. Танил дотно хүмүүсээ, гэрээ орхиод гадаадад гарч шинэ амьдрал эхлүүлэхийн тулд мэдээж сайтар судалгаа хийх шаардлагатай.

"International Living" цахим хуудас жил тутам гаргадаг Дэлхийн тэтгэвэрт гаралтын индексээ саяхан танилцуулжээ. Тус индексээр амьдралын өртөг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орон сууц, виз, цаг агаар, уусч нэгдэхэд хялбар байдал гэсэн хүчин зүйлүүдийг харгалзан үзэж тэтгэвэрт гарахад хамгийн таатай улсуудыг шалгаруулдаг.

Тэгвэл 2026 онд тэтгэвэрт гараад аж төрөн суухад хамгийн таатай улсаар Грекийг нэрлэжээ. Олон жилийн турш энэ үзүүлэлтээр Португал, Испани улсууд тэргүүлж байсан ч визний өөрчлөлт, үнийн өсөлтөөс болж тэргүүн байраа алдсан. Грек улс эсрэгээрээ хүн бүрийн эрж хайсан зүйлийг санал болгож байна. Үзэсгэлэнтэй байгаль, хүмүүсийн халуун дулаан харилцаа, байр орон сууцны хүртээмж, боломжийн үнэ гээд тус улс бүх талаараа баялаг хэв маягтай.

Гадаадын иргэд Грек улсад 250 мянган еврогийн үл хөдлөхийн хөрөнгө оруулалт хийснээр "Golden Visa" хөтөлбөрт хамрагдах боломжтой. Энэ нь Европт хамгийн боломжийн саналд тооцогдоно.

Грекийн дараа Панам улс хоёрдугаар байранд оржээ. Визний нөхцөл болон тэтгэвэр авагчийн хүртэх ашиг тус гэсэн төрлөөр Панам улс байнга тэргүүлдэг. Түүнчлэн тус улсын эрүүл мэндийн систем нь АНУ-тай чанараар өрсөлддөг аж. Майамид 30 мянган ам.доллараар эмнэлгийн үйлчилгээ авдаг бол Панамад 3200 ам.доллар гэнэ. Үүнд нь компьютер томографийн шинжилгээ, эм тариа нь багтдаг аж.

Харин гуравдугаар байранд Коста Рика орж байна. Тус улс байгаль орчны асуудлыг нухацтай авч үздэг, тийм ч учраас цаг агаарын таатай нөхцөл гэдэг ангилалд бусад улсаа тэргүүлдэг. Нийт газар нутгийнх нь 25 хувь нь ой мод бөгөөд ой модыг устгах явдлыг таслан зогсоосон цөөн үндэстний нэг. Мөн нийт эрчим хүчнийхээ 90 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авдаг.

Дээрх гурван улсаас үргэлжлээд Португал, Мексик, Итали, Франц, Испани, Тайланд, Малайз улсууд эхний 10 байранд оржээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-12-02 66.181.166.196

laliin durvegseded deerelhuuleed

Avatar

nergui 2025-12-02 184.185.222.14

Mongol yamar yalgaa bgaa, Shinjaanii durvegch hasguudaa davraachihsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж