Цагдаагийн байгууллага одоогийн байдлаар засварын ажил гүйцэтгэж байсан компанийн 13 хүнийг санаатай бус хүн амины хэрэгт сэжиглэн баривчилсан.
Авлигын эсрэг байгууллага ч мөн 12 хүнийг өөр мөрдөн шалгалтын хүрээнд саатуулжээ. Тэдгээр хүмүүс давхар хэрэгт холбогдсон эсэх нь тодорхойгүй байна. Албаныхны хэлснээр, Ван Фук хорооллын засварын үед ашигласан чанаргүй хуванцар тор, дулаалга хөөс нь галыг маш хурдан тархахад хүргэсэн.
Энэ хэргийн улмаас олон нийтийн бухимдал нэмэгдэж байгаа бөгөөд зарим хүний эрхийн бүлэг хэргийн мөрдөн шалгах явцыг илүү ил тод байлгахыг шаардаж байна. Гэсэн ч Хонгконг болон Бээжингийн удирдлагууд уг хэргийг “улс төржүүлсэн” тохиолдолд хатуу шийтгэнэ гэж анхааруулсан. Учир нь Хонгконгийн хүний эрхийн бүлгийн нэг оюутан болон өөр хоёр хүн гал түймэр гарсны дараа цахим сүлжээнд бүс нутгийн удирдлагыг буруутгасан мэдээлэл тарааж, жагсаал өрнүүлэхийг уриалсан байна.
Жон Ли энэ талаар хэлэхдээ, "Бидний туулж буй энэ эмгэнэлт явдлыг ашиглаж үймээн самуун дэгдээх гэсэн ямар ч гэмт хэргийг тэвчихгүй" гэж мэдэгджээ.
Мөн цахим орчинд уриалга тарааж байсан тухайн гурван хүнийг "өдөөн турхирах" гэсэн зүйл ангиар шалгаж байгаа гэдгээс өөр мэдээлэл өгөөгүй байна. "Amnesty International" болон "Human Rights Watch" нь хүний эрхийн бүлгийн гурван хүнийг шалгаж байгаа явдлыг шүүмжилж, засгийн газар олон нийтийг дуугүй болгох бус, ослын шалтгааныг ил тод шалгах ёстой гэж мэдэгдэж байна. Эсрэгээрээ, Хятадын үндэсний аюулгүй байдлын алба энэ ослыг 2019 оны ардчиллын жагсаал шиг үймээн дэгдээх зорилгоор ашиглахыг оролдвол хатуу арга хэмжээ авна гэж анхааруулжээ.
ГАЛ АЛДАХ ЭРСДЭЛТЭЙГ УРЬДЧИЛАН АНХААРУУЛЖ БАЙЖЭЭ
Ван Фук хорооллын оршин суугчид өнгөрсөн жил засварын ажил нь гал алдах аюултай байна гэж гомдол гаргаж байжээ. Гэсэн хэдий тухайн үед ч эрх баригчид “галын эрсдэл бага” гэж хариулт өгсөн нь тогтоогдсон байна. Үүнээс ч өмнө нь 2024 онд мөн хулдаасан шатыг бүрхсэн хуванцар тор амархан шатах магадлалтай талаар оршин суугчид мэдүүлсэн ч удирдах шатны зүгээс няцаасан байна. Харамсалтай нь тухайн үед барилгын хулдаасан шатанд ороосон ногоон торыг шалгахад галын аюулгүй байдлын стандарт хангаагүй нь тогтоогдсон гэж мөрдөгчид мэдэгдээд байна. Мөн гүйцэтгэгч компаниуд энэ чанаргүй материалыг чанарын шаардлага шалгах байцаагчдад ил харагдахгүй газар ашигласан байжээ. Өдгөө Хонгконгийн иргэд амиа алдагсдыг хүндэтгэн цугларч, дурсгалын арга хэмжээ хийх болсон. Хохирогчдын дунд гэрийн үйлчлэгч хийж байсан 9 индонез, нэг филиппин хүн байжээ. Мөн Токио, Тайпэй, Лондонд энэ долоо хоногт хохирогчдыг хүндэтгэх арга хэмжээ болохоор төлөвлөгдөж байна.
3,548.92




















































Нэргүй 2025-12-02 103.212.119.99
hulsan shat huldaas bish