Цахим спортын "CS2" төрлийн энэ оны хамгийн сүүлийн томоохон тэмцээн болох Мэйжор Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Өдгөө тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд болж байгаа бөгөөд өчигдөр/2025.12.01/ тун сонирхолтой тоглолтууд боллоо.
Мэйжор эхлэхийн өмнө Туркийн нэр төр, баяр бахдал "Aurora Gaming" багийг плей-оффд шалгарах өндөр магадлалтай гэж олон хүн үзэж байсан. Гэвч тэд тэмцээнийг хоёрдугаар шатнаас 1-3 гэсэн амжилттай өндөрлүүлэв.
Олон аналист, сонирхогчид "Aurora Gaming" багийг 3-0 гэсэн амжилттай хоёрдугаар шатаа давна гэж бодож байсан нь лавтай.
Өчигдөр Мэйжорт үлдэхийн төлөө Данийн алдарт "Astralis" багтай тоглож, 1-2 гэсэн харьцаатай хожигджээ. Угтаа эхний "Nuke" дээрх тоглолтод 13-11 гэж хожсон ч удаах "Train" болон "Mirage" дээр дараалан ялагдсан аж.
"Aurora Gaming" баг хоёдугаар шатанд "M80" багийг хожиж, "FaZe", "PARIVISION", "Astralis" багуудад хожигдлоо.
Энэ жил "Aurora Gaming" баг тун сайн байсан. Тэд энэ онд анхны томоохон тэмцээн болох "PGL Masters Bucharest"-д түрүүлж, оролцсон тэмцээн бүрийнхээ л плей-оффд шалгарч, чанга өрсөлдөгч байсаар ирсэн.

Тоглолтын дараа Энгин Купели буюу "MAJ3R" ярихдаа "Бид энэ шатны хүчирхэг багуудын нэг гэгдэж байсан. Гэтэл тэмцээнийг ийм эрт орхино гэдэг хуурсан юм шиг санагдаж байна. Залуус маань бүхнээ дайчилсан гэдэгт итгэлтэй байна. Амьдралд заримдаа болж, бүтэхгүй зүйлс тохиолддог. Өнөөдөр бүтэхгүй зүйл тохиолоо" гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн "Бид энэ улирлын турш үзүүлж байсан тоглолтоо гаргаж чадсангүй. Ингэж төгсөнө гэдэг үнэхээр сэтгэл өвтгөж байна. Бид энэ улирал муугүй байсан. Гэхдээ Мэйжор шиг тэмцээнийг ингэж дуусгана гэдэг өвтгөм байна" гэжээ.
"Aurora"-ийн хамтаар "Fnatic", "TYLOO", "FlyQuest", "MIBR" зэрэг багууд хоёрдугаар шатнаас хасагджээ.
Өнөөдөр дараах зургаан багийн гурав нь гэртээ харина.
- Passion UA – M80
- Liquid – Astralis
- NIP – 3DMAX
3,548.92






















































Нэргүй 2025-12-02 202.9.40.169
Манйхан яасан юм болоо
Нэргүй 2025-12-02 103.168.34.107
Монгол багуудынхаа талаар яасан гээд мэдээллийг нь ганц өгүүлбэрээр ч болов оруулчихгүй дээ
Toglolt n ehleeguimcin ymar medeelel oruululkad bgn 2025-12-02 66.181.182.215
zochin
Нэргүй 2025-12-02 103.57.92.186
ugaaasaa mongolzd daruuulaad deeshee yvhaa bsaan